antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2016 21 comments

Саарал ордон дахь эрхмүүдийн хачин сонин тайлбарууд…

нийтлэсэн Admin

mo2016081506000-jpg

Саарал ордонд Хамтын тэтгэврийн тухай хуультай  холбоотойгоор татсан мэдэгдлүүд ар араасаа хөврөв. Ерөнхий сайд хийгээд Сангийн сайдын үгс сошиалаар хэн хүний амны яриа болоод байгаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мөн байр сууриа илэрхийлсэн байна. Тиймээс хэн юу хэлснийг хүргэж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:”Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу. Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө “Насны хишиг” гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодож байгаа” хэмээн хэлэв.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Ойролцоогоор 53-60 орчим тэрбум төгрөг хэмнэгдэх байх. Хамтын тэтгэврийн хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд чинь сүсэг бишрэлтэй. Талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс энэ тэтгэврийг авмааргүй байна гэсэн санал Сангийн яамд их ирээд байгаа учраас хүчингүй болгоё гэсэн саналыг оруулсан.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Сангийн сайдын тайлбарлаж байгаа үндэслэлийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Үнэхээр ахмадуудыг доромжилсон тайлбар өгч байгаад харамссан. Чиний хувьд аав, ээжийнхээ үлдээж өгсөн үнэт зүйлийг өвлөж авахдаа цээрлэх үү, хэн ч цээрлэхгүй шүү дээ. Монгол хүний ёс заншил, өв соёл, үнэт зүйлийг үгүйсгэсэн, монгол ахмадуудаа доромжлоод сууж байгаа нь үнэхээр хариуцлагагүй байна.

erdene

Ерөнхий сайд сонин тайлбар хийсэн. Жишээ нь,хоёр ахмад настны хэн үлдсэн нь илүү орлоготой болох сэдэл өгөөд байгаа юм байх, энэ хууль. Тэгэхээр цаашид хоёр ахмад түрүүлж нэгийгээ үхээсэй, тэгвэл миний орлого нэмэгдэнэ гэсэн сэдлийг өгөөд байгаа учраас энэ хуулийг хүчингүй болгож байгаа гэж байна. Нэмэгдэхүүний байрыг солиод, нийлбэрийн чанарт өөрчлөлт орохгүй гэдэг математикийн онол бий. Гэтэл хоёр ахмад 200 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг гэвэл нийлээд 400 мянга болно. Нэг нь бурхан болоод орлого нь буурдаг, тэр хэмжээгээрээ амьдрал нь доройтож, эдийн засгийн хямралд өртдөг. Ийм нөхцөлд Хамтын тэтгэврийн тухай хуулиар амьд үлдсэн хань ижилд нь тэтгэврийг нь үргэлжлүүлэн олгох юм. Ингэснээр өрхийн орлогыг бууруулахгүй байх, үлдсэн ахмадыг эдийн засгийн болоод эрхзүйн ямар нэгэн хямралд оруулахгүй байх нийгмийн хамгааллыг бий болгож өгсөн хууль байсан. Ахмадуудын нийгмийн хамгааллыг дордуулсан, буруу алхам боллоо гэж үзэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • сарангэрэл (September 08, 2016 9:29:14 am )

    ккккккккккккккккккк

  • сарнай (September 08, 2016 9:34:38 am )

    эрдэнэ сайд ч ярьж байгаа шигээ биш л дээ. Өнгөрсөн жил Алтанбулаг суманд айлчлал хийв аа. Тэр өдөр их халуун өдөр байсан хэсэг залуус бууж ирээл гадаа сандалд тухлууллаа тэгснээ 1 туслах нь зонтик гаргаж ирээл Эрдэнийн толгой дээр нь бариатай бараг 2 цаг болохийн, сумын мэргэжилтнүүд санадарч гүйлдээл нойтон салфетик нэн тэр гэх юм. Энэ сайд их ямбатай гэсэн гээл нэхсэн бүрд л гүйлдэх юм. Миний анзаарснаас тэр үед энэ хүн ёстой таалагдаагүй. Сайд хүн ядаж л Эрдэнэбат сайд шиг энгийн олон дундаа ямбархаж цэцэрхээд байдаггүй баймаар шүү.

  • сарнай (September 08, 2016 9:40:22 am )

    сайдын бариулсан данхар том 3 давхар нийгмийн даатгалын байрууд сумдаар нэг бий шүү. 3 давхар барилга дотор суух сумын нийгмийн даатгалын ажилтан тийм олон байлаа юу. бүхэл бүтэн 3000 мянга ч хүрэхгүй хүн амтай 1 суманд л тийм том барилга сум суманд бариулаад тэгж л их мөнгө зарсаар байгаад одоо улс орон мөнггөггүй гээл тэрнийг нь сэргээх гээл энэ засаг нь байдгаа шавхаад л ажил хийх гэхээр цагт нь самарч хаячаад одоо болохоор нэг их ухаантай хүмүүс шиг ярихаа болио Эрдэнэ сайд асан гуай. Жич: 1 суманд нийгмийн даатгалын 2 л ажилтан байдаг за хөдөлмөрийн ажилтан нэмэгдлээ гээд 3 ажилтанд 3 давхар барилга.

  • Ц.Батбилэг (September 08, 2016 9:41:59 am )

    Ихэнх ахмад настангууд тэтгэвэрээ тогтоолгоод 5-8 жил болоод ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг.Өөрөөр хэлбэл тэтгэвэрээ хангалттай хугацаагаар авч чаддаггүй.Иймд үлдсэн хэн нэг яагаад бурхан болоочийнхоо тэтгэврийг хэрэглэж болохгүй гэж.

  • hi (September 08, 2016 10:43:16 am )

    Erdene gegch ene nuhur tusuv idej hanahgui novsh yumaa terniihee orond harin ahmadiin bair bariulaad tendee ahmadyyd tsyglarch tsagaa unguruuldeg bval amidarald arai unemshiltei shuu dee

  • НЭГНИЙХЭЭ ОРЛОГЫГ НЭМЭГДЧИХНЭ ГЭЭД ҮХЭЖ ЧАДАХГҮЙ БОЛЧИХВОЛ ХАРИН (September 08, 2016 11:02:44 am )

    ХАМТДАА УРТ НАСАЛЖ ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ХАРАГДААД, ХАРИН Ч САЙН ЮМ БИШ ҮҮ.
    ДЭНДҮҮ МААНАГ ЮМ ЯРИХ ЮМ ДАА.
    ЯМАР ХҮН ТЭГЖ ӨРГӨДӨЛ ГАРГААД БАЙГАА ЮМ ТҮҮНЭЭ НЭРТЭЙ УСТАЙ НЬ ГАРГААД ИРЭЭЧ, ҮНЭН МУНХАГ ЮМ АА.

  • Зочин (September 08, 2016 11:09:05 am )

    С.Эрдэнийн ямбыг хэн ч эдлэж чадахгүй үнэхээр атаархмаар доод албан тушаалтан нь тал засаж гүйгээд ямар ч мэдлэг боловсролгүй ТНБД Нарангэрэл авгай самбанаж дэлдэсэн юм бн,ТНБД буухдаа нойлын өрөөгөө хүртэл тоноод явсан,Эрдэнэ өөрийнхөө харъяа авгай нараа бүгдийг нь БГ руу шилжилт хөдөл/хийх сонгуульд ялсан улаан луйварчин Б/үүл шигээ салга болсон бнлээ одоо стрессээсээ гар үнэн дүр эсгэхээ боль

  • Додоо (September 08, 2016 11:13:45 am )

    Хамтын тэтгэврийн тухай хууль нь Эрдэнэ тэнэг, өвгөд хөгшдөд болон тэднийг асран халамжлахаас царайлхаж, төрд даатгах гэсэн хөөрцөгүүдэд таалагдаж санал адах гэсэн башир заль. Ерөнхий сайд гашуунч гэсэн үнэнийг л хэллээ.Монголжоогүй АН-ынхнаас бусад ямарч монгол хүн үхснээсээ хувь аьч амьдарна гэж хэзээч бодож, төсөөлөхгүй. Харин олон жил хамтарч амьдраад, түрүүлж хорвоогийн мөнх бусыг үзүүлж, үлдэж байгаа нэгнээ сэтгэл санаа, эдийн засгийн хүндрэл оруулж хямрааж байгаа бодиттой үнэнийг хуваалцаж, оршуулгын зардлын тодорхой хэсэгийг төрөөс гаргаж, үлдэж буй нэгэнд сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлдэг болмоор шигээ.

  • буд (September 08, 2016 11:14:09 am )

    ичиж амьдраач сангийн сайд байтлаа худлаа хэлээд байх юм өндөр настай хүмүүст хамтийн тэтгэвэр маш их хэрэгтэ шүүдээ улаахгүй худлаа ярих юмаа яаж сангийн сайд болсон юм

  • Иргэн (September 08, 2016 11:54:34 am )

    С,Эрдэнийн үнэн төрх АН-ын ядуу ардчиллыг МАН-ын залуу гишүүн УИХ-ын гишүүн Оюунэрдэнэ гэдэг залуу онож хэлсэн шүү. Өөрөө ичээд нүүр хийх газаргүй болох нь гээд хурал хаяад гараад явчихна лээ. Ийм хүмүүс ганц Ан-д ч биш ганц Эрдэнэ ч биш МАН-ын М.Энхболдоос дараалуулаад зөндөө бий шүү. МАН-ын идэж ханадаггүй С.Баяр одоо элчин сайд болох гэнэ лээ. Ичиж амьдармаар юм.

  • Зочин (September 08, 2016 12:10:19 pm )

    Ард түмний амьдралыг мэдэхгүй ээж аавын танхил хүүхдүүд л Эрдэнэ гишүүний үгийг шүүмжилж байх шиг бна Чухамдаа өнөөдөр 200.000 төг-ийн тэтгэврээр арай хийн өлөн зөлмүүн амьдарч суугаа ахмадуудын тоо хэд байгаа билээ Гэр хорооллоор ороод нэг үзээсэй билээ Хөөрхий дөө ………………….Монголын баялаг өнөөдөр 3-н сая хүний чинь 200 айл гэрийн атганд байгаа шүү дээ 2,8 сая нь гуйлгачин маягаар цалингаас цалингийн хооронд зээлнээс зээлний хооронд л арай ядан явж юун аав ээжээ асарч тэтгэх манатай л байна шүү дээ Гэтэл бид өндөр настан ахмад буурлууддаа ханиа алдсаных төлөө амьдралын түвшинг бууруулахгүй байхын төлөө гаргасан шийдвэрт юунд нь тэгтлээ их цэцэрхэнэ вэ? Бодит амьдралаа тасарчихсан юм ярьж бид цөөхүүлээ байж нэг нэгнийгээ муулж суухаа болих юм бишүү

  • Зочин (September 08, 2016 12:13:13 pm )

    Ерөнхий сайдын аав ээж 2нь хэн нэгнийгээ түрүүлж үхээсэй гэж бодох юм бна л даа Ха хааааааааааааааааааа Арай ч дээ

  • Зочин (September 08, 2016 12:18:28 pm )

    Хань нь бурхан болсон ч хэдэн хүүхдүүдээ хоолонд нь хүргэх гэж суугаа олон мянган ээж аав нарт бол хэрэгтэй л шийдвэр байсан юм Өнөөдөр хань нь нас барлаа гээд хүүхдүүдээ тэжээх эрх нь хэвээрээ үлдэж 2 хүний орлого нь ганц хүний орлого болж ядуусын эгнээрүү шилжиж байгааг бүх хүн л харж байгаа шүү дээ

  • Зочин (September 08, 2016 12:23:38 pm )

    Эх орон үр хүүхдүүдийнхээ төлөө насаараа зүтгэсэн ахмад буурлууддаа ханиа алдсан гээд хэдэн төгрөг өгөх нь гээд ямар их санаа зовниж бна вэ? Яагаад болохгүй гэж Тэртэй тэргүй хэдэн баячуудын хүүхдүүдийн тансагладаг л мөнгө шүү дээ Залуучууд намчирхаж хүн чанар энэрч хайрлах сэтгэлгүй болсон ямар цөвүүн цаг вэ? Бурхан минь эээ

  • Зочин (September 08, 2016 12:27:30 pm )

    Сарнай та бол ард түмний бодит амьдралаас хол тасархай хүүхэн бна даа Ичээч Юу ч мэдэхгүй байж амныхаа зоргоор чалчиж суудаг баян айлын эрх муужгай юмуу даа

  • иргэн (September 08, 2016 12:29:39 pm )

    ийм авья авч болохгүй хаяья хаяж болохгүй янз бүрийн юм ярж цаг нөхцөөж суухаар улс орноо хөгжүүлэх алхамыг эхлүүлмээр бна миний бодлоор өмнөх үеэс бас өлгөж авууштай зүйлүүд бас байгаа юм шгэ наад зах ньл гэхэд хөдөөний хүмүүсийг хотруу шилжүүлэх асуудлыг зогсоомоор байна тэгвэл хөдөө байгаа хүмүүс тэртэй тэргүй сайхан амьдрахын тулд өөрсдөө дэд бүтцээ хөгжүүлэх талаар хайж олж их хуралд санал оруулна түүний дагуу хөдөөгөө хөгжүүлмээр дэ түүнээс биш бараг хүнгүй болсон хөдөөг хэн хөгжүүлэх талаар бодохв дэ энэ асуудлыг зохицуулчихвал дагаад олон асуудлууд өөрсдөө бараг зохицно наад зах нь гэхэдл дээр үеийнх шиг хөдөө дэд бүтцүүд хөгжинө хүмүүс нь хөдөөрүүгээ чиглэнэ бас хотодч гэсэн замын түгжрэлээс аваадл хотын ариун цэвэр соёл зэрэг нь жигдрээд ирнэ дэ

  • Зочин (September 08, 2016 1:41:48 pm )

    Нэрийг нь “Насны хишиг ” гэлүү болгох гэсийн гээд тайлбарлаад байх юм..Төрөөс өгөөд байгаа юм шиг л харагдаад байх.Наад Хамтын тэтгэвэр гэдэг нэр нь зөв байсан юм даа.Өөрийнхөө тэтгэвэрт гараад авахаар насаараа ажиллаад хуримтлуулсан мөнгийг нь өмнө нь улс аваад ашиглаад зохицуулаад байсан мөнгөө л тэр гэр бүлийн 2 хөгшин авч зарцуулах л гэж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл авах ёстой хүнээс нь харамлаад хуулийг нь буцаагаад байх юм.

  • zochin (September 08, 2016 2:00:05 pm )

    Er S Erdene bolon ardchilsan nam ugch chadaagvi baij baigaad tur zasgiig ediin zasgiin unaltand oruulchihaad odoo ard tvmen hugshchvvld hairtai bolj hudlaa jvjigleed suuhaa icheech er ni ajil hiij baih vedee eh orondoo shimtgel bolgoj ugch baisan munguu vldsen hanid ni uhud buruutah yu baih we tertei tergvi zasag barigchid hamtarch ideed bj bolj bgaa ym chini tomtsuul ideh bolohoor huuli boldog ard irgeded uh bolohoor ugch boldogvi ni sonin bgaa biz

  • Зочин (September 08, 2016 3:49:32 pm )

    НД -5 сантай,Тэтгэврийн, тэтгэмжийн, Ажилгүйдэл, Үйлдвэрлэлийн ослын , эрүүл мэндийн гэсэн. Тийм их мөнгө өгөх гээд байгаа юм бол тэжээгчээ алдсаны тэтгэмжийг даатгалын сангаас тэтгэвэртэй нь давхар олгохгүй юу даааааааааааааааа,Худал харж үзсэн царай гаргаад л хэрэлдээд байх юм

  • үнэн үг (September 08, 2016 5:05:53 pm )

    Эрлийз гэр бүлийн 2 л ерөнхий сайд сангийн сайд нар шиг бодох байлгүй.Эрдэнэбатийн хувьд магадгүй эрлийз энэ тэр гээд нутгийнхан жиг жуг яриад байна лээ.угаасаа урьд зүгийнхэн эд хөрөнгөндөө сүнс нь хорогддог гээ биз дээ. Харин тэрУвсын тультраа их сүжигтэй юм. Компаний хөрөнгийн улс авч үлдвэл үадаг бол дампуурчих болов уу.Ажилчид нь цалингаа аваад нэг бол архичин эсвэл барилга дээрээс унаад байдаг гэсэн сэтгэл нь хорогдоод байдаг юмбайна. Компанаас нь хүүгээ гарганаа сэжиг хүрчихлээ.

  • ззочиночинзочин (September 08, 2016 6:19:59 pm )

    эрдэнэ гуай шудрага царайлахаа боль.. Таныг ямар хүн бэ гэдгийг ард түмэн мэднэ.

antalya rent a car