antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2016 7 comments

Жавтий хүртсэн 62 дахь хоног

нийтлэсэн Admin

2016 оны долоодугаар сарын 27. Засгийн газрын хуралдаан. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайд болоод хоёр дахь сарынхаа нүүрийг үзэж буй өдөр нь өчигдөр. Сонгуулийн үр дүнд, чухамдаа монголчуудын итгэлийг авч байгуулагдсан МАН-ын “мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн томилогдсоноосоо хойш хоёр дахь сарын босгон дээрээ “ухамсрын шанаа” хүртэж байгааг бид харлаа. Шанааг олон нийт, ард түмэн ч биш, сөрөг хүчин ч биш гагцхүү түүнийг томилсон Ардын намын парламент дахь бүлгээс өгснөөрөө онцлог. Одоо харвал Ж.Эрдэнэбатын өмнөх хоёр Ерөнхий сайд болох Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар хэчнээн сайн, муугаараа дуудуулсан ч ядаж л 100 дахь хоног дээрээсээ жавтий хүртэж эхэлсэн байх юм. Ямар ч Засгийн газрыг 100 хоног үйл ажиллагааг нь харж байж үнэлэлт, дүгнэлт өгдөг гэдэг. Тэгвэл Ж.Эрдэнэбат наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 8-нд Ерөнхий сайдын тамгыг гардан авсан гэж үзвэл хуанлийн 62 хоног болоод л өөрийн намаасаа “ухамсрын шанаа” авч эхэллээ.
Дээр дурдсанчлан өмнөх Засгийн газруудын тэргүүнүүд 100 хоног дээрээ “100 хоног, 100 хүлээлт, 100 ажил” гэх мэтчилэн хийсэн бүтээснээрээ ард түмэн болоод хэвлэл мэдээллийнхнээс үнэлгээ авдаг байсан бол парламентад үнэмлэхүй олонхи болсон МАН-ын Засгийн газрын тэргүүн яах аргагүй эдийн засгийн хямрал дор хүндхэн байдалтай байгаа олон нийтийн эрх ашгийг хөндсөн олон тогтоол шийдвэрүүдийг санаачилж, ингэснээрээ өөрийн намын бүлгээсээ ухамсрын шанаа хүртэж байх юм. Түүний Засгийн газрын сайд нар намын даргаасаа шууд хамааралтай томилогдсон боловч гүйцэтгэх засаглалын тэргүүн маань өөрөө “шат шатандаа мэргэжлийн хүмүүсээр Засгаа бүрдүүлнэ” хэмээн гүрийсээр байгаа. Чухам ийм л ам, ажлын зөрүүгээс шалтгаалж “мэргэжлийн” буюу улс төрийн хэллэгээр технократуудын Засгийн газар бүрдүүлнэ гэж амласан МАН-ын Засгийн газрын байгуулагдсан цагаасаа л шүүмжлэл дагуулж эхэлсэн.
Уг нь аль 2014 онд л “мэргэжлийн засгийн газар байгуулъя” гэж Баабар тэргүүтнүүд бичиж эхэлсэн байдаг. Яг тэр цаг үед Европт Грек, Испанийн араас эдийн засгийн хямралд сөхөрч эхэлсэн Италид Марио Монтегийн Засгийн газар улс төрөөс ангид мэргэжлийнхнээс бүрдсэн дундын Засгийн газрыг буй болгож хямралаас улс орноо гаргасан байдаг. Улмаар Ерөнхий сайдыг нь “Супер Марио” гэж дуудах болсон бөгөөд жилийн дотор мэргэжлийнхэн улс орноо эдийн засгийн хямралаас гаргаад эргүүлээд улс төрийнхэнд засгийн эрхийг нь буцааж өгсөн юм. Үүнийг л тенхнократуудын Засгийн газар гэх бөгөөд олон улс оронд хэрэглэж ирсэн ба МАН-ынхан ч тухайн үед олон улсын анхаарлыг татаж байсан италичуудын туршлагыг хуулбарлаж бидний тархийг угаасан гэлтэй. Харамсалтай нь Монголын хөрсөн дээр буухдаа тэрхүү мэргэжлийн Засгийн газар өнөөгийн Ж.Эрдэнэбатын тааруухан тодотголтой, ард олондоо тун чиг халгаатай кабинет болж буусан юм.
Үүнийг батлах гэсэн шиг Засгийн газраас өргөн барьсан намынхаа нэр хүндэд халгаатай, цаашлаад дөрвөн жилийн дараа ч ард түмнээсээ амаа асуулгаж мэдэх хуулийн төслүүдийг нь намын бүлэг нь буцааж байна. Буцаахдаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн Сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын Хэвлэл, Мэдээллийн алба зэргийг тусгайлан муу ажиллаж байгааг хэлж байлаа. Жишээ татахад л УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хоёр, гуравхан хүн л Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг өөрчилж өөрсдийнхөө тойргийн хамаг асуудлыг шийдүүлдэг бөөгийн тойрог бий болоод 10 жил болж байна. Тэр бөөгийн тойрогт орсон хүний нэг нь Сангийн Сайд Б.Чойжилсүрэн чи өөрөө ш дээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, сайд нар оруулж ирсэн саналаа зөвтгөх гэж дайраад байх юм. Ингэх нь буруу. УИХ-ын гишүүдийнхээ үгийг маш сайн сонс. Зөвтгөж ярихынхаа оронд ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох хэрэгтэй. Энэ удаад хугацаа тулчихсан учраас манай намын бүлэг алдаа гаргачихлаа. Өөрөөр хэлбэл, нэгэнт дэмжихгүй асуудлыг оруулж ирсэн нь алдаа боллоо. Тухайлбал, цалин хасах санал. Үүний чинь цаана ердөө хоёрхон тэрбум төгрөгийн л хэмнэлт байгаа юм билээ.
Хоёрхон тэрбум төгрөг хэмнэхийн тулд ийм асуудал оруулж ирж байгаа чинь буруу ш дээ. Тиймээс Засгийн Газар улс төрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ийм аргуудаар хэмнэлт хийвэл ард түмэн алга ташна гэж байх шиг. Хэзээ ч алга ташихгүй. Халаас руу нь гараа хийсэн бол “Дараагийн сонголтоор чамайг даа” л гэнэ шүү дээ.
Засгийн газрын санал дотор шинэ юм бараг байхгүй. Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдэг. Энэ оны төсөв батлах үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг цалин хасах санал оруулж ирснийг манай намын бүлэг л эсэргүүцэж байгаад л болиулсан шүү дээ. Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ, ой санамжаа сайжруул. УИХ-аас дэмжлэг авахгүй юмыг битгий оруулж ирж бай. Тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг намынхаа нэр төрөө бараад байх юм” хэмээн баруун солгойгүй шүүмжиллээ.
Тэгэхээр тэмээн дээр ямааны гарз хийж, намын бүлгийнхэндээ ад шоо үзэгдсэн Ерөнхий сайд маань ажлаа аваад хоёр сар болж байна. Цаашид хэчнээн “хоёр сар” байгаа билээ, хичээх л хэрэгтэйг ойлгосон болов уу.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (September 09, 2016 1:59:40 pm )

    эрдэнэбат,чойжилсүрэн 2 ч ёстой ман үнэхээр гамшиг болгож байх шиг бна,энэ 2 хэзээ хаанаас гараад ирэвээ?үзэгдэж харагдаагүй дөрвөд хятадын эрлийзүүд вэ? эд нарыг бушуу эргүүлэн тат?

  • Mongol (September 09, 2016 3:16:12 pm )

    ard tymnees bish ch geh shig,,,ard tymen ali hediin ynelgee ogood ehelsen shdee, tegeed MAN-iinhan genz neg hyyn dotroosoo oilgoj ehelj baigaa bizdee,,,
    Ard tymen ali hediin muu gesen ynelgee taviad baina,,,,,

  • дорж (September 09, 2016 8:22:19 pm )

    Эрдэнэбат, Чойжилсүрэн мэтээс өөр хүн ардын намд олдохгүй байгаа юм бол хэрэггүй л сонголоо. Та нарч дараагийн сонгуульд будаа боллоо доо. Одооноос ард түмэн дүнгээ тавиад эхэллээ. Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялж бүр жонхуу болох вий дээ. Ардын нам жаахан мэдрэмжтэй байгаасай. Ядаж Ж.Энхбаяр мэтийн туршлагатай шударга хүмүүсийг сайд болгочихож болоогүй л юм байх даа.

  • Ачу (September 09, 2016 9:53:11 pm )

    МАН намын урдаа барьдаг хүмүүс нь ийм тэнэг байхаар чинь энэ цахим цонхонд тавигдсан амьдаар нь тугал шарж байгаа бузруудаас ялгагдах юм байна уу???Эх орноо хамгаалахтүн!!

  • зочин (September 11, 2016 8:26:32 pm )

    МАН үнэхээр боловсон хүчний бодлогоо бүрэн алдажээ. ард түмний хараал идсэн чойжилсүрэн, эрдэнэбат нарыг дэвшүүлж байгаа намын удирдах зөвлөл өөрийн шуналаас цааш харах чадваргүй болжээ.

  • Anonymous (September 11, 2016 9:57:12 pm )

    Хэн таа нарыг сонго гэсэн юм Өөрөсдөө манай нам танай нам гэж хэрэлдэж байж сонгочхоод Бухын дооддохыг харъж үнэг туръж үхлээ гэдэг шиг боллоо одоо хохь чинь болох чинь энэ Өөртөө гомдоо Цэгээ авгай нар минь

  • Anonymous (September 11, 2016 11:07:09 pm )

    Ийм эргүү ерөнхий сайдтай МУ яаж хөгжих вэ дээ зайлуул,МАН-ханд энэ малнаас өөр ухаантайхан Е С хийчих хүн олдонгүй байна гэж үү

antalya rent a car