antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2016 4 comments

Орост 2 монгол иргэн учир битүүлгээр амиа алджээ

нийтлэсэн Admin
65c100ccaecf13f6great
ОХУ-ын Красноярск хотын Раршав голын эрэг дээр өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр Монгол улсын хоёр иргэн учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарчээ. “Хоёр хүн усанд живж амиа алдлаа” гэх дуудлагын дагуу Красноярск хотын цагдаагийн алба хаагчид хэргийн газар дээр ажилласан байна. Ингээд нэг иргэнийх нь цогцсыг олсон боловч Б гэх залуугийн цогцос олдоогүй ажээ.

Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газраас тодруулахад “Хоёр дахь иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр иргэн “Орос гэрэл” ХХК-ийн том оврын тээврийн хэрэгслийн жолоочоор ажилладаг байсан бөгөөд ОХУ-д томилолтоор явж байсан юм байна. Одоо Красноярск хотод дээрх компанийн төлөөллөөс гадна амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхний төлөөлөл очоод байгаа. Гадаад харилцааны яамны зүгээс Эрхүү дэх Ерөнхий консулын газраараа дамжуулан дээрх иргэдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.

Красноярск хотын цагдаагийн байгууллагаас талийгаачдыг согтууруулах ундаа хэрэглэж байгаад санамсаргүй байдлаар амиа алдсан гэх мэдээллийг Эрхүү хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хүргүүлсэн байна. Эл мэдээллийг талийгаачийн ар гэрийнхэн үгүйсгэж байгаа бөгөөд хэргийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа юм байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (September 07, 2016 11:41:56 am )

    Хүн төрөлхтний хараал идсэн Орос руу битгий яваа? Монголчуудаа, аймаар газар ш дээ, дээрэмчид олонтой бузрын газар.

  • Зочин (September 07, 2016 1:40:38 pm )

    Аймаар юм бе!

  • Mongol (September 07, 2016 6:46:07 pm )

    Arhi ruu chihej baigaa um baina, orosuud alsan baij taaraa, muusain gemt heregtengyyd deeremdeed l alaa biz,,,zugeer orhij bolohgui shdee

  • Зочин (September 07, 2016 10:01:53 pm )

    Гадны нөлөөтэй байхаа. Хоёул хоёулаа усруу орно гэж юу байх вэ

antalya rent a car