Төсвийн тодотголыг ойрын өдрүүдэд хэлэлцэж шийдвэрлэхээр УИХ ажиллаж байна. УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар хуралдаж буй ээлжит бус чуулганы гол зорилго нь төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх юм.
Улсын данс улааж, хөрөнгө мөнгөний асуудал тулгарч асуудал бүхэлдээ хүндхэн байдал руу шилжээд байна. Сангийн сайдын ажлаа авсан даруйдаа мэдээлэл хийж төсвийн алдагдал хэрээс хэтэрч, валютын нөөц дуусч, төрийн албан хаагчдын цалингаа тавьж чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулаад байгаа.
Тиймээс Засгийн газраас цалин бууруулж, тэтгэвэрт гарах хугацааг нэмэх, татваруудыг нэмэх зэрэг олон шийдвэрийг тусгасан төсвийн тодотгол өргөн барьсан. Өнгөрсөн хугацаанд хангалттай яригдаж байгаа дарга нарын хэтэрхий өндөр зардлыг танаж иргэдийнхээ идэх талх, сүүний мөнгийг хэвээр үлдээх нь хамгийн зөв алхам болох учиртай. Нөгөө талаараа “элгээрээ хэвтээд” буй хэмээн нэрлэгдсэн эдийн засгийг хамгаалж үлдэх сүүлийн гарц ч байж болох байв. Гэсэн хэдий ч МАН-ын бүлэг хоёр ч удаа ээлжит бусаар төсвийг хэлэлцээд эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед иргэдийнхээ ачааг улам нэмэгдүүлэх нь буруу гэж үзээд татвар нэмэхгүй, цалин хасахгүй байх улс төрийн шийдвэрийг гаргасан. Засгийн газар ч дээрх улс төрийн шийдвэрийг хүлээж авсан.
Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж байсан намын дарга хачин сайхан төсөв хүлээлгэж өгсөн. Гэх зэргээр мэдээлж байна. “Монгол улс сүүлийн 26 жилд 4$ тэрбум өр тавьжээ. МАН энэ жил 4$ тэрбум өр тавьж ДНБ-ний 88%-д хүргэнэ” хэмээн твиттер хуудсаараа жиргэж байна. АН засаг барих дөрвөн жилийн хугацаанд Чингис, Самурай гээд монголчуудыг хэдэн зуун саяын өрөнд оруулчихсан. Өөрөө өр тавиагүй юм шиг хүнийг өр тавих нь хэмээн ярьж хэлж байх нь зөв үү, буруу юу. Товчоор хэлэхэд АН-ын тавьсан өр зээлээс болж “элгээрээ” хэвтсэн эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд татвар нэмж, боломжит бүх зардлаа танах. Эсвэл өр тавьж “гал” залгах арга л үлдээд байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар ямар нэгэн өр тавих талаар ярьж эхлээгүй байгаа билээ.
Ч.Ган
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
2016 (September 09, 2016 8:56:27 am )
үнэн юм бол хуулийнхан шалгаад хариуцлага тооцол доо.
-
иргэн (September 09, 2016 9:25:19 am )
өргүй улс орон гэж байдаг юм уу??? хаана ч байхгүй . Энэ засаг төр ард түмний карма руу гараа дүрж сурсан зангаараа гараа дүрэх гэтэл ард түмэн дүрүүлсэнгүй. Ард түмэн юмны учрыг их мэддэг, олдог болжээ.
-
иргэн (September 09, 2016 9:27:37 am )
ажлаа сайн мэддэг, мэргэжлийн сангийн сайдтай байсан бол юу гаа дэлгэж ярих, алийгаа ярихгүйгээ сайн ялгах л байсан байх. Даанч тийм биш басан учраас асар том алдаа гаргасан гэдэг нь үнэн шүү.
-
Zochin (September 09, 2016 9:27:52 am )
An iin jydaggvi Amia bodson novshnyyd
-
Anonymous (September 09, 2016 9:29:45 am )
Хөөрхий дөө МАН хийж чадахгүй болохоороо АН буруугаа чихээд суух ум даа. Өөөрсдийнхөө хэрэглээг танаж чадахгүй байж ард түмнээсээ татвар авч мөнгө босгох гэж, тэгээд яахав дараа нь өөрсдөө завшина биз дээ
-
Anonymous (September 09, 2016 9:48:10 am )
Эзэд тодорхой биз дээ хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ байшингийн булангаар 8 жил шахам Улсаа ергуй байлгасан Энхбаярыгаа яллах гэж узэж тарж байгаа биз дээ бас баялгаа гадныхантай гадаадад ашгаа авч идэж ууж байгаа офшортонгуудаа шалгах хэрэгтэй тэгж байж ард тумэн татварт бага дарагдаж амьдрал нь жигдэрч ирнэ
-
ИРГЭН (September 09, 2016 9:53:19 am )
ТЭГЭЭД ЭНЭ ХУЛГАЙЧ НАРТАЙ ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? МОНГОЛЧУУД АА?
-
зочин (September 09, 2016 10:11:01 am )
эрдэнэ гэж шуналын тулам байнаа гурван тамир дунд сургуулийн төлбөр хоёр сая таван зуун мянган төгрөг болж нэмэгдэж хуучнаасаа есөн зуун мянгаар нэмсэн их хурал дээр ард түмнээ бод гэж худлаа дүр эсгээд сууж байна бас өөрийн амралтандаа хоёр хоног үнэгүй амар гэнээ үлдсэн хоногийн мөнгийг халамжаас хулгай хийх бодолтой байна гурван тамир сургуулиас хүүхдээ гаргах гэсэн эцэг эхчүүд олон байна
-
зочин (September 09, 2016 10:36:30 am )
МАН-ыхан АН-д бурууг тохох гэж их л оролдлоо. Сонгуульд яаж тооцоолоод амлалт өгөөд байсан юм бэ. Гоншигнож ханасан бол ажилдаа ор. Нэг иймэрхүү арга барилаар олон жил явлаа ш дээ.
-
zochin (September 09, 2016 10:47:13 am )
Eooe estoi unen ug ardchilalinhan gej heden haltar teneguud ene ard tumnig nasaaraa ortei elgeeree molhoj yabag geed buhnig esergeer ni hiisen yum hiih ni hiisen l baih gehdee odoo oorsdig ni hamsaatantai ni hasaad 2 saya garuitai ard tumnee har ene tendgui ortei zeeltei mongogui hoolgui iim l ard tumen bna
-
Иргэн (September 09, 2016 11:30:21 am )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
-
Иргэн (September 09, 2016 11:31:55 am )
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/
-
Иргэн (September 09, 2016 11:32:15 am )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
-
Иргэн (September 09, 2016 11:32:37 am )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
-
Иргэн (September 09, 2016 11:33:01 am )
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
Иргэн (September 09, 2016 11:33:52 am )
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхаж эхэллээ. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
ЗОЧИН (September 09, 2016 1:40:34 pm )
Ардчилал байхгүй байсан бол та энэ талаар сэтгэгдэл бичих ямарч эрхгүй,Умард солонгос байх байсан. Өр бол 90 оноос хойш эрх барьсан хугацааны хоёр намын хийсэн ганц ажил. 3 сая хүрэхгүй хүнтэй,энэ уудам дэлгэр орныг идсэн хулгайч бол 2000 онд ямарч хяналтгүй 72 суудалтай гарч ирээд /Төрөө хямралаас,түмнээ ядуурлаас гаргая” гээд байж/ төр,түүний баялаг,санхүү,гадаадын төсөл хөтөлбөргүй идсэн новш нар бол одоо олонх болоод байгаа оффшорууд. Эднээс 10 хүний хөрөнгө хураахад л монгол босоод ирнэ
-
ЗОЧИН (September 09, 2016 9:14:41 pm )
3 сая хүн амаа тэжээх л хэрэгтэй шүү дээ. Сангийн сайд мангар тэнэгээ солиоч. Дэд сайдуудаа цомхотгооч. ТНБД болоо юм биш үү.
-
хүн хүн (September 09, 2016 9:49:44 pm )
Монголчууд өрөнд баригдах нь МАН -АНийн төрийн толгойд суусан 26 жилийн асуудал Сүүлийн 8 жилд МАН -АНийн тавсан өр бараг адил МАНийн тавсан өр бага зэрэг илүү Энэ тоо юуг хэлээд байна МАНАН хэмээх хулгайч гадаадын луйварчин нарын гар хөл болсон байгуулагын эрх мэдэлтэн нарын хувааж хулгайлсан хахуулын мөнгөөр зарсан луйвардсан идсэн уусан нуусан мөнгө Энэ мөнгө тэр гадаадын нууц хадгаламжанд байгаа түүнийг шалгаж тогтоож хулгайч нарт алдсан мөнгөө иргүүлэн авах хэрэгтэй Овот шааруудын нуусан мөнгийг шалгах шүүх одоохондоо даанч алга хулгайч МАНАНгийн төр хэвээрээ байна Хулгач С Баярцогт тэжээсэн эзэндээ очхоор явлаа хулгайч СБаяр тэжээсэн эзнийдээ 4жил хорогдоод өнөөдөр иргэн ирэж Гадаадад илчин сайдаар явхаар бэлдэж байна гэх мэт
-
Anonymous (September 09, 2016 9:55:00 pm )
өр тавилгүй хэт тансаг хангамж хэтэрхий өндөр цалингаа хас .Зээлийн өрөө төлөөгүй компаниа зарла . хөрөнгийг нь хурааж улсын орлого болго.ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ОРОЛДОЖ ШОГЛОХОО БОЛЬ .
-
иргэн (September 10, 2016 11:16:42 am )
өр, зээл 2-оо ялгаж салгаж ойлго, хүмүүсээ
-
vnen (September 11, 2016 4:47:51 pm )
90eed ond ardchilal gj tarhi ugaaj garsan Tur yu bolw gehed Hurungutnii niigem bii bolgoj turiin tolgood hulgaich nar garch Turuus tursun Hurungutnvvd gazrraa uhaj bayjaad odoo bid temtsej Turuu aearae Hvmvvsee????
-
vnen (September 11, 2016 4:52:13 pm )
turiin mungiig tur ulsad ugie jagsae bid boswol yalj bsn tvvhtei yagaad iim doroi bolchiw chingisiin vr dad busuu zaluusaa!!!!!!!!!!!!!!tdag tdagaaraa bdaggvi tur zuw soligdoj mongol aziin BAR boloh yostoi
23 Comments