antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2016 34 comments

Лу.Гантөмөрийн эсрэг АН-ын ӨВГӨД НЭГДЭНЭ

нийтлэсэн Admin
be6f5ca091b57de0943d916e19189443

АН-ын лидерүүд УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн ч улс төрийн замналдаа буурал суухаас эмээж буй нь бас л сонин үзэгдэл. Тэртээ 1990 онд эхлүүлсэн ардчилсан хувьсгалынхаа өр төлөөсийг өнөөдрийг хүртэл тэд Монголын ард түмэн хийгээд уугуул намаасаа нэхсээр явна. Энэ нь ялагдсан намын удирдлагын төлөөх эх эцэсгүй тэмцлээс нь ил тод харагдана.

Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд болох ёстой байсан Үндэсний зөвлөлдөх хороо ч тэр л шалтгаанаар хойшилсон. Хэвлэлд

 “УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах болсонтой холбогдуулан Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хойшиллоо” гэх цагаан мэдээ тараасан ч угтаа намын зохион байгуулалт дээр асуудал гацсан нь өдгөө хаалганы цаадах үйл явдал юм.

Илүү тодруулбал, УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нарын тэргүүлдэг “Жи МоАХ” фракц Үндэсний зөвлөлдөх хороонд үнэмлэхүй олонхийн ирцийг бүрдүүлэх бодит нөхцөл байдлаа давуу тал болгон тээнг болгосон хэрэг. Энэ тохиолдолд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ирцээ бүрдүүлж чадаагүй гэх сэтгэл ичим шоглолоос зугтсандаа дээрх тайлбарыг бодож олсон. Харин үүнийг нь тооцоолоогүй Ардчилсан намын хэсэг нөхөд дор бүрнээ намын даргын суудал горилж, ерөнхий нарийн бичгийн даргад нэрээ “сийлсэн” нь лавтай.

Тэгвэл энэ сарын 16-нд хуралдах ёстой Үндэсний зөвлөлдөх Хорооны хурал эцсийн шийдэлд хүрч чадах уу. Ойр ойрхон шөнө дөлөөр хуралдах нь олон болсон тус намын нөлөө бүхий фракцийн удирдлагуудын хувьд олигтой ахиц гарсан зүйл үгүй. Харин ганц гогцоон дээр санал нэгдсэн нь “Нэг ардчилал” клубээс Ардчилсан намын даргад горилж буй УИХ-ын гишүун, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөрийг унагах сонирхол.

“Алтангадас”, МҮДН, “Шонхор”, “Жи МоАХ” зэрэг фракцийн зүгээс ийн түүний эсрэг хүчээ нэгтгэх шалтгаан нь нөгөө л үе солигдолтыг зөвшөөрдөггүй, эрх мэдлийг эргүүлэн өгөх сэтгэл зүйн тэнхээгүй гэдэгтэй нь холбоотой. Хэрэв УИХ-ын гишүүн Лу.Гангөмөр Ардчилсан намын дарга болбол 1990 оны ардчилагчид үндсээрээ намын төв аппаратыг удирдах эрхгүй болно. Бүр санал бодлоо хужирлах боломж үлдэх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. “Намд үеийн шинэчлэл хийх цаг болсон. Бид нэгдүгээр эгнээнд алхахын төлөө тууштай тэмцэнэ” гэдгээ илэрхийлж буй түүний үеийнхний яриа ахмад улстөрчдөд бараг л хэлмэщүүлэлтийн үе ирэхтэй хатуу сонсогдож байж болох.

Дээр нь, өөрсдийнх нь зүгээс тууштай бэлтгэсэн залуу боловсон хүчин байхгүй учраас яах аргагүй хүчин мөхөсдөнө. Цөөн хэдэн орилоо, чарлаа залуусаа урдаас нь түлхээд ч тусыг олохгүй. Иймд нөхцөлд Лу.Гантөмөр Ардчилсан намын даргын төлөө өрсөлдөнө гэдэг нь бүхлээрээ намынхаа бүх фракцийн эсрэг босох тэмцэл болж хувирна гэсэн үг. Харин Тамгын газрын дарга асан П.Цагаан санал хуваах үүрэгтэй хүчээ өгөх яриа бий. Хэдийгээр энэ таамаг нь өөрөө Лу.Гантөмөрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбох шалтгаан болж буй ч эцсийн бүлэгт хувь хүн нь ноёны дохиураар удаан хөдлөх нэгэн биш гэдгээр няцаагдаж буй юм.

Харин Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчийн суудлыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэвээр хадгалах ганцхан хувилбарын өөдөөс сөрж зогсох дээр дурьдсан ганцхан хувилбар хүчтэй яригдаж байгаа нь Монголд ардчиллын тугийг хатгасан тус намын хувьд яалт ч үгүй эмгэнэлтэй хэрэг. Олон олон залуус хүч түрэн шинэчлэлийн дуу хоолой болж, ялагдлаа ялалт болгож хувиргах сэтгэл зүйн тэнхээгүй байна гэж бодохоор тэр шүү дээ.

Түүнчлэн УИХ-ын сонгуулиас хойш идэвх нь сэргэсэн тус намын шинэчлэгч гэх залуусын хувьд ч адилхан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халаасны өрөөнийхөн гэгдэж буй тэдний хувьд эхнээсээ зорилгоосоо няцаж, горьдлогоо гол руу урсгасан нь цөөнгүй. Ингэж залуусынх нь дуу хоолой микрафоны цаана сөөнгөтөж, зорилго нь бүдгэрэхтэй зэрэгцэн 2012-2016 оны парламентад эрх баригч намын бүлгийг бүрдүүлж байсан бүх УИХ-ын гишүүд Ардчилсан намын Бүлгийн орон тооны бус зөвлөхийн албанд томилогдчихлоо. Үүнд экс УИХ-ын гишүүд тун чиг баяртай яваа. Учрыг нь лавлавал “Албан бус зөвлөх. УИХ-д манай намын гишүүд цөөхүүлээ байгаа учраас хүч тарамдаж мэднэ гэж үзсэн. Иймд тэр үед нь зөвлөгөө өгч, ажилд нь туслахаар тохирсон” гэдэг тайлбар өгч байна билээ. Уг нь тоолбол нас, төөлбөл төө өндөр мэдлэг боловсролтой, заавар зөвлөгөө өгчих оюуны бядтай залуус тус намд олон бий. Тэр дундаа намынх нь гишүүд 100 мянга хол давсан гэх өөрсдийнх нь өгдөг мэдээлэл үнэн бол шүү. Гэтэл тэд зөвлөхийн албаа хүртэл зөнөтөлөөс хол байлгаж чадсангүй. Зөрүүддээ биш зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг хүндэтгээд энэ шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • MGL (September 09, 2016 10:16:00 am )

    Заа аль аль тийм сүрхий биш дээ. Гантөмөрийг овоо дэмжиж байсан гэтэл яав БСШУЯ-ны сайд болоод олигтой шинэ юм хийсэнгүй нөгөөл үлбэгэр байдал нь зарим нэг ашиг хонжоо хайсан хүмүүст сайхан “дэвсгэр” болж өгсөн.

    • Anonymous (September 09, 2016 10:10:37 pm )

      Durvud kevuun

  • Anonymous (September 09, 2016 10:21:20 am )

    Мүүнчинийг арай дарга болгохгүй байлгүй дээ.

  • zochin (September 09, 2016 10:57:32 am )

    Er ni bol AN yaaralguihen ul suuritai uurchlult shinchlelee hiih heregtei shine es surtahuuntai medleg bolovsroltoi turshlagatai humuusee namiin udirdlagad gargasan ni mash zuv bolno Lu.Gantumuriin huvid AN g udirdaj chadah hun yaavch bish mash ih alban tushaald durtai murtuu yamarch urdun gargadaggui bas ah duu hamaatan nuutsaa hurtel alban tushaald tavidag tiim uchraas ih deed dund surguuliin bagsh nar mash durgui

  • Anonymous (September 09, 2016 11:00:26 am )

    hudlaa gar ugaasaa

  • Anonymous (September 09, 2016 11:00:44 am )

    jujigchin

  • Зочин (September 09, 2016 11:10:59 am )

    Нэг их чухал царай гаргаж ирээд шал худлаа ярина. Боловсролын салбар, тэр дундаа МУИС-ийг ёстой л самрах шиг болсондоо. Юун АН-ын дарга вэ ? Базарваань хумпад сухаа гэгчээр юм шүү дээ.Мүүн бол Буддаг Христийн Шашнаас хамгаалдаг их Сайн ШАШИН шүү дээ гээд яриад сууж байсан нөхөр шүү дээ.

  • багш (September 09, 2016 11:11:37 am )

    Яасан дуусдаггүй шунал, эхр мэдэл вэ? Өнгөрсөн 4 жил үр хүүхэд, гэр бүл, салбараар минь тоглочихоод, хангалттай идчихээд одоо зогсдоггүй ээ. Шунал аа гэж . . .

  • зочин (September 09, 2016 11:20:54 am )

    Гантөмөрийг бас хүмүүс таньчихсан л байгаа юм даа, дүр эсгэсэн шал хуурамч хүн байна лээ.

  • Anonymous (September 09, 2016 12:19:01 pm )

    An udirlagad hariutslaga tootsoj z enhbold buu garamgai alhyag saihanbileg nariig shorond hori

  • pm (September 09, 2016 1:27:35 pm )

    muunchineer yah ym be. TEMUUJIN gej neg sain er bii dee ug ni kkkk

  • зочин (September 09, 2016 2:06:32 pm )

    Энэ Гантөмөр бол шал худлаа гар шүү дээ. Энүүгээр намаа толгойлуулах юм бол АН мөхөл рүү гээ марш болж байгаа юм даа. Болоогүй ээ бас нэг фракц толгойлдог этгээд шүү дээ.

  • зочин (September 09, 2016 2:24:10 pm )

    Гантөмөр анх сонгуульд гарч ирэхдээ их л хэл амтай гарч ирж билээ. Тэгээд дараа нь мүүнтэй холбоотой гэж бас нэг нэрээ барлаа. одоо яахав дээ

  • зочин (September 09, 2016 2:33:11 pm )

    Залуу, эрч хүчтэй, олон асуудалд орооцолдоод байдаггүй, нэр цэвэр энэ залууг АН-н даргаар сонговол олон хүн дэмжиж баярлах болно. Алдаагаа үнэхээр ухамсарлаж байгаа бол залуусаа сайн дэмж, өөрсдийгөө битгий хавчуулах гээд бай.

  • japanaas (September 09, 2016 4:49:42 pm )

    shal hudlaa gar shde yamarch chadvargui bn bolovsriliin salbariig yostoi unagasan hun de

  • АН БҮТЭХГҮЙ ЭЭ (September 09, 2016 7:58:29 pm )

    ЭНЭ АРДЧИЛСАН АМЕРИК ХУЖАА ЭРЛИЙЗ НАМ ОДОО ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН, ТАРАА ТАНИУЛСАН. АРДЧИЛАЛ ЯЛАХ ҮЕД ТҮМНИЙ ТАРХИ УГААЖ ДӨНГӨЖ 20 ГАРСАН АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ ЗАЛУУЧУУД ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛД ГАРЧ УЛС ОРОН АРД ТҮМНЭЭ ЯДУУРУУЛСАН, 20 ГАРАН ЖИЛИЙН ДОТОР МОНГОЛ ӨРӨНДӨӨ БАРИГДАЖ ХАМГАА ШАВХАЖ БАЙНА. ГУДАМЖИНД ГУЙЛГАЧИД БИЙ БОЛЛОО. МОНГОЛ ХҮМҮҮС ” ЮУ БОЛООД ӨНГӨРЧИХВӨӨ ” ГЭЖ ОДОО ТЭР ҮЕИЙГ ЯРЬЖ БАЙНА.
    МОНГОЛЧУУДАД МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ ХЭРЭГТЭЙ, НАМЫН ҮЗЭЛ , АРДЧИЛАЛ БОЛ ХӨГЖИЛ БИШ ГЭДГИЙГ ДЭНДҮҮ САЙН ХАРУУЛЛАА

  • АН БОЛИОСОЙ (September 09, 2016 8:14:02 pm )

    АРДЧИЛАЛ ГЭДГЭЭР ТАРХИ УГААСАН ГАДААДЫН ДЭМЖЛЭГЭЭР БАЙГУУЛАГДСАН ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ НАМ, ХЭРЭГГҮЙ ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ

  • Burmaa guai (September 09, 2016 8:27:57 pm )

    BI ARDCHILSAN HUVISGAL HIISEN ..BI MEDNE…MINII HIISEN HUVISGAL …NAMAIG BUGD MEDNE…MINII NEREER USUJ UNDIISUN TA NAR GEED L ZAGNAAD SUUDAG UVGUD ODOO BOLNOO. ZAIGAA TAVIVAL UHCHIH GEED BAIGAA ULS

  • Ard (September 09, 2016 8:42:58 pm )

    Ene. Setgegdlvvd vnen bna demii balai nam vzen yadaj bna

  • zochin (September 09, 2016 8:49:11 pm )

    гантөмөр гэж энэ үлбэгэр байгаа үгүй нь мэдэгддэггүй дотуур тамиртай урагшгүй юмаар яадгийн

  • Anonymous (September 09, 2016 9:18:40 pm )

    Ardchilsan zaluuchuudiin holboog unagasan daraa n bolowsroliin yaamiig unagasan odo ardchilsan namiig amiig n barixan

  • хүн хүн (September 09, 2016 9:19:48 pm )

    Дотроосоо өтсөн тос Дотроосоо өтнөөсөө сална гэж байхгүй МАН-АН хоёр бол дотроосоо өтөж ялзарсан тос Хувьсаглаар угаахаас найш мөд мөхөхгүй ард түмнийг их зовооно доо

  • Anonymous (September 09, 2016 10:58:24 pm )

    Алтанхуягийг намынхаа даргаар сонгож ялалт байгуулахаа бод дараа нь дараагийн үеэ бэлтгэж сургаж дадлагажуулж аажимдаа шилжүүлж өгөх хэрэгтэй одоо хэрүүл хэнд ч хэрэггүй гэхдээ өнгөрсөн 4 жил АН бүтээлч ажилласан гагцхүү амбицтай нөхдүүд засгаа унагаж нэр нүүрээ барсан тэрнээс биш АН шинийг сэдэж МАН дагаж дууриадаг нам шүү дээ

  • АН шинэ дарга Алтанхуяг (September 09, 2016 10:59:05 pm )

    Алтанхуягийг намынхаа даргаар сонгож ялалт байгуулахаа бод дараа нь дараагийн үеэ бэлтгэж сургаж дадлагажуулж аажимдаа шилжүүлж өгөх хэрэгтэй одоо хэрүүл хэнд ч хэрэггүй гэхдээ өнгөрсөн 4 жил АН бүтээлч ажилласан гагцхүү амбицтай нөхдүүд засгаа унагаж нэр нүүрээ барсан тэрнээс биш АН шинийг сэдэж МАН дагаж дууриадаг нам шүү дээ

  • Anonymous (September 10, 2016 8:13:07 am )

    Gantumur AN – g udirdaj chadahgui shiidver gargaj chadahgui dulegnesen nuhur bnlee sul doroi hun

  • Anonymous (September 10, 2016 8:56:29 am )

    NAMBARIIN ENHBAYRIIN PR-CHIN BAIJIIGAAD MUUDHAAR N HAYSAN BOLDHUYAG GANTUMURIIN BARUUN GAR HIIJ DASGALJUULAAD GAVISANGUIDE HOORHII. GANTUMURIIG NAMIIN DARGA BOLGONO GEJ AMALSIIN BILEE, UG N HAMTDAA BOLOVSROLIIN YAMAN DEER SAIN ZUTGEJ IDEJ UUSAN. SHUNALAA GEJ……

  • Иргэн (September 10, 2016 9:46:33 am )

    Лу Гантөмөр, Насанбаяр нар монголын боловсролыг самарч МҮҮН-ий гар хөл болгож бүр залуусыг шинэ хүн болгоно гэж амьдаар нь оршуулж байсан. Насанбаярыг ажлаас халсан гэсэн ч МҮҮНчинг дэмжиж ажлыг үргэлжлүүлсээр хэдхэн хоногийн өмнө л ажлаасаа халагдлаа. Ийм хүнийг АН-ын дарга болговол монголчуудаа бүгдийг МҮҮНд оруулж амьдаар нь оршуулах байлгүй дээ чааваас

  • зочин (September 10, 2016 10:43:40 am )

    АН гэж байхгүй болсоон, үнэн байдалтай эвлэрч чадахгүй, дахиад төрд гарч улс орныг сүйтгэнэ гэж бодож байгаа бол горьдоорой муу хулгайчууд , ард түмэн та нарыг бүрэн таньж авсан шүү

  • Zochin (September 10, 2016 1:28:07 pm )

    Худлаа ухаантай, соёлтой дүр исгэсэн, шалиг юм яаж нам удирдаж чадахын.

  • Zaya (September 10, 2016 2:36:18 pm )

    AN gej gai laigaar yah um.Mongolig horloh gej ardchilal geech umig bii bgoson,turshiltaar uls tor,ediin zasgiig yaj busniulj boldgiig shalgaj bgaa busdin togloom.Afrikiin har ornuudin zagvarig har.

  • Mongol (September 10, 2016 4:55:31 pm )

    Ta nar ashig honjoonii zorchil yysgedeg frakzuudaa ustgahaas naash bytehgui ee, ganzhan frakzgui nam baij ardchilsan nam gej bodii,,,ternees bish gordovoo

  • pkxnh (September 11, 2016 10:06:33 am )

    АН бол ардчилал гэсэн сайхан нэр дор анхнаасаа л Сэм авгаар тархиа угаалгасан өөдгүй амьтдын цуглуулбар шүү дээ.

  • ИРГЭН (September 11, 2016 5:48:33 pm )

    ЭНЭ ХҮН ЧИНЬ ЯМАР СУРГУУЛЬ ТӨГССӨН ЮМ БЭ? ЯПОНД ТЕХНИКУМ ТӨГССӨН ТЭГСЭН МӨРТЛӨӨ БОЛОВСНЫ САЙД ХИЙГЭЭД ЯВСАН.МАНАЙ УЛС ЕР НЬ ГАДНЫ СУРГУУЛИУДЫН ЭРЭМБЭ ДАРААГ САЙН СУДАЛЖ ХҮНЭЭ ТУШААЛД ДЭВШҮҮЛЖ БАЙМААР ЮМ.

  • зочин (September 12, 2016 8:53:32 am )

    Та нар энэ хунтэй хамтарч хажууд нь байж ажиллаж узсэн юм уу?Юу ч мэдэхгуй байж хунийг элдвээр битгий хэлж байгаач . Харин ч энэ хун чинь их шударга, онгорсон 4жилд их ч зуйл хийсэн юм шуу.Тэгээд ч элдвийн луйвар,арын хаалгаар танил тал,хамаатан саднаа авч ,янз бурийн муу муухай юманд холбогддоггуй цэвэр нэртэй цоон тооны хумуусийн нэг гэж боддог.Эхнэр нь хуртэл их аятайхан боловсон эмэгтэй байдаг.Ан-ын даргад яг таарах хун гэж бодож дэмжиж байна.

antalya rent a car