“Яг үнэндээ Засгийн газрын санал дотор шинэ юм байхгүй. Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдэг. Энэ оны төсөв батлах үед Ч.Сайханбилэг цалин хасах санал оруулж ирснийг манай бүлэг эсэргүүцэж цамнасаар байгаад л болиулсан ш дээ. Үүнийг Засгийн газрын гишүүд эргэн санах хэрэгтэй байсан юм. Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ сайжруул. УИХ-аас дэмжлэг авахгүй юмыг битгий оруулж ирж бай. Тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг нэр төрөө бараад байх юм. Эцсийн дүндээ намын чинь нэр хүнд унаж байна.” гэж Ц.Нямдорж гишүүн бүлгийнхээ хуралдаан дээр хэлсэн байсан билээ. Тэгвэл энэ засаг нэр төрөө барахгүй байхаар шийдэв. Гол нь УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанаар төсвийн тодотголд багтсан татваруудын талаар байр сууриа нэгтгэж, буцаах улс төрийн шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Зарим төрлийн татвар нэмэгдүүлэхтэй холбоотой ташаа ойлголтууд нийгэмд нэлээд цацагдсан. Тухайлбал, 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдэд тодорхой хэмжээний татвар ногдуулах санал гаргасан. Монгол Улсад цалин авч байгаа нийт иргэдийн 1.6 хувь нь 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай байгаа гэсэн судалгаа бий. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор 150-иас илүү гарсан метр квадратад татвар ногдуулахаар заасан. 150 метр квадрат хүртэлх байртай иргэд энэ татварт хамаарахгүй байсан. Мөн том оврын автомашины татвар гэхэд зөвхөн хилээр оруулж ирэх машинд л ногдуулах, одоо явж байгаа, ороод ирчихсэн машинуудад огт хамаарахгүй байсан. Засгийн газар анхнаасаа нийгмээ, иргэдээ сонсч ажиллаж байгаа. Тийм учраас УИХ-д 65 суудалтай гэхгүйгээр энэ удаа ч бас нийгмээ сонсч улс төрийн шийдвэрийг хүндэтгэж байна. Өөрөөр хэлбэл, суудлын олноор хүч түрж асуудлыг шийддэг алдааг давтахгүй байх нь чухал. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын төсвийн сахилга бат алдагдсан. Монгол Улс дөрөв, таван төсөвтэй болсон. Ингэж төсвийн сахилга бат алдагдсанаар төсөв хэт данхайх, алдагдал газар авах нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр Монголын төсвийн алдагдал дөрвөн их наяд буюу түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн…Төсвийн тодотголоор дамжуулж хэд хэдэн татварын зүйл заалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байсан. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө, архи тамхи, алттай холбоотой татвар нэмэх асуудал оруулж ирээд байсан. Эцэст нь бүх төрлийн татварыг нэмэхгүй байх улс төрийн шийдвэр гаргалаа. Төсвийн тодотголыг Засгийн газар өргөн барьсан цагаас нийгэмд нэлээд сөрөг ойлголт явагдсан… Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зарлага хумих зүйлсийг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл шүүгч, төрийн өндөр, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг бууруулах тухай бүлэг дээр ярьж байгаад цалин хасахгүй байх улс төрийн шийдвэр гаргасан. Ингээд цалин хасах, татвар нэмэх асуудал МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрээр буцаагдаж байна” гэсэн юм. Тэгэхээр гүйцэтгэх засаглалын тэргүүн цаашид хямралын эсрэг өөр аргаар үзэх хэрэгтэй болж байна. Тэгэхгүй бол ингээд улстөрийн ээлжит шийдвэрүүд эхэнд эрэмбэлэгдээд таарах болов уу.
Уг нь бол татвар нэмэх асуудлууд дотор анхаарч үзэх асуудлууд байгаагүй биш байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Засгийн газраас архи, тамхи, тамхинд ногдуулдаг онцгой албан татварыг тус бүр 20 хувиар нэмэх санал дэвшүүлсэн байсан. Олон улсын жишгээр Онцгой албан татварыг хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд хортой, сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах, төсөвт орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор ногдуулдаг. Манай тухайд архи, тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, зүрх судасны эмгэгээс үүдэлтэй нас баралтын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн. Нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчний, таван хүн тутмын нэг нь хавдрын улмаас нас барсан судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан байгаа юм.
Тэгэхээр архи, тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай арга нь архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх явдал гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хийсэн судалгаагаар архи, тамхины татвар нэмэгдсэнээр үнийн өсөлтөд мэдрэг байдаг хүүхэд залуучуудын хэрэглээ эрс буурдаг бөгөөд үнэ 10 хувиар нэмэгдэхэд хэрэглээ өндөр хөгжилтэй орнуудад 4 хувиар, хөгжиж буй орнуудад 8 хувиар тус тус буурдаг гэсэн судалгаа ч байдаг. Тэр утгаараа уг нь энэ төрлийн татварын нэмэгдлийг авч хэлэлцэж болох байсан ч, МАН-ын улстөрийн шийдвэрт нь багтаад, буцаагдаж таарч байна.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (September 07, 2016 9:28:38 am )
Мөн ярьж бичих юмаа олонхоор их хуралд асуудлыг түрж шийддэг гэж. Энэ бичээд байгаа нөхөр чи тагнуулуу эсвэл бас нэг дүлзэн биш биз. Их хуралд сонгогдсон гишүүд чинь ёс суртахуун үзэл бодлоо гэсэн ойлголтгүй зөвхөн мөнгө хөөсөн нөхдүүд болохоор асуудлыг өөрсдийн ашгийн зүгээс харж нэгэн дуу хоолойгоор баталж байгаа юм. Тэрнээс улс эх орноо бодож асуудалд хандаад байгаа юм биш.
-
Зочин (September 07, 2016 10:52:56 am )
Ард тумэн ероосоо буруу ойлгоогуй, Монхбат ард тумнийг тэнэгээр нь гайхаж байна уу. Угуй байлгуй харин ч та нараас илуу ухаантай, жинхэн бор зурхээрээ амьдарч байгаа хумуус. Угаасаа та нарын наад гаргасан зуйл чин буруу гэдгээ харин ойлгож авцгаа, яасан идэж ууж ханахаа боличихсон хэд вэ. Эрдэнэбат хэлсэн шуу, Засгмйн газар монго хэмнэх ахдсан тосол оруулж ирсэн мортлоо огт хэрэгцээгуй барилга байгууламжинд хэт их тосовлоод ороод ирж гэж. Та нар яагаад уунийг сонсоогуй юм шиг онгороов, хэнд хандаж хэлэв, та нар яаж зовлолдож уунийг гаргаж ирэв. Сонгуульд хандивалсан монгоо нохох гэж юу, архи, тамхи чин ероосоо л та нарын бизнес. Уунийг татавараас аврахын тулд дагалдуулаад ард тумэн хулээж авахгуй зуйлсийг дагалдуулсан биз дээ. Тэгээд бугдийг нь зогсоож байна. Ео ео ео яасан ханаж цаддагуй юм бэ. Ард тумэн минээ юм бодох цаг болсон. Хоосон гэдэс толгойг ажиллуулмаар л юм даа
-
ниргээ (September 07, 2016 1:38:11 pm )
чинээлэг ээс тэтвар авах , шүүгчдийн цалин бууруулах зөв байсан ш дээ. төр засгаа ямар данс авсныг нь мэдмээр байж дэмжихгүй муу л бн даа
-
Mongol (September 07, 2016 6:10:26 pm )
Arhi tamhinii tatvariig nemj bolnoooo,,,,,nemeh heregtei,,,Mongoloor dyyren archichid shonojin arhidalt ,zodoon , deerem gemt hereg ih baina,,,,,,sain nemeh heregtei
-
0000 (September 07, 2016 7:54:32 pm )
Бүх зүүльд ард түмний нэр бүү барь Ард түмэн хэт өндөр цалин өндөр үнтэй байр Үнтэй машин Архи Төрийн албан хаагч нарт тэтвэгэрт гархад өгдөг 36 сарын мөнгийг бага болгохыг зэргээс татвар авахыг исэргүүцээгүй Харинч дэмжэж байнаа Энэ арга хэмжээнд хамрагдах хүмүүс бол олнох нь хууль бусаар баяжсан хулгайч нар тэд их хуралд олноор сууж байгаа учир ил далад илдэв аргаар ард түмний нэр бариж явуулаг хийж байна
-
Батжаргал (September 07, 2016 10:33:38 pm )
Архи тамхины татварыг нэмлээ гэхэд 2008 онд гарч байсан Азийн чоно шиг нууц безнис цэцэглэж, шагийн архи ширхэгийн тамхи шаглах нь улам л ихсэж дундаас доош амьдралтай ард иргэд улам л амьдрал нь доошлоно гэдгийг зөв харсан та бүхэнд баярлалаа. Энэ удаа татварыг нэмэхгүй нь зүйтэй .Хамгийн гол нь олон баар караокег багасгаж хүүхдийн цэцэрлэг сургуулийг нэмэх , хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх гэзрыг нь нэмэх хэрэгтэй л бна даа. Чинээлэг давхаргаас татвар авах улс орныхоо сайн сайханы төлөө хийх ажлыг чөлөөтэй хийлгэхгүй шахамдуулах нь арай л юмаа. Ард түмний нэрийг барьж хооронд нь яс хаяхаа болимоор юм шигээ ард түмэн бид чинь бас ухаантай улс орноо гэсэн сэтгэлтэй хүн зөндөө гэдгийг ойлгоорой.Одоо намчирхаж суух цаг биш улс орныхоо э/з хямарсан энэ үед эв эетэй байж улс орноо аврахгүй талцаад л байвал 2 талын том хөршүүд хэрчээд л идэхэд бэлэн байна гэдгийг хүн бүр ойлгож эвтэй байж хамтран ажиллаачээ. Төрд түмэн олон бидний төлөөлөл гэж сайхан нэр зүүгээд харин талцаж хэрэлдэн хэмлэлцээд улс орноо улам битгий дордуулаад байгаарай
-
MGL (September 08, 2016 10:03:48 am )
Засгийн газраас оруулж ирсэн эдийн засгийн хүдрэлтэй байдлаас гархад зориулагдсан асуудлууд бүг зөв байсан. Эртхэн шиг энэ байдлаас гарах арга замаа олох байлаа, гэвч хүний өөрийн “малнуу” нийлж байгаад унагааж амжлаа. Энэ бол монголоо хоролж байгаа үйлдэл, ер нь энэ улс орныг хорлох гэсэн хүмүүс их хуралд сонгогдож ээ.Сайн, муугаа ярилцаад эдийн засгаа хурдан сэргээх нь чухал байсан юм. ЗГ-с оруулж ирсэн бодлого нь жирийн олон түмэнд /20 мянга, 70 мянга хоёроос бусад / нэг их хүртээлгүй, харин баяцуул, төрөөс төрсөн тэрбумтангуудад халгаатай асуудал байлаа тэгээд л зориуд унагааж байна. Хүссэн эс хүссэнч хэдэн сарын дараа эдийн засаг улам дордоод ирхээр ЗГ-с оруулж ирсэн бодлого “зөв” байсаныг манай “малнууд” мэдэх болно.
-
Зочин (September 08, 2016 2:48:09 pm )
Малчдаас татвар авъя. Тэтгэдгээч болий. Тэд нар Монголын ард түмнийг тэжээдэг гэдэг мөртлөө 1кг мах үнэгүй өгөх биш.
8 Comments