antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2016 13 comments

Ц.Мөнх-Оргил VS Л.Болд

нийтлэсэн Admin

hoer

Манай улс давхар иргэншлийг зөвшөөрөх хуультай болно гэх мэдэгдлийг Гадаад  харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хийсэн. Түүний мэдэгдлийн араас эрдэмтэд дүгнэлт гаргаж, засагт өргөх бичиг хүргүүлээд байгааг өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Л.Болд гишүүний байр суурийг Ц.Мөнх-Оргил сайдынхтай харьцуулан хүргэж байна. Л.Болд гишүүний тухайд гадаад харилцааны сайд байхдаа давхар иргэншлийн асуудал дээр хатуу байр суурийг илэрхийлдэг байсныг тодотгоё.

 Ц.Мөнх-Оргил: Удахгүй Мэргэжлийн Засгийн газар давхар иргэншлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж өргөн барина

Эх орондоо ирдэг, ах дүү нартайгаа уулздаг, монголтойгоо хэлхээ холбоотой байхын тулд монгол иргэнээрээ үлдмээр байна” гэдэг хүсэлтийг гадаад дахь монголчууд ихээр тавьдаг. Монгол Улсын харьяатын тухай хуулиар давхар харьяаллыг манайх зөвшөөрдөггүй. Гэтэл хүссэн ч, хүсээгүй ч давхар харьяалал бий болдог. Жишээлбэл АНУ-д Монгол эцэг эхээс хүүхэд төрөхөөр тухайн хүүхэд шууд АНУ-ын иргэн болдог. Монгол Улсын харьяатын тухай хуулиар Монгол эцэг эхээс мэндэлсэн бол хаана төрснөөс нь үл хамаараад МУ-ын иргэнээр харьяалагддаг. Ингээд хууль зөрчөөгүй байж л давхар харьяат болоод байна. Иймээс энэ асуудлыг зохицуулахаар олон талын хувилбарууд дэвшүүлээд байгаа. Энэ асуудалтай холбоотой МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл бий. Удахгүй Мэргэжлийн Засгийн газар давхар иргэншлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж өргөн барина. Энэ асуудлыг нэг тийш нь болгоно.

УИХ-ын гишүүн Л.Болд: Өөрийгөө Монгол гэж ярьсан болгоны толгойг илээд байх нь зохисгүй

Монгол Улс иргэний давхар харьяалалд болгоомжтой, бодлоготой хандах хэрэгтэй. Өнөөдөр монголчууд бид хамгаас илүү тусгаар тогтнолоо авч явах ёстой. Энэ хэмжүүрээр бүх асуудлыг хэмжих ёстой. Тийм утгаар энэ хуулийг гаргавал болно. Хуулийн төсөлд Монгол Улсад давхар иргэншил хэзээ ч байхгүй, хэзээ ч хуулиар зөвшөөрөхгүй гэдэг ганц өгүүлбэр оруулж өгөх шаардлагатай. Түүнээс биш өөрийгөө Монгол гэж ярьсан болгоны толгойг илээд байх нь зохисгүй. Монгол Улсын иргэний харьяалал гэдэг дэлхий дээрх өөр аль ч улстай харьцуулшгүй том ойлголт. Монгол Улсын иргэн бүрт үнэгүй газар өмчлүүлж байна. Тавантолгойн хувьцааг иргэн бүртээ үнэгүй өгсөн. Цаашид ч баялгийнхаа хувьцааг өгнө. Энэ бол тусгаар тогтнолын хамгийн том үндэс. Бид гадаадын иргэнд өмчлөлд хамрагдах боломжийг нээхийн тулд энэ хуулийг гаргана гэвэл үүнийг дэмжиж болохгүй.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • hiimori (September 12, 2016 9:18:06 am )

    bold gishuuntei sanal neg bna tiim l mongoldoo hairtai yum bol bainga orshin suugch bolood l ah duuteigee uulzaj bna bizdee ene huuliig zuvshuurch hezeech bolohgui gej bodoj bna

  • Зочин (September 12, 2016 9:59:39 am )

    Гадаадад төрсөн монгол хүн ирэншлээ өөрөө л сонгоно биз. Манай улс давхар иргэншлийг зөвшөөрнө гэдэг нь маш эрсдэлтэй хүлээн зөвшөөрч болохгүй зүйл.

  • зочин (September 12, 2016 11:42:57 am )

    ямар 90 оны хүнд үе байгаа биш холбоо харилцаа өөр түвшинд очисон. л. болд гишүүний зөв шүү.

  • Anonymous (September 12, 2016 12:08:08 pm )

    Eh ornooso sn duraaraa uursduu targalzchihaad yumm uguh surgaar bi mongol ch baiy amerik ch baiy gdg chin yu gsen vg hreg hiibel bi amerikiin irgn geed hil dabaad dashii shog

  • zochin (September 12, 2016 12:12:22 pm )

    Болд гишүүнтэй санал нэг байна. Монгол орны тусгаар тогтнолын баталгаа, эх орноо орхиж харьд гарсан “амиа бодогчид”-ыг зүгээр толгойг илж боломгүй. Давхар иргэншлийг дагаж сөрөг хандлага нь илүүтэй тул цөөн хүн амтай манай орны хувьд үүнийг зөвшөөрөх цаг нь болоогүй. Бүх ард түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал шүү. Эх орондоо хайртай монгол хүн бүрийн сэтгэлийг зовоосон асуудал.

  • Mongol (September 12, 2016 5:09:36 pm )

    Eh ornoosoo tatgalzsan hymyysiin hereg baihgui , tiim l mongoloo geed baigaa bol buzaad irehgui yu,,!!!!!
    Shal hudlaa dalimaar ni gadnii erliizyyd mongol gej orj ireed , tednii hamaatanguudaar zoohon mongol zus yavaandaa uusaj duusna,,,,,,
    Gadaadad baigaa hymyys mongolooroo baigaad , tednii amdrah erhiin zovshoorloor amdarch bolno shdee hudlaa gaihuulah gej,,,tord baigaa hymyys ni um medehgui bolohoor hudlaa shantaaljlaad yahavdee,,,,
    Mongoloo gesen hymyys mash olon jil gadnii irgen bolhgui amdraad bolj baigaa hymyys zondoo baidag um,,,

  • A (September 12, 2016 5:22:40 pm )

    davhar irgenshiliig ui zovshoorno

  • SAE (September 12, 2016 6:19:44 pm )

    Зөв шдээ.. яаахаара давхар иргэншил нэхдэг гээч!? Хулгайч Нохой шиг амьдралтай болхоороо шдэ. Сангийн сайдийн чинь хэлдэг шиг Хөгшчүүл үхсэн ханийхаа тэтгэврийг авмааргүй б/наа гээд б/на гэдэгтэй Адил.

  • мортин монголчууд (September 12, 2016 9:05:24 pm )

    Мөнхоргил тэнэг минь давхар иргэншлийг хэзээ ч зөвшөөрч хуульчилж болохгүй шүү Яахаараа эх орноо хаяад харьд гарсан новшнуудыг буцааж иргэншлийг нь сэргээх гэж Үүнийг хуульчлах гээд зүтгээд байгаа новшнууд бол аль нэг үндэстний эрлийзүүд л байгаа шүү болгоомжлоорой монголчууд аа

  • мортин монголчууд (September 12, 2016 9:11:40 pm )

    мОНГОЛ ГЭСЭН БОЛГОНИЙГ ИРГЭН БОЛГООД БАЙВАЛ БИД ШААХАЙ МАЛГАЙ ХОЁРТ ДАРАГДААД ДУУСНА ЭРҮҮЛ УХААНААР СЭТГЭЖ ЭНЭ ХУУЛИЙГ ГАРГАЖ БОЛОХГҮЙ КАЗКАСТАН УРУУ МОНГОЛ ХЭРЭГГҮЙ ГЭЭД ГАРСАН КАЗАКУУДЫГ БАЯРЛУУЛАХ ХЭРЭГГҮЙ

  • Anonymous (September 12, 2016 10:43:09 pm )

    Dabhar irgenshiltei baij bolohgui ee tiim zabaan eh ornoosoo garch yaabsan tenegiin tolgoig ilj bolohgui ee

  • FHFDHDFHddD (September 13, 2016 8:15:36 am )

    Mongoliin ed baylaga tusgaar togtnoliig herhen ugui hiih be gesen bodlogiin ehlel bol dabhar rgenshil . Ene hun 7 sariin negnii uimeenuu ezen, uimeenuug taslan zogsooj chadaagui. Tolgoi ni iim yumnd l ajillana.

  • Иргэн (September 13, 2016 10:26:04 am )

    A Briton has been arrested in Iran accused of spying after Tehran said western governments are trying to infiltrate the country following a nuclear deal.
    The Tehran prosecutor Abbas Jafari Dolatabadi , told Iran’s state-run news agency that the suspect had ‘been active in the economic field, related to Iran.’
    He added that the accused, who has dual British-Iranian citizenship, was then linked to the British espionage service.

antalya rent a car