antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2012 1 comment

Хөл хүндтэй Э.Агиймаагийн аалигүйтэл

нийтлэсэн Admin

Хэсэг хугацаанд олны нүднээс нуугдаж байсан дуучин Э.Агиймаа “Гоёл-2012” наадмын үеэр хөл хүндтэй болсноо зарлах мэт гэнэт гарч ирсэн. Найз охидын хамт үзэгчдийн суудалд тухалсан тэрбээр үе үе хэвлийгээ илж, удахгүй мэндлэх бяцхан үрээ энхрийлэх мэт тааламжтай байна лээ. Дуучин Д.Болдын ачаар урлагийн тайзнаа амжилттай гарч ирсэн шигээ зугаа цэнгэлд толгойгоо мэдүүлэн “амжилттай” уруудсан Э.Агиймаа одоо л нэг томоожиж байгаа бололтой. Гэхдээ сурсан юмыг сураар боож болох биш дээ. Үе үехэн найз охидоо дагуулан томоохон клубт наргидаг түүнийг хайртай залуу нь ч цагдаж чаддаггүй гэх. Харин нэг удаа дуучин бүсгүй шоудаж явахдаа “Boom town” хамтлагийн гишүүн, “Fantastic” төвийн жүжигчин залуутай ихэд дотно байдлаар зургаа авахуулсан нь ихэд бухимдуулсан юм байх. Олны танил эрд нэлээд дотнохон тэврүүлж, цамцных нь зангианаас татсан аалигүй зураг дуучин бүсгүйн нөхрийг эгээтэй л галзууруулаагүй юм байх. Тиймээс нярайлах хүртлээ дахин гадуур тэнэж, элдэв ярианд өртөхгүй байх том үүрэг хүлээлгэсэн сурагтай. Харин цаадах нь хэрхэн хүлээж авсан юм бол доо…

 

Р.ЕСҮЙ

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 27, 2012 1:14:10 pm )

    sursan yumiig suraar booj chadaghui ee haha.

antalya rent a car