antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2016 96 comments

Ю.Цэдэнбалыг нас барахад дэргэд нь орос сувилагчаас өөр хүн байгаагүй

нийтлэсэн Admin

0e6e0e333e6220108c963cec49e3aa50

Ардчиллын салхи шуурга дэгдсэн жилүүдэд 20-р зууны түүхийг тэрчигт нь харлуулах хандлага хэтэрч байв. Тэр дундаа социализм, ардчилал хоёрын зааг дээр тухайн үеийн УТТ-ныхон оройлж хувь заяагаар нь тоглож хэлмэгдүүлсэн нам төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг их ч элдэвлэсэн. Харин Монголын төрийг хагас зууны турш жолоодон 20-р зууны бvтээн байгуулалтанд бүхий л амьдралаа зориулсан  тэр хүний тухай үнэнийг чангахан дуугарсан “Ю.Цэдэнбал эрин зууны түүхэн элч” номын зохиогч МУИС-ийн профессор, Тvvхийн ухааны доктор Ц.Жамбалсүрэнгийн ярилцлагаас хүргэж байна. Эрх баригчид Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэхээр санал нэгдээд байгаа энэ цаг үед дараах ярилцлагыг уншигч танд хүргэх нь  цаг үеэ олсон хэрэг байх болов уу.

 

-Бараг хагас зуун жил Монголын төрийг жолоодсон Ю.Цэдэнбал агсны тухай сайн бүтээл гарсаныг дууллаа. Ер нь энэ хvний тухай ихэвчлэн муучилсан өнгө аястай ярьдаг, бичдэг шvv дээ?

-Нийгэм шинэ зурвас үе рvvгээ орчихлоо. Тэгэхээр өмнөх  vедээ анализ хийх естой. Ю.Цэдэнбал гуайг шүүмжлэлтэй талаас нь их ярьсан. Сvvлдээ шүүмжлэл нь дэндээд бvр гүтгэлэг болсон. Энэ хүний хувьд гүтгэлэг нь дэндээд бvр хэлмэгдүүлэлт болсон. Тэр ч үүднээс 90-ээд оны дундуур “Энэ хүнийг нарийвчилж судлая” гэдэг санаа төрснөөс  хойш арваәд жил судалж, дөрөв таван ном гаргалаа.

 

-А.Филатова гуайд гомдоллодог сэхээтнүүд цөөнгүй таарах юм билээ. Түүнийг Монгол  төрийн үйл ажиллагаанд шууд оролцдог байсан гэдэг?

-Филатова гуай асар их хөдөлмөрч. Ажлын  төлөө өөрөө ч зvгээр суудаггүй, хүн ч зүгээр суулгадаггvй, их өндөр  шаардлагатай хvн байж. Тэр хэмжээгээр араншин ааш жаахан тааруу хvн байсан юм байна. Ер нь ааш нь ширvун гэж олон хун бичсэн байна. Хүнийг ааш араншингаар нь биш хийсэн ажлаар нь дvгнэх ёстой байх. Сәйндаа ярьвал Монголын иргэн ч биш байсаң. Монголын хуралд ч нэг их оролцдоггүй. Зөвлөлтийн иргэн тул сонгуульд ч оролцдоггvй байсан байна. Хичнээн Монголын төлөө  зүтгэлээ ч гэсэн Зөвлөлтийн иргэнээ энэ олон жил хадгалсан тvvнийг би эх оронч эмэгтэй гэж боддог. Нөхөртөө  бол насан турш vнэнч байсан. Өөрөө  “Би  төрөлхийн чанга муухай дуутай. Тэр маань хvмvvст эвгvй сэтгэгдэл төрүүлдэг байж болох юм” гэж бичсэн л байна лээ. Гэхдээ тэр хvн ямар ч хөдөлмөрийн баатар, ямар ч сайдаас илүү л Монголын хvvхдvvдийн төлөө  нойр хоолгvй арван жил зvтгэсэн хvн юм шvv дээ. Манайх шvvмжлэх дуртай юм чинь төрийн шагнал өгчихлөө, Соёлын гавъяат єгчихлөө гэж шvvмжилж л байдаг. Гэтэл тэр битгий хэл хvмvvс юу хийгээд шагнал аваад байгаа билээ. Тэгэхэд тэр хvн Найрамдал зуслан, 50, 60 сум орон нутагт байгуулсан хvvхдийн цэцэрлэг комплексууд, хvvхдийн парк гэх мэт хvvхэдтэй холбоотой бvх л юмэнд туслаж, их ч юманд оролцдог хvн байж. Энэ хvн ингэж бужигнуулсны vр дvнд асар их хөдөлмөр  хийсэн хvн Мэдээж нөхөртөө нөлөөлөлгүй  яахав. Гэр оронд лекц уншдаг, саналаа хэлдэг л байсан биз. Гэхдээ Филатова гуай “Цэдэнбал хvний амаар явдаггvй сонин хvн байсан. Хичнээн эелдэг даруу ч гэлээ гэсэн юмаа их олон талаасаа бодож байж өөрийнхөөрөө шийддэг. Цэдэнбалын “Тэгэх нь зvйтэй” гээд судалгааны vндсэн дээр тогтсон юмнаас нь би битгий хэл, хажуу тийш болгочихож байсан хvн ховор байх” гэж Филатова гуай бичсэн байсан.

 

-Та Монголын нам, төр засгийн нэрт зvтгэлтний тухай арваад жил судлахдаа хувь хvнийх нь тухай ч сонин содон их зvйлийг мэдэж авсан байх?

-Цэдэнбал гуайн нэг их айхтар чанар бол улс төрийн өндөрлөг, том албан тушаал руу төрөл  төрөгсдөөсөө  бараг гаргаагvй байна. Би судалж vзэхэд нэг дvv нь гучин жил худалдааны системд ажиллаж байж сvvлдээ орлогч сайд болсон байна. Нэг ачийнх нь нөхөр хэдэн жил орлогч сайдын зиндааны ажил хийсэн байна. Өөр ерөөсөө тийм юм байхгvй. Тийм хvн эхнэртээ захирагдаад байсан гэдэг юу л бол. Ер нь эхнэр нь оролцож өөрчлvvлсэн сайд дарга гээд 4-5 хvний нэр ярьдаг л юм. Би тэр vеийн 300 гаруй хvний дурсамж, дурдатгал авч цуглуулахад 15 жил хажууд нь ажилласан хvн ч, цуг ажилласан дарга нар нь ч “Ерөөсөө  хvн загнадаггvй чичлэдэггvй. Хvн рvv чанга дуугарч давшилж ярьдаггvй хvн байсан” гэдгийг нь бичсэн байна. Харилцааны соёл бол их өндөр  л хvн байсан юм байна. Их зөөлөн, хvнд итгэчихдэг. Хvрээлэл багатай учраас тэдэндээ л итгэдэг. Би энэ тvvхийн гэрч болсон олон талын vзэл баримтлалтай, сөрөг хvчнийхэн, өөрийнх нь хамтран зvтгэгчид. Монголын нийгмийн хамгийн нөлөөтэй эрдэм боловсролтой, дэлхийд алдартай эрдэмтэн мэргэд томчууд болон жирийн хvмvvсийн гэх зэрэг маш олон хvний дурдатгалыг номондоо оруулсан.

 

-Бидний монголчууд шилжилт, өөрчлөлт  гэж хөлөө  олохгvй бужигналдаж байсан vед Бал дарга ч хvний нутагт бишгvй л зовж байсан байх?

-Бал даргыг өөрчилсөн өөрчлөлтийг  Vндсэн хуулийн бус аргаар хуйвалдааны замаар ард тvмнээ хууран мэхлээд, гадаадын коммунист нам, тагнуулын байгууллагыг энэ хуйвалдаандаа татан оролцуулсан vйл явдал. Настай хvнд ядаргаа гэх зэрэг юм байлгvй л яахав. Харин хvнд өвчтэй, хэвтэрт орчихсон ард тvмнээ худлаа хуурсан. Хуйвалдаанд Монголын тэр vеийн УТТ-ны гишvvд, Цэдэнбалтай хамтарч ажиллаж байсэн тэр хvрээний улсууд, энд байсэн Оросын элчин, КГВ-ын төлөөлөгч, тэнд очиж очиж коммунист намынх нь дарга М.Горбачев хvртэл холбогдсоныг бичихээс яахав. Монголын эрх ашгийн vvднээс, Монголын нам төрийг 44 жил удирдсән, МУ-ын баатар, МУ-ын хөдөлмөрийн баатар, МУ-ын маршал хvнийг социализм, ардчиллын зәаг vеэр яаж хэлмэгдvvлж хохироов. Тэгэхээр тvvхэн vнэнийг хvмvvст хvргэх зорилт тавьсан юм. 84 оноос хойш 91 он хvртэл Монголын төр засаг тэр хvнд анхаарал тавьсангvй. Ганц эмч, сувилагч явуулаад туслуулсангvй. Нэг удаа эрvvл мэндийн vзлэгт оруулсангvй. Монголын ард тvмний төлөө бvх насаа зориулсан, төрийн тэргvун байсан, МУ-ынхаа иргэн хvнээ Монголын эрх баригчид мартаж орхисон. Бал даргад ч Филатова авгайд ч тэтгэвэрийг нь ч өгөөгvй. Тэгээд болоогvй намаас нь хөөж байсан байна. Ерөнхийлөгч байсан Очирбат гуай шvvхийн шийдвэргvйгээр Хөдөлмөрийн баатар, Маршалыг нь хураагаад авсан. Тэр бол vндсэн хууль зөрчсөн, хvний эрхийг зөрчсөн  арга хэмжээ болсон. Гэр орныг нь гэхэд л гадны хvмvvс ороод цөмийг нь хуухайлаад, зарахыг нь зараад тvйвээгээд хаячихсан. Ийм юм хийж байдаг төр засаг гэж бәйх уу. Аймшигтай хvнлэг бус юм хийсэн. Тэрэнтэй харьцуулахад Бал дарга 84-91 онд Москвад байхад толгой өвдлөө  гэхэд нь л гэрт нь сувилагч ирээд тариа хийж өгдөг. Анхаарал их тавьж байсныг нь манайхан мэддэггvй. Тэр битгий хэл КГВ-ын дарга нь хамгийн баталгаатай хамгаалалттай районд 6, 7 өрөө  байр өгч харж хандсан юм билээ.

 

-Тvvхч, судлаач хvний тань хувьд асуухад Бал даргыг заавал цөлөх  шаардлага байсан юм уу?

-Өөд болоход нь хажууд нь монгол сувилагч, монгол жолооч гэх зэрэг хvмvvс ерөөсөө  байгаагvй юм билээ. Элчингийнхэн ч байгаагvй. Ямар сайндаа орос сувилагч нь “Хvн ингэж зовж байхад цаад хvмvvс нь хvнээ ингэж хаях гэж дээ” гээд нулимж байсан гэнэ лээ. Уг нь хvvхдvvд нь, дvv нь сахиж байсан ч шөнөд   нь сахьдаггvй болохоор яг хажууд нь байж чадаагvй юм билээ. Тэр настай хvнд ямар ч Монгол арга сувипал, эмчилгээ хийгээгvй. Хvч тамир оруулдаг, ганц хонины шөл тэр хvн уусангvй. Монголын тал нутагт өссөн  хvн ганц нар vзэлгvй Москвагийн төвийн чийгтэй агаар дунд, хажуудаа туслах сувилагчгvй байж. Авгай нь настай хvн байж байдаг. Хvvхдvvд нь ажил төрөлтэй болохоор гарч орж чадахгvй. Ер нь бол Бал дарга өөрөө  “Ажил төрлөөсөө өөрчлөгдөнө. Нас өндөр боллоо, залуу улсуудыг гаргаж ирнэ” гэж хvмvvст ярьсан юм байдаг. Тиим байхад хvчээр хуурч аваачаад, эмнэлгийн хачин буруу онош гаргаад, тэнд хамгаалалтанд тусгаарлалтанд аваадл, энд худлаа хуралдацгаагаад санаа нь зовж байгаа юм шиг дvр эсгэцгээгээд байх шаардлагагvй байсан. Зvгээр л vндсэн хуулийн аргаар хурлаа хийгээд байдпыг өөрт нь ойлгуулж болно. Эсвэл зөвлөлтийн хvндтэй хvнээр хэлvvлээд “Та хоёр ажлынхаа нэгийг өгч, ажлаа хөнгөл” гэж яагаад болохгvй байв гэж.

 

-Ж.Батмөнх дарга нарын төр засгийн толгойд гарсан нөхдvvд ер санаа тавиагvй юм уу? Ямар ч байсан нутаг руугаа ирэхийн туйлын хvслэн болсон хvн байдаг байсан гэдэг?

-Бvр “Би нутагтаа очъё. Миний паспорт аваад ир. Намайг явуулаад єг” гэж орилж уйлж чарлаж байсан гэдгийг нь хажууд талын хөршvvд нь надад хэлсэн. Тийм хvнд vе байсан шvv гэж байсан. Эндэх нөхдvvдийн хувьд өвчтэй, сэхээнд байна гэсэн хvнийгээ авчирчихаад гvйж яваа нь харагдвал ард тvмэн биднийг хуурч байж гээд мэдчихнэ гэсэндээ нэг удаа ирvvлэхдээ мөн гэрээс нь гаргаа ч vгvй, хvнтэй ч уулзуулахгvй, худлаа хамгаалж байна гэж байгаад л буцаасан. Нутаг руугаа явна гэж их ярьсан байна. Тэр vеийн эрх баригчид бvтэн жил биш юм гэхэд зунд нь нутагт нь нэг гэр барьж өгөөд  амраагаад байсан бол хоол ундны хатуу дэглэмтэй хvн байж л байх байсан биз. Сvvлд нас барахад нь бvх 36 цагаан шvд нь бүв бvтэн байсан байгаа. Тийм хvн ховор шvv дээ.

Э.Болорхажид


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

96 Comments

  • Иргэн (September 06, 2016 2:08:37 pm )

    Ямар л олиг байв гэж дээ. Нутгаа санахын ихээр санаж байсан байх. Яах гэж харийн хүүхэнтэй суув даа гэж бодож байсан байх даа

    • !!! (September 06, 2016 5:29:01 pm )

      Шуналын тулам, ховдгийн гай ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ хулгайч өөрөө Цэдэнбалыг хууль бусаар шмйтгэх эхлэлийг тавьж ЛОГИЙН ЦОГ-оор эд хөрөнгийг нь хураалгаж хүний үнэргүй зан гаргасан. Үнэт эдлэлийг нь энэ 2 луйварчин үр хүүхэдэд нь буцааж өгөх ёстой

      • Баагий (September 13, 2016 10:06:22 am )

        Юу ч байсан үнэнийг хойч үедээ яриарай

  • zochin (September 06, 2016 2:12:09 pm )

    Yaah argagui 20 zuunii manlai udirdagch hun Bal darga Mongoliin tuluu buh amidral setgel zurhee zoriulj ajillasan hun

  • zochin (September 06, 2016 2:16:09 pm )

    2 tom gurnii dund orshdog jijig ulsiig harinch sain awch yawsan hun shuu Bvh amidralaa mongol ulsiin tuluu zoriulsan hun

  • zochin (September 06, 2016 2:18:54 pm )

    orosuud manai ulsad sain zuil hiissen n ih yumaa bid uusaagui

  • уншигч (September 06, 2016 2:26:31 pm )

    Ай хөөрхий хүний хувь тавилаан гэж… Манай одоогийн төр, засгийн тэргүүнүүд цэдэнбал гуай шиг 44 жил төр барихгүй байж, 4 жилийн хугацаанд их тэнэгтэх юм даа, танидаг хүнээ танихгүй болж, дуугардаг хүнтэйгээ дуугарахаа больж байх шиг мөнхийн суудалд суусан тэнгэрийн амьтан шиг …

    • Anonymous (September 06, 2016 6:36:47 pm )

      уншигч гуай ! үнэнхэрэгтээ цэдэнбал гуай биш зөвлөлт холбоот улсын комунист нам л тэр дөчин хэдэн жилд чинь Монгол улсыг энэ хүнээр дамжуулж удирдсан шүү дээ, энэ хүнд өөрийн хүсэл бодлоор улсаа удирдсан юм юу ч байхгүй, бүгдийг москвагаас удирдаж зохицууулж ирсэн … энийг үнэхэээр ойлгохгүй тэнэг бна уу? эсвэл мэдсээр байж мэдэн будилж жалгын довын арчаагүй үзлээр ийм юм бичээд бна уу

      • Munkh (September 07, 2016 4:25:39 am )

        Zia tegeed odoo mongol tolgoigoor yavaad baina uu? Ter ueiin sots. Ornuud bugd l tegj yavsan. Harin buurai mongol oron tegj yavaagui bol ta odoo hyatadaar yarij bichij baigaa, esvel baihgui ch yumuu?

      • Zochin. (September 08, 2016 12:35:17 am )

        Unen shuu. Beleg temdgiin shinj chanartai udirdaj baisan. Gevch orosuudaas aigaad hoorondoo l hemleldseer mongolchuud huurhii. Tuunii orond eldev yum yarij bichilgui chimeegui l munhjuulj aldarshuulah huseltei ni aldarshuulaach de. Bid eserguutsehgui sh de.

    • Зочин (September 08, 2016 10:35:21 pm )

      Хэлээд юу хийх вэ

  • rr (September 06, 2016 2:29:28 pm )

    ter muu batmunh hulgaich bolon ternii gar hul bolson nowshnuud mun ardchilal ner zuusen hulgaich nar ochirbat ta nar bugd tamd shataj uheesei

  • магнай (September 06, 2016 2:36:36 pm )

    одоогийн төр гэж юу баидаг юм даан тэмбүүтэи хулгаич нар

    • zochin (September 09, 2016 8:10:55 am )

      CHI uuruu tembuund barigdsan erguu bn daa

  • Иргэн (September 06, 2016 4:03:18 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтнний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

    • Anonymous (September 06, 2016 6:29:51 pm )

      яг үнэн хэрэгтэээ …. коммунистуудын удирдсан 70 жилд л Монголчууд аймхай, хар амиа хичээсэн, нэг нэгэндээ битүү атаархдаг, нэг нэгнийгээ далдуур матдаг, залхуу, арчаагүй, ажилгүй болж хувирсан юм бишүү

      • Anonymous (September 06, 2016 8:46:58 pm )

        Чи тийм л коммунизмын шээсийн шээс биз дээ. Тийм болоод одоо гадныханы емне емдее тайлдаг биз дээ.

      • Anonymous (September 07, 2016 2:15:19 pm )

        энэ шээс энэ тэр гэж бичээд байгаа галзуу … чи тэр шархадын эмнэлэгтээ эртхэн очиж хэвтээд , эмээ сайн уу! эрүүл болчих ч юм билүү

    • zochin (September 08, 2016 6:02:56 pm )

      unuudur ta ardchilalin buynaar chuluutei ugee helj bna sots niigmiinn ued bol shoron yvsan za hen setgej ajillaj chadna ter hun saihan amidrana

    • zochin (September 08, 2016 6:04:37 pm )

      teneg

    • zochin (September 09, 2016 8:15:26 am )

      chi jinhene usan tolgoit bn daa mongolchuud tuuhendee iim erih chuluutei uursduu huvi zayagaa medej baisan ue suuliin300 jiled baigaagui yam erguu mini nom sain unsh

  • Иргэн (September 06, 2016 4:03:39 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

    • Anonymous (September 06, 2016 6:26:14 pm )

      танай ху намын 70 жил улигласан коммунизмын үлгэр ч гэж яг л адилхан ш дээ

      • Anonymous (September 06, 2016 8:42:22 pm )

        Чи комунизмын шээсийн шээс биз дээ

    • zochin (September 08, 2016 1:52:42 pm )

      Ардчилал гэдэг чинь чинээлэг улс оронд хэрэгждэг тогтолцоо шуу дээ .Манайхан барууны гял цалд нуд хууртагдаж 25 жил улс орноороо тоглож жинхэнэ утгаараа эдийн засгийн хараат байдалд орж ,тусгаар тогтнолын талаар амнаас цаашгуй болоод байна .Ер-ч нь Монголд ганц хуний жужиг тоглодог ,ЗГ нь хэсэг булэг этгээдийн хувийн компани маягтай юм болж хувирч байна.

  • Иргэн (September 06, 2016 4:04:03 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

  • Иргэн (September 06, 2016 4:04:21 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Иргэн (September 06, 2016 4:04:48 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Иргэн (September 06, 2016 4:05:16 pm )

    Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (September 06, 2016 4:05:32 pm )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

    • ЧАНАР (September 07, 2016 8:19:09 am )

      ТИЙМ УЧРААС МОНГОЛЧУУД ХҮНЭЭР ХҮН ХИЙХ ГЭЖ ЯРЬДАГ, ХҮМҮҮЖҮҮЛДЭГ ОЛОН НАНДИН САЙХАН АРГА УХААН, ЁС ЗАНШИЛТАЙ.
      МОНГОЛЧУУД ХҮНИЙ ТӨЛӨӨ ТӨРСӨН ХҮМҮҮС, ТЭД ӨӨРСДИЙГӨӨ МЭДДЭГГҮЙ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ГАДААД ХҮНЭЭС СОНСОЖ БАЙВ. ҮНЭХЭЭР Л БУСДЫГ ӨРӨВДӨХ, ХҮНДЭТГЭХ, ТУСЛАХ, АМИЙГ АВРАХ СЭТГЭЛИЙГ БҮГД Л ТЭЭЖ ЯВДАГ БАЙХ. НӨГӨӨ ХЭДЭЭС БУСАД НЬ.

  • Иргэн (September 06, 2016 4:06:14 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

    • Anonymous (September 06, 2016 6:19:12 pm )

      та ийм мундаг хүн бол тэгэд ардчилалаас өөр ямар зөв зам байгааг хэлээд өгчихгүй яасийн !?

  • ЭЛБЭГДОРЖ (September 06, 2016 4:06:42 pm )

    ТА ЗУРХАЙН ЗУРГААРАА Л ЯВСАН , БИ Ч БАС ТЭГНЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ

    • Баагий (September 13, 2016 10:32:05 am )

      Энэ үнэн ү????

  • Иргэн (September 06, 2016 4:07:12 pm )

    Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/

  • Иргэн (September 06, 2016 4:07:37 pm )

    Танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. Зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. Зүрхээ энэрэл хайраар дүүргэ. Энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. Зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. /Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам/

  • Иргэн (September 06, 2016 4:07:52 pm )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /Самуэл Смайлс/

  • Иргэн (September 06, 2016 4:08:08 pm )

    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Самуэл Смайлс/

  • Иргэн (September 06, 2016 4:12:24 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • ZAMBARAAGUI ERH MEDEL.BIZNES BSAN NI UNEN SHUU.BUGDII NI SHALGAJ AVSAN ILUUG NI BUCAAJ HURAA.ENGII. SHUDARGA BISNES GEJ BHGUI.BUGD ALBAN TUSHAALAAR TOM BAIGAA NI ARAI L HETERSENIIG BUGD HARJ BAIGAA (September 06, 2016 4:48:04 pm )

    AGUU.BID DENDUU SAIHAN ANIDARCH BAISAN YEIIG ERGEJ SANAH SAIHAN BN.ODOO BOL GAMSHIG.ENE UDIRDAGCH NARIUG SHUUH HEREGTEI.ZUIRLEH UHAAN.BHGUI BN.ZALUUCHUYD URD UE MEDEHGUID L BNA.40-70 nasniihan l medne zuv huruug.haramsaj heleh ug alga.idoo niugemd.

  • zochin (September 06, 2016 5:14:17 pm )

    Ene hun gaihaltai hun baisan ene hunii ued bid ajilchin angitai buh yumaa uursduu uildberledeg uildber zavod fabriktai buh hun bichig useg tailagdsan uls shig uls bolj chadsan yum shuu dee Harin ene hunii udirdlaga door buteesen ene ih materiallag baaziig hedhen muu humuus ugui hiisendee

  • Mongol (September 06, 2016 6:12:40 pm )

    Zedenbal guaig horloson hymyys oorsdoo medej baigaa shdee, ted oodlohgui dee, sain yavahgui l baih,,,
    Zedenbal shig hyn mongoliin tord odoo boltol garch irsengui,,,Mongol iim hymyyseer l udirduulval yavna daa, garch ireh baihaa, ard tymen dundaas shyy,,,ene tord baigaagaas hench guizehgui, , baih ch ugui

  • зочинЗочин (September 06, 2016 6:14:50 pm )

    Очирбат,Батмөнх, Моломжамц нар БАЛ даргаар зогсохгүй,МОНГОЛ орныг сүйрүүлсэн

  • Mongol (September 06, 2016 6:32:21 pm )

    Ene ardchilal gedeg zuil mongol hunii mus chanariig yamar muuhai uurchilvuu. Mongol hun mungunuus bolood yu ch hiihees butsahaa baijee. Odoo bur dampuulaa zarlahdaa tulaad bna. Bal dargiin hiisen ter ih zuiliig huvichilal nereer huvaagaad avchihsan. Ard tumen ni hooson yaduu. Bid iim l ardchilaliig hussen yum uu?

  • Mongol (September 06, 2016 7:02:18 pm )

    Gazriin baylgiig 100 huvi huviin omch bolgoj hezech bolohgui, tegvel mongol oron byr sonono,,,harinch ulsiinh baih , todorhoi huviig gadniihan horongo oruulj ezemshij baival byh um kontroltoi bolno shdee, yadaj busad orniig haraach,,,,Mongold huviin bolgood ulsdaa zutgeh negch uls torchin, huviin hevshliinhen baihgui…
    Daraagiin songuuliar 26-jil baisan byh hymyysiig zeverleh heregtei baina.!!!!!!

  • Anonymous (September 06, 2016 8:11:47 pm )

    агуу улс төрч

  • ЗОЧИН (September 06, 2016 9:40:50 pm )

    Цэдэнбал дарга, түүний эхнэр Филатова нар шиг удирдагч ховор юм. Эдгээр хүмүүсийг нэхэн шагнах хэрэгтэй. Эхнэр Филатова хүүхдийн байгууллагыг сайн удирдаж, асрах байрны ээж нь бболсон хүн шүү. Үүнийг ард түмэн мэдэх л хэрэгтэй.

  • ЗОЧИН (September 06, 2016 10:16:42 pm )

    ЦЭДЭНБАЛЫГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН БОЛ ТЭР ҮЕИЙН МАХН, ОДООГИЙН МАН НЬ ХИЙСЭН АЖИЛ, 1990 ОНД ЭНЭ НАМ ТҮҮНИЙГ НАМААС НЬ ХӨӨСӨН,ОРОСТ ЦӨЛСӨН БОЛ ЭНЭ НАМ НЬ ХИЙСЭН,ДЭЭР БИЧСЭН БҮХ ЗҮЙЛИЙГ ӨӨРИЙНХ НЬ МАН НАМ ХИЙСЭН,ОРОС АВГАЙТАЙ,ОРОСЫН ЗААВРААР ТҮҮНИЙ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛЖ УЛСЫГ УДИРДАЖ БАЙСАН,ТӨРСӨН ЭХ НУТГАА ОРОСТ БЭЛЭГЛЭСЭН,ОРОСТ ДАГААР ОРОХООР ЗОРЬЖ БАЙСАН,ОРОСЫН БИЧИГ ҮСЭГ АВСАН,МОНГОЛЫН ШИЛДЭГ СЭХЭЭТНҮҮДИЙГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ГЭЭД ЯРЬВАЛ Ч БАС ОЛОН ЮМ ЯРЬЖ БОЛНО ШҮҮ.

  • Хоролбадам Хөвсгөл (September 07, 2016 5:32:38 am )

    Монгол улсын төрийг 44-жил удирдсан их удирдагч “Ю.Цэдэнбал даргаа ” Монголын ард түмэн яахан мартах билээ .МАХН-ынхан арай бузар нүгэл хийсэн улсууд ,тэр үеийн улс төрийн товчооныхон яасан хүний үнэргүй хүмүүс байсан юм бэ? дээ Хөөрхий тэр хөгшиний төр удирдсан буруу гэж юу байхав Хөөрхий түүнийг арай дэндүү хэлмэгдүүлсэн Зүгээр нэг монголын иргэнээс ч дорд үзсэн шүү дээ ,одоо бид тэр нүгэлээ үүрч байгаа нь энэ байх доо “НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ гарна гэдэг шүү дээ ,та минь ээ бурхан өршөөг түүнийг .. . . . .

  • Хоролбадам Хөвсгөл (September 07, 2016 5:32:38 am )

    Монгол улсын төрийг 44-жил удирдсан их удирдагч “Ю.Цэдэнбал даргаа ” Монголын ард түмэн яахан мартах билээ .МАХН-ынхан арай бузар нүгэл хийсэн улсууд ,тэр үеийн улс төрийн товчооныхон яасан хүний үнэргүй хүмүүс байсан юм бэ? дээ Хөөрхий тэр хөгшиний төр удирдсан буруу гэж юу байхав Хөөрхий түүнийг арай дэндүү хэлмэгдүүлсэн Зүгээр нэг монголын иргэнээс ч дорд үзсэн шүү дээ ,одоо бид тэр нүгэлээ үүрч байгаа нь энэ байх доо “НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ гарна гэдэг шүү дээ ,та минь ээ бурхан өршөөг түүнийг .. . . . .

  • зочин (September 07, 2016 7:22:44 am )

    хуурамч батмөнх гахай хоншоорт очирбат ардчилсан гэж жүжиглэдэг тарвага салга толгойлсон лалар батүүл нарыг түүх шийтгэж үйлийн үрээр тарчилж үхсэн үхэх болно.

    • Шудрага бай (September 08, 2016 5:00:24 pm )

      Ерөөл бат оршиг

  • bi mongol hun gehdee (September 07, 2016 7:27:46 am )

    Mongolchuud ih hun muutai humuus.bi mongolchuudaas ih jiirhdeg.mongolchuud oorsdoo namaig iim bolgoson.ner aldart ih durtai,hurdan morinii nuruun deer 5ha nastai nyalh huuhed suulgaad bayarladag humuus 1han mongold bdag.bichihees durgui hurch bna.mongol orond ireedui bhgui

    • ЧАНАР (September 07, 2016 8:29:16 am )

      БҮҮ ШАНТАР. БҮГДИЙГ ГЭР БҮЛ, ЭРГЭН ТОЙРНООСОО ЭХЭЛЦГЭЭЕ. ХҮН БҮРИЙН ХҮЧИН ЧАРМАЙЛТ ЧУХАЛ. САЙН ЦАГ ИРЭХ Л БОЛНО.

  • zochinzochin (September 07, 2016 8:43:29 am )

    mongolchyyd myyhai yum hiisende ardchilaliinhan gej tur zasgiig avah gej yliaraad ter hvniig zoriyd martsan elbegdorj sanasandaa hvrsen odoo ene hvnii hvvhed baival yychlal gyih heregtei

  • Tumee (September 07, 2016 8:58:22 am )

    Mongolchuud hun muutai hubia hicheesen hunii ym unegui ooriin ym untei gj handdaga ih muuhai ulsuud hol baisan deer ooroo l sain saihand hurhiin tuld torson ehee ch honooj bsan eh ornoo bol buur yuch bodohgui zardaga hamgiin2 adgiin ulsuud ene mongolchuudiig bugdeerei 3sayuulaa muu muuhai ulsuud shu

  • Tenger (September 07, 2016 9:05:20 am )

    Mongolchuud bugd muu humuus ih haan ni mash tom delhiin taliig tsugluulj ogch bhad l erh medel ed horongond bolj odoo bga jijighen mongol tednii ur udam yaj saihan hunlege bhab de oilgomjtoi odoo jijighen mongol ni udahgui duusna huuheduud ni erliiz tomchuud ni hanashgui shunaltai huuhnuud ni 90 hubi ni bogosnii buzartai erchuud ni 90 hubi ni arhichin

  • Зочин (September 07, 2016 9:25:43 am )

    Манай монголчууд угийн хүн чанар муутай муухай улс. Социйн үеийн хүмүүс их сайхан сэтгэлтэй байсан л гэх юм. Худлаа. Сайн хүн болж жүжиглэсэн албан тушаалын төлөө яахаас буцахгүй улсууд байсан. Одоо хүмүүсийн төрөлхийн мөн чанар илээс ил гарч ирсэн

  • ard (September 07, 2016 10:12:15 am )

    КГБ-д хар нялхаараа элсэгдээд, марксизм, ленинизмээр тархиа угаалгаад, тавиул орос эхнэрт хамаг юмаа атгуулаад дууссан хүншдээ. орос эхнэрийн буянаар юун хонины мах шөл ууж идэх, тугалын махнаас өөр юм иддэггүй байсан. Тэр авгай чинь хонины махыг өмхий гээд үздэггүй байсныг мэдэх хүмүүс байгаа. Монголдоо ирж амьдрах бүрэн боломжтой байсан

    • муу хүн (September 08, 2016 5:32:09 am )

      чи ч хөөгдсөн хужаагийн үлдэгдэл юм байна даа

  • Зочин (September 07, 2016 11:13:17 am )

    Төрийн. Удирдагч гэвэл цэдэнбал даргыг л хэлнэ 44 жил төрийг удирдахдаа ард түмнээсээ хумсалж эх орноо зарж баяэаагүй юм шүү. Одоогийн новшнуудыг хараач язартлаа таргалж идэхээс өөрийн мэдэхээ больсон луйварчид

    • Мод (September 07, 2016 2:43:44 pm )

      Төрийн толгойд 44 жил суусан хүнийг удирдагч гэдэггүй, дарангуйлагч гэдгийм

  • li li (September 07, 2016 11:18:59 am )

    Өөрийнх нь л буруу шүүдээ. Хүүхдүүддээ монгол хэл сургаагүй хүн монгол хүн хажуудаа байлгаад яах юм.Хүүхдүүд нь монгол хэл мэддэггүй гэхээр сонин байгаа биз. Монгол аавтай монголд амьдарч байж хэл мэдэхгүй гэдэг. Санаанд багтамгүй. Муулж муухайлах нь ч зөндөө л болсон, магтаж мандуулаад байх ч юу байхав. Хүн гэдгийг нь бодоод ясыг нь өндөлзүүлэхгүй л байвал боллоо. Манайх харинч гайгүй Маршал цолыг нь сэргээсэн.Орос тэгэхэд Брежневийн маршал цолыг хураасан. Брежнев чинь 2-р дайнд байлдаж явсан генерал хүн. Цэдэнбалыг их магтаж байгаа нь Монголын коммунистууд толгойгоо өндийлгөж байгаагийн илрэл

    • тир (September 07, 2016 1:28:49 pm )

      санал нийлж байна хүүхдүүд нь эрх биш монгол хэлээ мэддэг байлгүй дээ

  • эгэл (September 07, 2016 1:28:11 pm )

    А яа яа агуу хүн шүү дэ Цэдэнбал харин балин хамарт Оочкоо ч Монголыг бар биш баар болгосон до ай халаг үхэж хэвт

  • zochin (September 07, 2016 1:31:30 pm )

    ochirbatin hamar aaayaa bas l evgui evgui

  • Монгол хүн (September 07, 2016 1:55:26 pm )

    Цэдэнбал даргын үед ямарч байсан эх оронч үзэлтэй, хувийн соёлтой, урлагийн мэдрэмжтэй, ах захаа мэддэг, настан бууралд суудал тавиад өгчихдөг, нийгмийн өмч хөрөнгөнд гамтай ханддаг, гудамжинд шүлсээ хаях нь битгий хэл идсэн чихрийн цаасаа ч хаядаггүй тийм л төлөвшил, хүмүүжлийг олж авдаг байсан. Одоо бол манай залуучууд яаж байна, нэг л их биеэ тоосон, архи тамхи хэрэглэсэн, бренд мрендээр өвчилсөн, өмч хөрөнгөнд шунамхай, настан буурлуудад хатуу, хөгшин энэ тэрээр нь дуудсан, олон нийтийн газар бие засдаг, гудамж талбайг бохирдуулдаг, хаа дуртай газраа мал шиг давхилдсан онгироо сагсуу нь ихэдсэн, компанийн ажилчдадаа феодалын нийгмийн байдлаар ханддаг, боссууд нь өөрөөсөө бусдыг тэнэг гэж боддог ийм л нийгэмд амьдарч байна даа. Цаашид юу болох бол …

  • Зочин (September 07, 2016 2:02:07 pm )

    П.Очирбат гэж хамар нь ургасан хулгайч тэр үед маш хатуу хандаж байсан бна П_очирбат е/ч байхдаа улс орондоо гавъяатай ажил хийгээгүй харин улс орноо авилгалын орон болгосон хүн анхны е/ч гээд б/даг энэ хүний хөрөнгө хогшлыг нь хураа гэж уриалмаар бна Ю.Цэдэнбалын хөшөөг авмаар санагдчихлаа шүү

  • Аагий (September 07, 2016 2:41:24 pm )

    Цэдэнбалын ойг дүрвэдүүд тэмдэглэх биз. Халхуудад хамаагүй

    • Баагий (September 13, 2016 10:13:14 am )

      Өнөөдөр элдвээр шүүх эрх байхгүй. Яг тэр үед тэр түвшинд байгаагаар өөрийгөө төсөөлөөд шүүмжлэх буруутгах зөвшөөхийн аль нэгийг сонгоод дараа нь би хэн бэ гэдгээ тогтоон дүгнээд элдвээр чалчсанаа дүгнээрэй

    • Баагий (September 13, 2016 10:21:20 am )

      Үүнийг бичсэн МОНГОЛчуудыг хагарган бутаргах санаатай гадны тагнуул. Өвөг дээдсийн ариун сэтгэл хүч чадал оюунаар бүтэн авч эх оронд амьдарч байгаа иймэрхүү хувалзнуудаас болгоомжлоорой ХҮМҮҮСээЭЭЭЭЭ

  • uuuuu (September 07, 2016 5:18:54 pm )

    Ер нь Оросууд Бал даргыг хамгаалаагүй бол Монголчууд яаж ч мэдэх л байсан шд. Одоо л нээх хайр зарлаад байгаагаас биш . Батмөнх, Очирбат, Сүрэн нар магадгүй Америклуу эмчлүүлэх нэрээр Америкад барьж өгч ч магадгүй л байлаа шд.

  • zochin (September 07, 2016 8:22:52 pm )

    120Iod orontoi diplomt bsan ba olon uls tusgaar togtnolig mun 2dainaar tusgaar togtnoliig batalgaajuulsan udirdagch hvndee

  • zochin (September 07, 2016 8:29:16 pm )

    baliun vef zvvnbaynd nepti in vilfwer barisan ba orosiin benzin hyamd tul nuutsulsun odoo hujaad uguw tenegvvd tvvhee vl medeh hvn muulj bn ih surguuli tms surguuli tsetserleg ard tvmend vnrgvi surgaj bw

  • zochin (September 07, 2016 8:49:30 pm )

    uur hvrchlee hvreenii hujaagiin erliiz medleggvi teneg bandi nar bal fargiig muulj gene tvvhee martsan vndesten ustnaa gj ehelj bn tsuwin tsag irj sarmagchin shig bo gj uwug deefes xahij bsan tenegvvdiig yandaa uldaa hudald gwel ZA gehnee vhej dald or

  • zochin oros (September 07, 2016 9:21:19 pm )

    durwudvvd tsuuhun atal alich talaaraa halhad chadwartai tul zvrhendn shar us hurj ataarhna haha bidend ug geen saitai yamdaa

    • Anonymous (September 08, 2016 6:04:37 am )

      vnen shvv vnen

  • zochin (September 07, 2016 9:28:07 pm )

    mongol ih udirdagchaa muugaar vhvvlj ODOO viliin vree edlej delhiin shiwshig bolj bn

  • nemo (September 08, 2016 4:02:03 am )

    өрөнд баригдсан хужаа гэгч болсон. Эртхэн хятад хэлээ сурцгаая

  • Anonymous (September 08, 2016 6:03:06 am )

    vnen orowdmoor. yrdahaa hyryygaaraa bvv chich gj bdag. ene hvn aryy ydirdagch etseg hvn bsaan.iim hvniig gomdoosnooroo bid hyamarch bgaa. Pynsalmaagiin Ochirbat tamd ochih estoi hvn.andashgvi nvgel n nvdeeree garch bgaa hamar n yag howdgiin gai………

  • Хасу (September 08, 2016 7:34:29 am )

    Монголчуудын зан гэж ийм л бдг.Сайн явхад бөгсийн долоож бсан ноход,тэвдэж явхад нь жинхэнэ төрхөө харуулсан гэдэг.

  • ЗОЧИН (September 08, 2016 8:50:59 am )

    Ямар ч байсан гэлээ, Ю.Цэдэнбал дарга бол гавьяатай хүн. Хүний мөсгүй хамгийн муу хүн бол Ж.Батмөнх. Цэдэнбалын хүчээр төрийн оргилд гарчихаад эргээд даанч муухай хэлмэгдүүлсэн. Тэгээд ч нүгэл нь нүдээр гарч, гэртээ амьсгал хураасан биз ээ.

  • ЗОЧИН (September 08, 2016 8:52:22 am )

    Жамбалсүрэн ийм үнэнийг зоригтой хэлэх хэрэгтэй. нэр усыг нь духдах хэрэгтэй. Бөөрөнхийлээд байх хэрэггүй.

  • Anonymous (September 08, 2016 10:08:10 am )

    Одооч гэсэн ийм л байна Давгаа аваргийг элдэвээр муулаж байгаа Монголоо гэсэн дасгалжуулагч нараа шийтгэж байгаа зэргээ нэг хар даа

  • зочин (September 08, 2016 1:02:59 pm )

    АГУУ УДИРДАГЧ БАЙЛАА. АРДЧИЛЛЫНХАН АНХ ЭНЭ ХҮНИЙ ИДСЭН УУСАНЫГ ОЛОНД ЗАРЛАЖ УЛС ТӨР ХИЙЖ ГУДАМЖНААС ТӨРИЙН ОРДОНД ОРЖ БАЙЦГААСАН .ОДОО ӨӨРСДИЙНХӨӨ ИДСЭН УУСАНТАЙГАА ХАРИЦУУЛДАГ БОЛООСОЙ.ЭНЭ ХҮНИЙГ ТӨР БАРИЖ БАЙХАД МОНГОЛЫН АРД ТҮМЭН АЙХ АЮУЛГҮЙ АМГАЛАН ТАЙВАН АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ АМЬДАРЦГААЖ БАЙСАН ДАА.ОДОО ЯНЗ ЯНЗЫН САЙНААСАА МУУ НЬ ИЛҮҮ БОЛСОН МУУ ЦАГ ИРСЭН ДЭЭ.

  • зочин (September 08, 2016 1:14:59 pm )

    Монгол улсыг оросоос удирдаж байсан гэж байгаа хүн бол манж хятадын талын хүн байх.Бид оросуудыг насаараа зарж хамгаалуулж эмчлүүлж тэднүүдээс суралцаж бичиг үсэгтэй болж / 1921 он гэхэд уйгаржин бичиг үсэгийг маш цөөн хүн мэддэг байсан / өдий зэрэгт хүрч ирчихээд муу хэлж болохгүй.Сайн хүмүүсийн тусыг мартаж үл болно.70н жил урд хөрштэй нөхөрлөсөн бол өдийд монгол хүн өвөр монголчууд шиг л болсон байх биз.

    • zochin (September 08, 2016 1:58:25 pm )

      Санал нэг байна.Харамсалтай одоо урд зугийн угшилтай юмнууд ардчилал гэгч ийн далбайн дор Монголын толгой дээр гарсан байна

  • orshikh (September 08, 2016 3:15:31 pm )

    Цэдэгбалын үед оросоос удирдаж байсан бол одоо Элбэгдоржийн үед хятадаас удирдаж байна шүү энэ бас сонин зүйл дээ

  • Шудрага бай (September 08, 2016 4:57:26 pm )

    Батмөнх маш муу хүн байсан бөөрөнхий хулчгар, хүний мөсгүй энэ хүн ч бас л хийсэн үйлийнхээ үрийг эдэлсэн дээ.

  • Д.Ганхуяг 99116570 (September 08, 2016 5:53:35 pm )

    Цэдэнбал Монголын төрийг удирдаж байсан гэхээсээ Зөвлөлтийн амбан захирагчийн орлогч байсан гэвэл илүү үнэнд нийцнэ. Харин Х.Чойбалсан бол жинхэнэ Монголын төрийнг удирдаж байгаад нөхдийнхээ нэгэн адил тусгаарын төлөө амиа өгсөн юм. Тэр сүүлийн жилүүдэд мал нийгэмлчлэхийг зүйл бүрээр эсэргүүцэж, сайн малчны зөвлөлгөөн зохион байгуулж малчдынхаа малыг хамгаалсаар хамгийн сүүлд Цэдэнбалд матуулан Мосвад дуудагдан очиж хоёр бөөрөө авахуулж амь насаа алдсан билээ. Түүнийг ойг тэмдэглэхэд хоёр гар, хөлөө өргөөд дэмжихэд бэлэн байна. Харин Цэдэнбалын ой гэхэд уучлаарай гэмээр байна. Ойг нь санаачилсанаараа түүний тойрон хүрээлэгчид болон УВС-ын нутгийн зөвлөл тэмдэглэнэ биз. Тэр МАХН-д нэг ч удаа өргөдөл бичээгүй хирнээ ЗХУКН-д олон удаа гомдоллож захидал бичсэн байгаа шүү дээ. Малчдын малыг хурааж авсныхаа төлөө өөртөө хөдөлмөрийн баатар өгсөн. Тэр армийн хангамжид зүтгэсэн 10000 гаруй хүний нэг атлаа мөн л өөртөө баатар өгсөн. Тэгвэл бусдад нь өгөөч.

  • Зочин (September 08, 2016 6:28:56 pm )

    Бал дарга маань даанч зовж зүдэрч хорвоог орхисон нэгэн. Нас бараад шарилыг нь хотод авчирхад зоо нурууны арьс нь тэр чигтээ алга болсон улаан нялга байсан гэсэн. Тийм болтол нь хүний нутагт харийн хүний гарт тамлуулах гэж.Энэ бол МАНХ түүний толгойлогч удирдагч нарын буруу харалган бодол шүү дээ.МАХН-ынхан даанч муухай шүү.

  • zochin (September 08, 2016 7:36:58 pm )

    sots niigmees vnendee ardchilal gj hudal heleed ard irgedee shuldag hurungutnii yalzarsan bvh muuhai zvil gardag niigemrvv bid uharsan zaluus tvvhee vzeeree!!!!!!!!!!

  • Узэн ядагч (September 09, 2016 7:14:26 am )

    Цэдэнбалын амьдралын гунигт туух бол Монгол улс ЗХУ нэртэй эзэнт гурний колони байсаны баталгаа.МАХН(МАН)оросуудын оодоос дугарч чаддаггуй байсан . Элчин сайдын яам нь айгаад эргэж тойрч чаддагуй, Энхрий хайрт МАХН нь оросуудын шахалтаар албан тушаалаас нь зайлуулаад харь нутагт цологдоход юу ч хийж чадаагуйг юу гэж ойлгох вэ? Оросууд ганц Цэдэнбал биш Монголын хэдэн еронхий сайдыг алав.МАН-ынхан та нар бол хуний гар хол ,утсан хуухэлдэй байснаа хулээн зовшоор.Олон юм буу солиорцгоо.

  • Жирийн иргэн (September 09, 2016 9:46:39 am )

    Дээр бичсэн Д.Ганхуягтай санал нэг бна. Цэдэнбалыг их сургууль төгсөхөд оросын КГБ-д элсүүлж, хүчээр орос эхнэр авч өгсөн тухай Эрхүүд хамт сурч байсан Лхамсүрэн 1990-ээд оны эхээр Үнэн сонинд маш тодорхой бичсэн. Ю.Цэдэнбал улс орныхоо хөгжлийн төлөө санаа зовж үнэн үг хэлсэн хамгийн чадварлаг, ухаантай олон мянган сэхээтнүүдээ “Сэхээтний төөрөгдөл, Намын эсрэг бүлэглэл, Төмөр-Очир, Лоохуузын хамсаатан нэрээр ажлаас нь халж / жишээ нь Д.Төмөр-Очир гуайг гэрийн хорионд байлгаад гэрт нь сүхдэж алсан/ гэр бүл, үр хүүхдийн хамт бүх насаар нь хөдөө цөлж, МАХН-ын төв хороо, Сайд нарын Зөвлөл, бүх яамдын сайд, аймгийн намын хороо, аймгийн захиргааны даргын албан тушаалд Ж.Батмөнх, Б.Дэжид, Т.Рагчаа, П.Дамдин, Ч.Түмэндэлгэр, Роозон, гээд Увсынхнаа баасны хар батгана мэт өөрийгөө тойруулсны гор гарсан. Цэ дарга Увсын Давст уул орчмын 1500 орчим км урт, 3-40 км өргөн газрын ЗХУ-д өгөх гэснийг ГЯЯ-ны сайд Аварзэд зөвшөөрөөгүй тул түүнийг халж, Цэндээр гарын үсэг зуруулж энэ их өргөн газрыг өгсөн. Мөн “Монгол тулгатны 100 эрхэмээр” ГЯЯ-ны сайд асан хүн ярихдаа : Ц даргын мэдрэл их муудсаныг: Чи Бээжингээс хэзээ ирлээ, би Лениний одонгоор шагнуулсан, гээд л олон дахин давтаж асуугаад, яриад байсан” гэж ярьсанаас үзэхэд Улс орноо удирдах битгий хэл хуучны зурагдаж эвдэрсэн пянз шиг нэг ярьсанаа олон арав, зуу дахин давтдаг “Тэнэгрэлийн” өвчтэй болсоныг тойрон хүрээлэгчид нь овжин ашиглаж “Цэдэнбал дарга томилсон” гэдэг нэрээр албан тушаалд дэвшдэг “Тоглоомын засгийн газар” байсан юм билээ. Цэдэнбалын нэрээр хоол олж иддэг Увсын “Эрдэмтэн” нэртэй хэсэг нөхөд үнэнийг ярихын оронд худлаа их чалчих юм. 1960-аад онд МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооныхон зохиолчидтой уулзсан уулзалт дээр их зохиолч Ц.Дамдинсүрэн гуай: Ц даргаа, МУИС-ийн оюутан /нэрийг нь хэлсэн/ таныг өвдөж гэж зүүдэлснээ нөхөддөө ярьчихаж. Гэтэл НАХЯ түүнийг баривчилж “Чи яахаараа даргыг өвдлөө гэж зүүдэлдэг юм бэ гэж байцааж тамлан 8 жилийн ял өгсөнөөр тэр залуу мэдрэлийн өвчин тусч үхсэн. Таны ойрынхон ингэж ажиллаж байна Цэ даргаа” гэсэн байдаг /Д.Пүрэвдорж Бор гэрийн богд ном/

  • Зочин (September 09, 2016 10:04:50 am )

    Очирбат, Элбэгдорж нар энэ гайг нь эдлээсэй

antalya rent a car