
Манай тамирчин 555 оноо авснаар шигшээ буудлагад шалгарч чадаагүй юм. Энэ дасгалд 49 тамирчин өрсөлдсөнөөс БНХАУ, БНСУ, Узбекстаны буудагчид медальт байранд шалгарчээ.
З.Ганбаатарт 2015 онд АНУ-д болсон Дэлхийн цомын тэмцээнд 572 оноог авч байжээ. Одоо түүнд дахин хоёр дасгалын өрсөлдөөн бий. Тэрбээр наймдугаар сарын 11-д 25 метр\P3\, наймдугаар сарын 14-д 50метрийн \P4\ дасгалд өрсөлдөнө.
Пара буудлагын тамирчдын хувьд эрхээ авсан тохиолдолд Р1, P3, P4 буюу 10, 25, 50 метрийн дасгалд оролцох боломжтой байдаг. Мөн 10 метрт эрэгтэй, эмэгтэй тусдаа өрсөлдөх бол 25, 50 метрт холимогоор болдог. Өөрөөр хэлбэл 25, 50 метрт эрэгтэй, эмэгтэй тамирчид медалийн төлөө өрсөлдөнө. З.Ганбаатар Монголын пара буудлагын эрэгтэй тамирчдаас анх удаа паралимпийн наадамд оролцож байна. Түүний хувьд 10, 50 метрт өндөр амжилтыг үзүүлдэг бөгөөд 2014 онд Германд болсон ДАШТ-ээс Риогийн эрхээ авч байсан юм.
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
-
l (September 11, 2016 5:51:32 pm )
archaagvi gulug, zardaliin garz, erheer ni zardaliig ni tuluuleh heregtei.
1 Comment