antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2016 8 comments

Шуудай төмс 5000 төгрөгийн үнэ хүрч байгаад худалдаа эрхлэгчид сэтгэл дундуур байна

нийтлэсэн Admin

Хадлан тэжээл, үр тариа, төмс хүнсний ногооны хураалт улс орон даяар эхлээд байна. Газар тариалангийн өлгий нутаг Сэлэнгэ аймгийн Орхон суманд өнөөдрийн байдлаар 200 гаруй аж ахуй нэгж газрын тариаланчид ангилан хадалтаа хийж байна.

a2212133a2b56a3d2c99f68635a361df

Орхон сум Сэлэнгэ аймгийн хэмжээнд үр тарианы эргэлтийн талбайгаараа дөрөвт ордог. Харин хүнсний ногооны хувьд 800 гаруй буюу багахан хэмжээний ногоо тариалдаг гэж тус сумын агорномич н.Энхмаа хэллээ. Нийтдээ 32 аж ахуй нэгжийн 145 иргэн үр тариа болон төмс хүнсний ногоо тариалсан, өмнө нь хүнсний ногоо өндөр үнэтэй байдаг байсан. Энэ жилийн хувьд үнэд хүрэхгүй байна. Энэ жил ургац хураалт арвин тариалалт ихтэй жил болж өнгөрч байна. Иргэдийн худалдан авах чадвар болон гаднаас оруулж ирж байгаа импортын ногоотой холбоотой байх.

Хувиараа бизнес эрхлэгчид банкнаас зээл авч зуны улиралд арчилж, тордож ургуулсан хүнсний ногоо нь үнэгүй шахуу болоод байгааг тодотгон хэллээ. Зооринд хадгална гэхээр зоорьтой айл ховор байдаг ба мөн хүйтэн болохоос нааш зооринд хийж болдоггүй гэнэ. Аргаа барсан иргэд гэрийнхээ гадаа шуудай шуудайгаар хураачихаад жаахан үнэ өсөхийг харж сууна гэж Орхон сумын ногоочид ярьж байна.

Нэг шуудайнд 42-43 кг төмс ордог. Нэг шуудай төмсийг бөөний үнээр буюу 5000 төгрөгөөр хотод авчиран зарж байгаагаа хэллээ. Үүнээсээ зардлаа хасна. Тодруулбал портер машинд 100 шуудай төмч ачаад очно. Зардалд бол 200 мянган төгрөг өгч байгаа юм. зунжингаа малтаж малтаж ургацаа хураан авдаг гэтэл урд болон бусад орноос хэдэн 10-н галт тэргээр хүнсний ногоо орж ирснээр төмс, хүнсний ногооны үнэ унагаж, борлуулалт зах зээлгүй болгож энэ нь маш их хүндрэлтэй байгааг ногоочид онцолж байлаа. Шинэ төр засаг гарч ирсэн энэ зүйл дээр маш сайн анхаарах хэрэгтэй байна гэдгийг олон хэлж байлаа.

Уг нь 2016 он гэхэд монголчууд импортын хүнсний ногоо огт идэхгүй болно гэж 2013 онд буюу гурван жилийн өмнө салбарын сайд мэдэгдэж байсан боловч өнөөдөр импортын ногооны татварыг 20 орчим хувиар нэмэгдүүлснийг эс тооцвол онцийн өөрчлөлт гараагүй байна.

Тиймдаа ч урд хөршийн төмс, ногоог оруулж ирсээр л байна.

Нийт хүн амын төмсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой байхад импортын төмс хэзээ зогсох вэ дотоодынхоо тариаланчдын хөдөлмөрийг хэзээ үнэлдэг болох вэ үүн дээр засгийн газраас анхаарч өгөөчээ гэх хүсэлтийг тариаланчид хэлж байна.

М.Буянжаргал

Эх сурвалж: Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Зочин (September 07, 2016 9:46:15 am )

    Хаана 5000 бгаа юм гадуур кг төмс 600 бна дээ дундын ченжүүдийг халах хэрэгтэй тарьж ургуулдаг хохирч эд нар зүгээр сууж бгаад ашиг олох юм. . Шууд борлуулагч нарт гборлуулах талбай олгох хэрэгтэй

  • ЗоЧИН (September 07, 2016 10:16:21 am )

    ӨӨрсдөө шуудай төмсөө 15 000 зар л даа иргэд шууд л авна ш дээ кг нь 600 700 тай байхад аваад л байна шүү дээ худлаа яриад байдаг юмуу

  • Anonymous (September 07, 2016 7:07:22 pm )

    тийм төмс хаана байна 10-н мянгаар авъя шуудайг нь

    • мөнхөө (September 28, 2016 5:55:54 pm )

      Сэлэнгийн чихэрлэг шар 15тонн төмс бна шуудайг нь 10мянгад өгнөө утас:99816601

  • Anonymous (September 07, 2016 9:23:29 pm )

    Gatsuurtiin Chinbat tumsnii hanshiig zohiomloor uniig unagaj bgaa. Hunsnii zah zeeliig unagah bodlogo barisan. Urdaas tums irehgui bgaa. Ungursun jiliin tums n 150 tug hursen tohioldol bgaa. Chinbatiin tums n hurtel shinjilgeend tentseegui

  • зочин (September 08, 2016 5:17:59 pm )

    хотод оруулаад 40кг тай 1 шуудай төмсийг 12000 төгрөгөөр өгмөөр байна утас 96631418

  • зочин (September 08, 2016 5:23:54 pm )

    ХХААЯ ганц удаа ногоочин ард иргэддээ тус болооч ногоочид ямарч юманд хамрагддаггүй шүү бор зүрхээрээ байдаг гадаадаас ирдэг төмс, байцаа, лууван, манжин зэрэг ногоог он гартал зогсоож өгвөл ногоочдод хэрэг болно доо ард түмэнд ч хэрэгтэй

  • зочин (September 14, 2016 10:50:56 am )

    дүүргүүд дээр хэд хэдэн газар ногоо зарах талбай нээгдлээ гэсэн чин тэр дотор нь хэдэн жимс ногоо зарсан хүмүүс сууж байна лээ ногоог ихээр нь авч ирээд бөөний үнээр өгөөд зараад байгаа юч байхгүй л байна лээ

antalya rent a car