
Энэ сайхан байгаль мөнхөд байх юм шиг бодож болохгүй. Одоо бүх зүйл ийм сайхан байгалийн эсрэг ханддаг болсон. Хамгийн аймшигтай аюул нь Хүмүүс.
Энэ хүнийг Stonehorse морин аялалын Keith Swenson гэдэг. Америкын Их сургуулийн профессор хүн. Хагийн нууранд анх 16 жилийн өмнө ирж байгалийн сайхныг биширч түүнээс хойш тогтмол АНУ, Европын жуулчдыг дагуулан ирж адвентур аялалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа хүн.
Өөрөө хөтчөө хийж Гачууртаас аялалаа эхэлдэг. Монгол, гадаад хүмүүстэй нийлж Хагийн нуурын хогийг 6 удаа их цэвэрлэгээгээр арилгаж хогийн цэг, таних тэмдэг, жорлон хийж жуулчны отог ямар байдаг жишиг тогтоож чаджээ.
Энэ зун 4 мориор банз зөөж социализмын үед байгуулсан модон амбаарны урд талд их гүнзгий, цоо шинэ жорлон босгожээ. Бараг 3 метр гаруй гүнзгий ухсан. Үнэр танаргүй. Ариутгах бодис авчирч хийдэг. Монгол хөтөч нартайгаа хамт ухсан гэсэн.
Зуслан, гэр хороололд ч ийм цэвэрхэн, тухтай жорлон ховор байх. Мань хүн Хагийн нууран дээр ийм жорлон 2-ыг хийжээ.
8 сарын 26-нд Нисдэг тэрэгтэй очиж дуу чимээ гаргаж салют буудаж хогоор бохирдуулаад явсан хэсэг залуусын явдлыг хараад их бухимдаж гомдсон байхад нь “Энэ залуучуудын өмнөөс таниас уучлал гуйж байна” гэж хэлэхээс өөр олигтой үг олдсонгүй.
https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1772755819670387/?type=3&theater
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 06, 2016 12:14:02 pm )
mundag
-
Pkxny (September 06, 2016 12:50:41 pm )
арай ч дээ тэнэг залуус
-
oirad mgl (September 06, 2016 2:19:23 pm )
teneg vher halhuud
-
Хагийн хар нуур гэдэг биш бил үү (September 06, 2016 3:40:54 pm )
Гадаадын жуулчид мориор очдог газар нисдэг тэргээр очиж тансагладаг залуус мөнгө ихтэй ч Монголоо гэх сэтгэлгүй дуракууд байна даа. Нисдэг тэрэгтэй нь буудаад унагачихсан байхад Монголд гарзгүй юм биш үү
-
Хэхэ (September 06, 2016 5:00:06 pm )
Номтойбаяр компанийхаа нисдэг тэргээр очоо биз. Шоучин гар
-
Ene xunees jishee av (September 06, 2016 8:16:03 pm )
Mongoliin mini baigalid elegtei buyantan baina daa. Xairt uxer Mongolchuud mini ee baigali delxiigee xairlan xamgaalaxad suraltsatsgaaya ! Eldev shidiin xog xaygdalaa gyalgar uutand xiigeed mashiniixaa bagaj ruu chiluudchixaj surax xeregtei baina. Uursdiin chini daxiad amid yavax xugatsaa xeden jil ch bailaa gesen nud irmex zuurt l duusna. Mongoliin maani ur xoichid baigali, ex nutag mini l uldexiig bodoj bolgooj yavtsgaaya !
-
irgen (September 06, 2016 11:37:37 pm )
bi bsan bol tedniig nisdeg teregtei ni shuud buudaj ustgana
7 Comments