antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2016 Comments are off

Төрийн нарийнуудын нэрс тодорч эхэллээ

нийтлэсэн Admin

bajigdsan99501606201412241007

Төрийн албаны зөвлөлөөс зарим яамдуудын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаад  байгаа талаар мэдээлсэн билээ.  Засгаас зарим яамдын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчдийг  томилчихсон байгаа. Уг нь хуульдаа бол уг албан тушаалд томилогдох ажилтныг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт авч томилох ёстой. Тэгвэл Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Баяртулга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай нарыг жинхлэх тухай яригдаж байгаа юм.

Үүнээс гадна  дөрвөн яамны  төрийн нарийн бичгийн дарга нарын нэр тодорхой болсон гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал, Уул уурхайн яамны ТНБД-аар эдийн засагч Ч.Хашчулуун, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Г.Өнөрбаяр, Гадаад харилцааны яамны ТНБД-аар О.Оч, Хууль зүй дотоод хэргийн яамны ТНБД-аар Б.Баясгалан нарын нэрс тодорхой болоод байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car