antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2016 3 comments

Путинаас болж Клинтон Трамп хоёр хэвлэлээр хэрэлдсээр…

нийтлэсэн Admin

ashuur

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 8-нд явагдана. Тус сонгуульд Ардчилсан намаас Хиллари Клинтон, Бүгд Найрамдах намаас Дональд Трамп нар өрсөлдөхөөр “тулаан”-ыхаа гол гогцоонуудыг тайлсаар байна.

Энэ удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг хөндлөнгөөс ажихад ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж буй мэт сэтгэгдэл эрхгүй төрж байгаа гэнэ. Учир нь Дональд Трамп болон Хиллари Клинтон нар хойд хөршийн Ерөнхийлөгчөөс болж, хоорондоо хэвлэлээр хэрэлдсэн хэвээр байна.

Дональд Трамп эхлээд “Путин манай ерөнхийлөгчөөс илүү лидер” гэж хэлсний хариуг Хиллари Клинтон өгөх гэж яарсан аж.

“Хэрвээ Путин миний тухай сайн зүйл ярьж буй бол би ч гэсэн түүний тухай сайныг л ярина. Би түүнийг жинхэнэ лидер гэдгийг өмнө нь ч хэлж байсан. Гэхдээ тэдний нийгмийн тогтолцоо биднийхээс өөр. Тэр тоглолцоондоо Путин манай Ерөнхийлөгчөөс ч илүү лидер явж чадаж байгаа хүн” гэж Трамп мэдэгдсэн юм.

Тэгвэл Барак Обамаг өмгөөлж, Хиллари Клинтон ийм хариу мэдэгдэл хийжээ. “Энэ бол манай улсын иргэд болоод Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн тухайд нэр алдрыг нь гутаасан, доромжилсон үгс. Путины хүссэн бүхнийг Трамп хийлгэх гээд байгаа нь намайг айлгаж байна” гэж Хиллари Клинтон мэдэгджээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Бид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үзэх бодол биш харин АНУ-ын Ерөнхийлөгч үг мэдэгдэл дээр л гол ач холбогдол өгнө. Тиймээс АНУ-ын шинэ Ерөнхийлөгч юу ярих нь бидний хувьд чухал” гэж хариу мэдэгдэл хийлээ.

Р.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Mongol (September 09, 2016 4:41:59 pm )

    Baliar avgai daa, ene garval delhiin dain bolno gedeg ni todorhoi

  • зочин (September 10, 2016 6:49:34 am )

    моникад боовоо хөхүүлдэгийн чавганцыг америкчууд сонгож тэнэгтэхгүй байлгүй дээ. тэр самжны хүүхэд обама ч одоо хугацаа нь дуусаж зайллаа

  • chimeg (September 10, 2016 11:21:35 am )

    Ta nar yu medej ene avgaig zyheed baigaan?Tramp garval USA ch bish delhiid dain,tsomiin dain degdene.H.Clinton garval dain degdeh um bol ali hediin dain garval garhaar l neg bolson.Tyynii nuhur Bill Clintongiin yed Amerikiin ediin zasag hezee ch Amerikiin tyyhend baigaagyigeer deed hemjeend hyrch baisan..Trump bol zygeer l neg teneg mulguu bydyyleg bayan hyn.Trump garval chi ooroo naad teneg bondgoroosoo salahaa medehgyi baij hutsaad baihiin..Clintong denjvel delhii taivan baina..Naad hooson bondgoroo tsenegle..USA Chicago.

antalya rent a car