antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2016 4 comments

700 сая төгрөгийн хохирол учруулсан залилангийн хэргийг шүүх шийдвэрлэлээ

нийтлэсэн Admin

147322436357cf9eab547fcИргэдэд “компани байгуулж өгнө, хямд үнэтэй шатахуун бөөндөж авч өгнө” хэмээн нийт 34 удаагийн үйлдлээр онц их хэмжээний буюу долоон зуун сая төгрөгийн хохирол учруулсан сэжигтэн Б.Алтанцэцэг, М.Оюун-Амгалан нарын долоон хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноож, Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэсэн байна.

Уг хэрэгт 2008 оны тавдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шүүхээс уг хэргийг шийдвэрлэлгүй удаа дараа мөрдөн байцаалтад буцааж байжээ.

Өнгөрсөн сарын 31-ний өдөр уг хэргийн анхан шатны шүүх хурал болж, шүүгдэгч М.Оюун-Амгаланд 10 жил 1 сар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх, шүүгдэгч Б.Алтанцэцэгт 5 жил 1 сар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ял оноожээ. Улмаар шүүгдэгч нар учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул оноосон ялыг нь Өршөөлийн тухай хуульд хамруулж, гэм буруугүйд тооцож, эрх чөлөөтэй болгожээ.

О.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (September 08, 2016 11:06:38 am )

    амар юм дөө, Хууль хүчнийхэн хэний талд байна даа

  • зочин (September 08, 2016 1:58:53 pm )

    700 сая залилчихаад, эсвэл хүн алчихаад гэм бурууд тооцогдож эрх чөлөөтэй явж болдог юм байна. Өндөр цалинтай шүүгчид тун шудуарга ажиллаж байна шүү. тэдний цалинг нэмэх аян өрнүүлбэл яасан юм бэ.

  • zochin (September 08, 2016 9:31:08 pm )

    horih herdagtei shude

  • Ман гишуун (September 11, 2016 11:41:47 am )

    30 сая тугрик залилсан этгээд 13 жил авч байх шудрага биш байна. Хохирлоо бурэн барагдуулсан. Шуух анхаараачээ.Танилгуй бол буудан хороож мэдэхээр байна шуу.

antalya rent a car