Төрийн албаны зөвлөлөөс зарим яамдын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлажээ. Тодруулбал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт юм. Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна гэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм.
Нэг зүйлийг тодотгоход, зарим яамдын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчдийг Засгийн газар томилчихсон байгаа. Уг нь хуульдаа бол уг албан тушаалд томилогдох ажилтныг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт авч томилох ёстой. Тэгвэл Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Баяртулга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай нарыг жинхлэх тухай яригдаж байгаа аж.
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (September 08, 2016 1:11:33 pm )
Төрийн нарийнууд жинхэнхлэх бол Дэд сайд нар хэрэгггүй биз. Эдийн засгийн энэ хүнд үед дэд сайд нарын албан тушаал хэрэггүй. АН-ын үед байхгүй байж болоод л байсан шүү дээ. Дэд сайд нарын хангажийг өөр юманд зарцуулах хэрэгтэй. Бас нарийн бичигтэй л биз.
-
zochin (September 08, 2016 8:02:35 pm )
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн гүйцэтгэх захирлууд, төрийн өмчит үйлдвэрийн газруудын гүйцэтгэх захирлууд бүгд өнгөрсөн 4 жилд томилогдсон байх шүү
-
zochin (September 08, 2016 8:04:10 pm )
төрийн өмчит эрчим хүчний хувьцаат компаниуд, төрийн өмчит замын компаниуд
-
zochin (September 08, 2016 8:08:24 pm )
Үндэсний аудитын газрын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг ТВ-ээр харлаа хангалтгүй ажилласан юм биш үү төсөв маш их хэтэрсэн гүйцэтгэлтэй байна гэж гишүүд шүүмжилж байсан зөв л дөө ийм байхад Төрийн аудитын удирдлагуудад нь хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ.
-
zochin (September 08, 2016 8:10:05 pm )
Үндэсний аудитын газар өнгөрсөн жилүүдэд маш олон хүмүүс орсон гэнэ лээ голдуу чадвар муутай
-
zochin (September 08, 2016 8:13:08 pm )
aldagdaltai toriin omchit kompaniudiig huvichilhaar huvid ochood ashigtai ajillaad eheldeg biz de teheer aldagdaltai toriin omchit kompaniudiig huvichlah ni zov baih
-
Зочин (September 09, 2016 8:43:17 am )
Хурдан ТНБД аа тавиач,АН хан ТНБД аа сонгон шалгуулалтанд оруулдаггүй шүү дээ С.Эрдэнээ өөрийнхөө ямар ч мэргэжлийн биш хүнээ тавиад хууль зөрчиж л бн шүү дээ нөгөөх олны өмнө үг хэлж чадахгүй ямарч боловсролгүй харуулж бн хүн
7 Comments