Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй энэ өдрүүдийн гол сэдэв татвар нэмэх үү, цалин хасах уу, халамжийн бодлогыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлууд байлаа. Харин УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засаг хямарсан хүнд хэцүү үед цалин хасч, татвар нэмэгдүүлж иргэдийнхээ нуруун дээрх ачааг улам хүндрүүлэх нь буруу гэх улс төрийн шийдвэр гаргав. Засгийн газар ч нөхцөл байдлыг хүлээн авч бүлгийн улс төрийн шийдвэрийг дэмжсэн юм.
Ингээд хэд хоног олон нийтийн анхааралд байсан тодотгол гэх асуудал “тайван” замаар өрнөхөөр болж байх шиг байна.
Тэгвэл МАН-ынхан төсөв, хөрөнгөө ярьж бужигнаж байх зуур АН-ынхан нэлээд чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнийг цалин тэтгэвэр ярьж байгаад төдийлөн анзааралгүй өнгөрөөж харагдсан. Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт болсон бүлгийн хуралдаан хаалттай болж өнгөрсөн. Ингэхдээ бүлгийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийж уг хуралд АН-ын бүх лидерүүд оролцож, УИХ дахь намын бүлгийн дэргэдэх Зөвлөхүүдийн зөвлөлийг байгуулсан байна.
Зөвлөлийг УИХ-ын дарга , АН-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, Ерөнхий сайд, МҮАН-ын дарга асан Р.Амаржаргал нар удирдахаар болсон юм. Намын бүлгийн хурлаар зарим чухал бодлогыг асуудлыг хэлэлцсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Өнгөрсөн сонгуульд намаа удирдан чиглүүлж оролцоод ялагдалд хүргэсэн “Шонхор”, “МҮДН”, “Алтангадас” гурав ямар учраас ийнхүү нэгдэн нийлэх болов гэдэг асуулт хамгийн сонирхол татсан сэдэв нь юм. Мэдээж хамгийн түрүүнд дэвшүүлж болох таамаг бол намын даргын эрх мэдэл юм. АН-ынхан намын даргаа сонгох гээд яг үнэндээ сонгож чадахгүй “шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” хүмүүс “гудамжинд” алхаж яваа. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан өөрөө намын даргад өрсөлдөнө гэдгээ зарласан. Үүнийг Ерөнхийлөгч намаа авах гэсэн үйлдэл хэмээн тайлбарлах нь ч байна. Намын даргыг авсан фракц эрх мэдлийг төвийг бүхэлдээ атгах учиртай. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Н.Алтанхуягтай “Алтангадас” яаж цэцэглэн хөгжсөн билээ. Хоёр жилийн дотор “Шонхор” З.Энхболд даргынхаа ачаар ямар хүчтэй боллоо гээд бодоод байвал намын дарга хамгийн чухал нь. Өнгөрсөн хоёр жилийн дотор өрнөсөн баривчилгаа, лидерүүд нь бие биенээ муулсан мэдэгдлүүд гээд бүгд л намын даргын төлөө өрнүүлж байсан тэмцэл юм.
Тиймээс зөвлөхүүдийн зөвлөлийг байгуулсан болон зөвлөлийг З.Энхболд, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг нараар толгойлуулж байгаа нь “Шонхор”, “МҮДН”, “Алтангадас гэсэн фракцуудын далд тохироо байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь бол тун удахгүй АН-ын даргын төлөөх зарлаагүй “дайн” эхлэх бололтой. П.Цагаан даргыг ялах хамгийн том нэгдэл нь дээрх гурван фракц ч байж болох юм. Харин хэнийг АН-ын дараагийн даргад “сойх” вэ гэдэг асуултын тэмдэг хэвээр үлдлээ. Хэвлэлүүд С.Эрдэнийг намын даргад үзнэ гэж таамаглаад. Хэтэрхий олон муу нэр луу данс өөр дээрээ үүсгэсэн түүнд олон нийт хэрхэн хандах бол гэдэг хамгийн сонин. Тиймээс дээрх гурван фракцаас намын даргад олон нийтэд хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн, буурь суурьтай эрхэм гэгддэг Р.Амаржаргалыг нэр дэвшүүл болох юм.
Ч.Ган
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Иргэн (September 08, 2016 8:44:02 am )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
-
Иргэн (September 08, 2016 8:44:22 am )
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/
-
Иргэн (September 08, 2016 8:44:37 am )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
-
Иргэн (September 08, 2016 8:46:19 am )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
-
Иргэн (September 08, 2016 8:46:38 am )
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтнний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
Иргэн (September 08, 2016 8:47:45 am )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
-
Иргэн (September 08, 2016 8:48:03 am )
Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
төр (September 08, 2016 8:50:36 am )
Амаржаргал ёстой дэмий хэт их хувиа хичээсэн нөхөр бга юм юу ч хийж байгаагүй шдэ,
-
Зочин (September 08, 2016 9:03:17 am )
АН хан бна уу энэ 3-с өөр АН ын гишүүд алга уу,З.Энхболд ялангуяа,мөн Алтанхуяг нар ахин гарч ирвэл АН хэдэн хэсэг фракц болж сөнөх аюул тулгарах байхаа энэ гөлөн гөлөн гэсэн барьцгүй З.Энхболдоо нам дараачдээ ямар арчаагүй новшнууд вэ
-
зочин (September 08, 2016 10:42:52 am )
ардчилал зөв замаар нь хөгжүүлээ
-
Г.Батнасан (September 08, 2016 11:37:05 am )
Ардчилсан нам мөхөхийнхөө өмнөх урт амьсгааг өнгөрсөн 4 жилд авчихсан одоо дахин сэхэхээсээ нэгэнт өнгөрсөн учир нь авч явсан, авч явах гээд байгаа хүмүүсийнх нь дүр төрхөөс тодорхой харадаж байна. Ардын нам мөхөлд хүрэх амьсгаагаа нэгэнт авч эхэлчихээд байна. Монголд 3 дахь хүчин гэж үнэндээ алга харин хүчтэй улс төрийн хүчин бүрэлдэх хөрс суурь нь тавигдчихаад байна даа. Түүнийг бусдын өөрөөсөө илүүг олж харж, хүлээн зөвшөөрөх чадвартай, илүүг нь ашиглаж, дутууг нь нөхөх чадалтай аавын хөвүүд л бий болгоно.
-
зочин (September 08, 2016 11:47:44 am )
Алтанхуяг,ЗИ 2 бол одоо болноо намаа та нараар тараалгахгүйээ.Та нараас болж нам сонгуульд ялагдсан Зи чамайг өөр газар өөр улсууд хүлээж байгаа одоо болно яасан ичдэггүй юм чи.Баярцогт.ЗИ,Женко 3-н л амьдрал дээшилсэн байх шүү.Ийм байдал гарвал энэ намаас гарнаа.
-
Зочин (September 08, 2016 11:49:20 am )
Энэ Энхболд гэдэг бантангаар
яах гээ вээ! -
Anonymous (September 08, 2016 1:22:55 pm )
Ardchilsan hamgiin tohiromjtoi sain darga bol Sanjmytav gishuun baih gej bodoj bna
-
зочин (September 08, 2016 2:25:18 pm )
Шүдгүй банхарууд хэнд хэрэгтэй гэж….
-
Зочин Алтанхуяг л хэрэгтэй хэзээ ч намаа ялагдуулаагүй хүн шүү (September 08, 2016 5:06:11 pm )
АН -ыхан Алтанхуягийг л хүлээж байна.
-
хүн хүн (September 08, 2016 5:41:36 pm )
,Одоо бид нам нэрээр сэм хуйвалдаж төрийн нуруунд хулгайч нар зайдалдаг тогтолцоог өөрчлөх хэргэтэй
-
зочин (September 08, 2016 5:42:57 pm )
С. ЭРДЭНЭ ШИГ БАЯЖСАН УИХ-Д ҮГЭЭ ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ ЛУЙВАРЧИН ХЭРЭГГҮЙ. ХАРИН ЭН АМАРЖАРГАЛ, ЦАГААН 2-Н 1 НЬ АН-ЫН ДАРГА БОЛОХ ХЭРЭГТЭЙ. З. ЭНХБОЛД АРАЙ БОЛОХГҮЙ БИЗ. ЦАГААНЫГ МОНГОЛЧУУД ДЭМЖИНЭ ШҮҮ АН-ЫН ЛУЙВАРЧИД АА.
-
zochin (September 08, 2016 8:37:42 pm )
Амаржаргал бол дэмий их ярихаас хэтэрдэггүй харин Алтанхуяг бол хамаагүй дээр бодит юм хийдэг хүн
-
ZKCHIN (September 08, 2016 11:10:08 pm )
AMARJARGAL BOLOH N DEER DEE TULHTAI UHAANTAI HUN SHUU
20 Comments