antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2016 43 comments

Г.Баасан: Ерөнхий сайд уучлалт гуй

нийтлэсэн Admin

192306-09092016-1473395613-1855099731-baasan1

Хамтын тэтгэврийн тухай хуультай холбоотой байр сууриуд үргэлжлэн гарсаар байна. Ерөнхий сайд хийгээд Сангийн сайдын цочир сонин мэдэгдлүүдийг  хүмүүс янз бүрээр л хүлээж авч буй. Тэгвэл өнөөдөр Монголын ахмадын чөлөөт холбооноос мэдээлэл хийлээ. Тус холбооны тэргүүн Г.Баасан “Эрхэм Ерөнхий сайд аа, сардаа 40-50 мянган төгрөгийн нэмэгдэл авахын тулд нэгнийгээ үхээсэй гээд сууж байдаг ганц ч ахмад настан байхгүй. Хамтын тэтгэврийн тухай хуулийг эргүүлэн татах нь эрхзүйн тогтолцоог зөрчсөн. Ийм том алдаатай үг хэлсэндээ Ерөнхий сайд уучлалт гуй. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн хамтын тэтгэврийг авмааргүй байна гэсэн ахмадуудын нэрийг зарлаж өг. Өнөөдөр тэтгэвэр авч буй 310 мянган ахмад байна. Тэдний хэдэн хувь нь ийм гомдол гаргасан юм. Хэдэн хувийнх нь гомдлыг үндэслэж ийм шийдвэр гаргав. Хамтын тэтгэвэр өнөөдрийн ахмадуудын асуудал биш. Өнөөдөр эхээс мэндэлж буй хүүхэд, ажил хөдөлмөр эрхлээд явж буй залуусын ч асуудал. Хэн ч насыг насалж гавьяаны амралтад гардаг. Энэ үеийн эдийн засгийн баталгаа бол тэтгэвэр.

Хамтын тэтгэврийн хууль бол монголын нийгмийн тогтолцоо, тэтгэврийн харилцаанд гарсан том хувьсгал болсон. 36 тэтгэвэр авна гээд улсад шимтгэл төлөөд нэг ч төгрөг эргүүлж авч чадаагүй нас барсан хүмүүст юу ч өгөлгүй, төлсөн шимтгэлийг нь аваад үлддэг байсан. Энэ бол дээрэм. Үүнийг зогсоохын тулд 20 хувиас хэтрүүлэлгүй гэр бүлд нь өгөх гэж хуулийг баталсан. Өөрийнх нь өгсөн юмыг буцааж өгөхдөө Засгийн газар яагаад харамлаж байгаа юм” хэмээн мэдэгдлээ.

Монголын ахмадын чөлөөт холбооныхон уг асуудлаар 21 аймагт санал асуулга явуулж байгаа аж. Одоогоор 15 аймгийн дүн иржээ. Санал асуулгаар Сүхбаатар аймгийн хоёр суманд санал хуваагдан 50 хувь нь хүчингүй болгохыг дэмжиж, 50 хувь нь эсэргүүцжээ. Харин бусад аймгуудад Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгохыг эсэргүүцсэн юм байна. Түүнчлэн тус холбооноос УИХ-ын дарга, Ерөнхий сайдад Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан бичиг хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • Anonymous (September 09, 2016 3:06:39 pm )

    Баасан авгай та 4 жил таг дуугай явсан одоо наад жүжгээ зогсоо ажилгүй болохоороо гэнт ухаа ороо юу өнгөрсөн 4 жилд батлуулж байхгүй яасан юм

    • Anonymous (September 09, 2016 6:49:50 pm )

      Ta нар болилдоо

    • зочин (September 10, 2016 8:13:01 pm )

      Өрийнхөө төлөө яриагүй ядарсан ахмадынхаа төлөөл ярьж байнадаг.Насны хишгийг тэр болгон хүмүүс авч чадахгүй,нас заана гэж ерөнхий сайд хэлж байсан.Хэрвээ 80 нас гэвэл хэд нь авч чадах юм бол,бодохл хэрэгтэй.Баасан ахмадуудын төлөөл хэлж ярьж явдаг шүүдээ,энэ бүсгүй та нарт ямар буруу юм хийсэн юм вэ.Авах нь авнал биз,бузар гэж боддог нь татгалзаж болно шүүдээ.Өөрөөл хөөцөлдөхгүй бол хэнч танд өгөх гэж зүтгэхгүй шүүдээ.

    • Зочин (September 11, 2016 7:34:49 pm )

      Ёстой. Хөгийн эмгэн. Гэнэт мөнгө нь багадаад дугарч эхэлсэн биз. Хэдэн хөгшчүүдийг толгойг нь эргүүлээд сурчихсан эмгэн.

  • Иргэн (September 09, 2016 3:17:37 pm )

    Дуугарах боломж гарлаа гэсэн юм байх даа. Анаж байгаад гарч ирдэг хүмүүс бас байна аа байна.

    • зочин (September 10, 2016 8:17:53 pm )

      Анаад байх зүйлгүй,засаг ахмадынхаа эсрэг арга хэмжээ аваад эхэллэхээр л дугарсан хэрэг,буруу ярьж хэлсэн гэж бодохгүй байна.

  • отгоо (September 09, 2016 3:18:47 pm )

    anonymous учир утгыг нь мэдэхгүй ойлгох чадваргүй юм бол хуцалгүй дуугай сууж бай. наад хүн чинь ахмадын чөлөөт холбооны тэргүүн хэлэх ёстой хийх ёстой ажиллаа л хийж яваа үнэний төлөө тэмцэгч нэгэн. энэ хүн чиний миний эцэг эх эмээ өвөөгийн эрх ашгийн төлөө чадлаараа тэмцэж яваа баатарлаг бүсгүй. чи нийгмийн бүлгийн төлөө биш юмаа гэхэд өөРИЙНХӨӨ ЭРХИЙГ Ч ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ НУС БАЙЖ ИХ ХУЦНАА ЧИ

  • БӨӨ (September 09, 2016 3:20:12 pm )

    ЗӨВ Ш ДЭЭ УУЧЛАЛТ ГУЙЛГА . АХМАДУУД ЯЛАХ ЁСТОЙ

  • 2016 (September 09, 2016 3:55:22 pm )

    ӨНГӨРСӨН 4 ЖИЛ ЭРДЭНЭ ЭНЭ АВГАЙД САР БҮР 9 САЯ ТӨГРӨГ ӨГДӨГ ГЭЭД ГАРААД БСАН. ОДОО ШАНТААЖИЙН АЖЛАА ХИЙХ НЬ.

  • lambaa (September 09, 2016 4:16:16 pm )

    baasan iim l yuman deer duugarahgui haana duugarah ve dee. zov shuu dee MAN-ii MALAA

  • Deegii (September 09, 2016 4:31:54 pm )

    Baasan awgai ta Mongoliin ahmadiin baiguullagaar togloj idej uuj shoudaj duusah boloogui uy. Odoo boloo sh de ahmadiin baiguullagiig hed huwaaj hoorond ni taltsuulaw aa. Yamar awgai anh garch irj heni buunii nohoi bolj soliorch uduu zeregtei bolcjihood odoo boloosh de. taniig harahaas.sonsohoos ch ichij bna shu chawgants guai.

  • deer chin ard tumen (September 09, 2016 4:32:49 pm )

    Ene hachin nuhur gazriin haanaas garaad irev ee.Tsadadgui mangas avgai daa.Dandaa hugshchuuliin ner barij uuruuguu podhiilgeed baigaa zalitai hun dee…

  • их орон (September 09, 2016 4:38:00 pm )

    buzar abgai zailaa

  • зочин (September 09, 2016 5:14:30 pm )

    үхээгүй юм уу,нарангийн оршуулгын газар гэлэгийн баасан 2016 гээд бж бсан,үхдэггүй бузар вэ?

    • Зочин (September 10, 2016 8:23:04 pm )

      Зүгээр бодож санаснаа сайхан бичиж болдоггүй юмуу.Наад үгийг чинь хүсэх шаардлагагүй,хүн болгонд ирнэ шүүдээ,Монгол хүн амны бэлгээс ашдын билэг гэдэгдээ.Олон хүнд бүр маш олон хүнд таны наад үг чинь муухай санагданадаа.Та ээжтэй ,охинтой байлгүй.

    • ZOCNIN (September 10, 2016 9:42:23 pm )

      ОРШУУЛГА , ҮХЛЭЭР БУСДЫГ ГУТААХ ХЭРЭГГҮЙ , ӨӨРТ ЧИНЬ ИРЖ МЭДНЭ

  • Hugshchyyd (September 09, 2016 5:42:55 pm )

    Zuw uam helj baihad tes uur hamaaralgyi uam bichihee bolioch

  • Anonymous (September 09, 2016 7:19:06 pm )

    ЭНЭ ХҮН 4 ЖИЛ ТАГ ДУУГҮЙ БАЙГАА БАЙХГҮЙ МЭДЭГДЭХГҮЙ БАЙСАН АМЬД БАЙСАН ЮМ УУ

  • Zochin (September 09, 2016 7:38:50 pm )

    Энэ тэнэг авгай худлаа шоуддаг юм байна лээ..

  • Anonymous (September 09, 2016 8:47:18 pm )

    хэлэх ёстой үгээ хэлж бна гэж харж бна. ТА нар өөрсдөө хөгширөхгүй юм шиг битгий ингэж бай

  • Irgen (September 09, 2016 9:08:58 pm )

    Baasan avgai bolij uz dee

  • Zochin (September 09, 2016 10:04:11 pm )

    Ene muu hugchuuliin ner barisan balai avgaig sain shalgaj SHOROND yvuul!!!

  • Zochin (September 09, 2016 10:07:52 pm )

    Buzar hoèr ..udahgui ee ta nar

  • zochin (September 10, 2016 4:40:39 am )

    hen yaj ilerhiileh ni hamaagui, zov yrj bna sh dee humuusee, uher mongolchuudaa

  • Anonymous (September 10, 2016 5:20:29 am )

    Монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ арван жилээр бага насалдаг. Эрэгтэй эмэгтэйн наслалтын зөрүүгээр дэлхийд тэргүүлж байна. Энэ чинь л хамтын тэтгэвэрийн хүүлийг цуцлахыг сануулаад байгаа хэрэг л дээ. Эхлээд монгол ээжүүд нөхрөө халамжилаад сурчих , дараа нь хамтын тэтгэвэр энэ тэрээ шаардана биз. Насны зөрөөгөөрөө дэлхийд тэргүүлтэлээ хар амиа бодсон , халамжгүй байж чадаж байгаа нь л эмгэнэл юм даа. Хоосон нялуун хүндэтгэлээс жинхэнэ халамж л чухал байна даа.

    • Зочин (September 10, 2016 8:28:46 pm )

      Танд халамж их дутаждээ.Хоёр биенээ халамжилаад сайхан амьдарч байгаа зөндөө ахмадууд байгаа,өрөө халамжилж өрөөлийн халамжийг хүртэнэдээ.Нөхрөө сайхан халамжилдаг эмэгтэйчүүд зөндөө бий,харинч тэр тал дээр монгол эмэгтэй сайн шүүдээ.Гэхдээ уулын мод урттай богинотой,хүний амьдрал янз бүр.

  • зочинзүчин (September 10, 2016 6:46:13 am )

    Баасан абгай та боливол яасан юм бэ? Та ахмадуудыг 2 хуваах гэмт хэрэгт оролцсон, одоо та хир хэмжээгээ мэдээд боличих тэгэх үү? Одоо таны ам хэл хэнд ч хэрэггүй нохойн идүүрний долоодос болсон, чи мөрөөрөө амьдар, ам хэлээ билүүдэж олсоноо шингээ

    • ZOCNIN (September 10, 2016 9:52:35 pm )

      ЗОЧИНЗҮЧИН ГУАЙ ТА МОНГОЛ ХҮНИЙ АМНААС ГАРАХГҮЙ ҮГ ХЭЛСЭН Е.С ЭРДЭНЭБАТ , ЗОХИОЖ ЯРЬДАГ ЧОЙЖОО САЙД ХОЕРТОО ЮУ ГЭЖ ХЭЛМЭЭР БА. БААСАН ХАРИН Ч НЭГ ЧАМ ШИГЭЭР НЬ ДУУГАА ХОРИУЛАХ ХҮН МӨН ҮҮ , ТА ХАДАНД ОЧООД ХАШГИРЧИХ ТЭГЭХ ҮҮ ААН , ТЭГСЭН НЬ ДЭЭР ДЭЭ .

  • Зочин (September 10, 2016 7:56:55 am )

    Энэ хүмүүс юу ойлгож ингэж бичиж байгаа юм болдоо. Ерөнхий сайд тийм тэнэг юм ярьсан нь үнэн шүү дээ Насаараа хамт амьдраад нэгнийгээ үхээсэй гэж бодох хүн байхуу. энэ балай зүйл бичиж байгаа хүмүүс өөрсдөө эцэг эхгүй эсвэл хэзээ ч хөгшрөхгүй хүмүүс юм байхдаа хөөрхий.

  • zochinzoch (September 10, 2016 9:08:27 am )

    Hamtiin tetgevriig tsutslah ni zvitei hamtiin tetgeber hereggviee harin tetgevriin dood hemjeeg ni nemerdvvlbel zohiltoi yum bisvv Baasan uvuu

  • Төр (September 10, 2016 10:39:24 am )

    БААСАН МАШ ЗӨВ ХЭЛЛЭЭ.ЭНЭ ХҮН АХМАДУУДЫН ТӨЛӨӨ МАШ ИХ ЮМ ХИЙСЭН ДЭЭ МАНГАРУУД ОДОО ИРГЭДЭЭС УУЧЛАЛТ ГУЙГААД ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ ШИВШИГ БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЯАВ Ч ЭРҮҮЛ ХҮН ТИЙМ МЭДЭГДЭЛ ХИЙХГҮЙ ДЭЭ НӨГӨӨ МЭНГЭТ ЯАГААД ДУУГАРАХГҮЙ БН ШООКОНД ОРОО ЮУ

  • Anonymous (September 10, 2016 11:30:39 am )

    Уучлал гуйх багадана. Хэлсэн үгнийхээ төлөө огцрох хэрэгтэй.

  • Anonymous (September 10, 2016 12:03:23 pm )

    Balai avgai 4 jil amaa uduulcheed odoo neex axmaduud gej hutsaj gene. Zailtsan baival taarna.

  • ЗОЧИН (September 10, 2016 12:32:49 pm )

    БААСАН ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ. ДЭМЖИЖ БАЙНА. БОДИТ ҮНЭНИЙГ Л ЯРЬЖ БАЙНА.ХАМТЫН ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЭЛ НЬ 30-40 МЯНГА ЮМ БОЛ ЧААВААС ДАА, ӨЧҮҮХЭН ЖААХАН ЮМБГ ХАРАМЛАЖ СУУДАГ ЧОЙЖИЛСҮРЭН, ЭРДЭНЭБАТ НАР ҮХЭЭСЭЙ. МУУ ОЛИГАРХУУД.

  • ок (September 10, 2016 12:38:23 pm )

    эрдэнэ ван энэ жил өргөдөг мөнгөө танаснаас энэ эмгэн шулам алтан загасны эмгэн лугаа ахиж бна бүү давар БААСАН УУ БААСАН,ОДОО ШЭЭ ок

  • !!! (September 10, 2016 1:24:54 pm )

    Тэрбумтан Баасан та одоо шоудахаа боль

  • Узэн ядагч (September 10, 2016 6:41:53 pm )

    Ханиа нас барахад хэдэн тогрог минийх болно гээд баярлаж сууна гэж яаж ухаанд нь орж байнаа. Ийм угнийхээ толоо уучлал гуйх ч багадна. Огцрох ёстой бус уу. Даанч монголын улс торчдийн ёс зуй гэж байхгуй нь дэндсэн юм даа.Дээр хун доромжилж сэтгэгдэл бичигсэд бол тархины тураалтангууд, Та нар бол холсний алчуурчид юмуу даа

  • zochin (September 10, 2016 8:36:50 pm )

    Баасан минь байгаа юм уу Хамтын тэтгэвэр гэж дэмий зүйл ярьж суухаар нийт ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмүүлэх талаар ярьсан нь дээр байх аа. Хамтын тэтгэвэр гэдэг дэмий зүйлд чинь нийт ахмадууд хамрагдахгүй юм билээ, тиймээс бүх ахмадууддаа тэтгэвэрийг нь л нэмүүлээд өгчих өө. Бас ахмадын хишиг билүү насны хишгийг олгоод өгчвөл сайн байна

  • zochin (September 10, 2016 8:38:26 pm )

    Баасан даргаа Ахмадын баяраас өмнө тэтгэвэрийг нь нэмүүлээд өгчвөл олон ахмадууд баярлах байна аа

  • Зочин (September 10, 2016 8:57:57 pm )

    БААСАНГ ДЭМЖИЖ БАЙНА.

  • Zochin (September 11, 2016 12:57:07 am )

    Zuv Baasang demjij ba

  • Зочин (September 12, 2016 9:29:07 am )

    Хамтын тэтгэвэр нь 10 орчим мянган хүнд хүрэх юм билээ. Тэгсэнээс НАСНЫ ХИШИГ гэж хөтөлбөр нь нийт ахмадуудад хүртээмжтэй ялгахгүй өгөх сайн хөтөлбөр юм бна лээ шүү… 350 орчим мянган ахмадууд бдаг юм бна лээ.

  • ZOCHIN (September 12, 2016 3:29:20 pm )

    ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь сонсож, утга агуулгыг ухаж ойлгосон бол арай өөр зүйл бодогдох байх.Бүхнийг харлуулах гэсэн хэсэг хүмүүс л юм бүхнийг дэвэргэж явах юм даа.

antalya rent a car