antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2016 10 comments

Улсдаа ганц эмгэг судлалын төвийг хоёрхон тэрбумаар зарсан нөхөд хэн бэ?

нийтлэсэн Admin
527-14731299302133e6_zasvar_x800
Монголдоо цорын ганц “Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв” өөрийн гэсэн байрнаасаа хөөгдөөд тав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Ийм шийдвэрийг Нийслэлийн хуучин удирдлагууд гаргаад зогсохгүй газрыг нь хоёрхон тэрбумаар заржээ.
Энэ хугацаанд эмч ажилтнууд, эмнэлгээр үйлчлүүлэгч нар халаасны өрөө хэссээр эцэст нь “Биг Скай’’ ХХК-ний байранд тав дахь жилдээ толгой хорогдож байна. Ингээд зогсохгүй cap бүр түрээсийн мөнгөнд 22 сая төгрөг төлж иржээ.
Хуучирч муудсан байр нь ашиглалтын шаардлага хангахаа больж, шинэ байр бариулах сургаар эмч ажилчид нь хэзээ мөдгүй шинэ барилгатай болно хэмээн мөрөөдөж байсан ч энэ бүхэн талаар болсон. Харин тэд одоо тавилантайгаа эвлэрчээ. Тус эмнэлэг улсдаа ганц шүд, эрүү нүүрний нарийн мэргэжлийн эмнэлэг гэдгээрээ бусдаас ялгардаг. Цагийн сайханд өөрсдийн гэсэн байртай байсан ч эрх мэдэлтнүүдийн балгаар ийнхүү эмнэлэггүй болоод буй.
2012 онд хотын хуучин удирдлагууд хуучин эмнэлгийн байрыг нурааж суурин дээр нь 12 давхар будаг нь ханхалсан цоо шинэ байрыг концессын гэрээгээр барьж өгнө хэмээн эмнэлгийн удирдлагуудад хэлж байжээ. Гэтэл дарга нарын ярьсан яриа хэлэлцээр нүд ирэмхийн зуур өөрчлөгдөж 2014 оны гуравдугаар сард эмнэлгийн газар дуудлага худалдаанд орж, хоёр тэрбум төгрөгөөр хувьчлагдсан байх юм.
Хамгийн гол нь тус газрыг хэн гэгч эрхэм ямар зориулалтаар яаж хувьчилж авсан бэ гэдэг нь тодорхойгүй. Эмнэлгийн удирдлагуудын ярьж буйгаар тус “Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв” нь өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах бүрэн боломжтой газар аж.
Тус эмнэлэг хүн амын нягтаршил үүсч, шүдний эмнэлгүүдийн үнэ тариф өссөн энэ нөхцөлд энгийн иргэдийг олноор үзэж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, нэлээдгүй мөнгө олдог. Гэсэн ч орлогыг нь Сангийн яам, төрийн сан хураагаад авчихдаг юм байна. Эмнэлэг орлогоороо тоног төхөөрөмж худалдан авах болон бусад зүйлд зарцуулах ёстой ч ийм нөхцөл бололцоо нь бүрддэгтүй аж.
Яг үнэндээ өдрийн хоолоо яаядаа гэж байгаа ард иргэд нэгэнт төлбөр өндөртэй ху вийн эмнэлгээр үйлчлүүлж чадахгүйгээс хойш төр нь иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч уг эмнэлгийн газрын асуудлыг яаралтай шийдэж өгөх хэрэгтэй гэдгийг ч олон иргэд бидэнд хэлж байсан юм. Одоогийн байдлаар тус эмнэлэг нь өдөртөө 400-500 хүнийг арай ядан үзэж бусдыг нь хаалганы цаана үлдээж гурван сарын дараа ирж үзүүлээрэй гэдэг хариуг өгдөг байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настанууд гурван сарын өмнө үзүүлэх бичгээ өдөр шөнөгүй очерлон байж авдаг гэсэн үг. Харин нийтлэлд хөндөгдсөн асуудлын талаар тус эмнэлгийн захирал Л.Хэнтий ийн ярьж байна.
Эмнэлгийн газар гурван удаа дуудлага худалдаанд орсон
Л.Хэнтий: “Миний хувьд тус эмнэлгийн захирлаар томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрч байна. Анх эмнэлгийн газрыг дуудлагаар оруулж эмнэлэг барина гэж зураг төсөв нь гарсан юм билээ. Гэтэл энэ үйл явц өөрчлөгдөж өнгөрсөн онд эмнэлгийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу бидний сайн мэдэх “Хангай” хотхоны ойролцоо газар өгч концессын гэрээгээр “Бэрэн” ХХК барихаар болсон байдаг юм. Тодруулбал, 2015 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн НИТХ-ын тогтоолоор тус компанийг 11 давхар байшин барьж зургаан давхарыг нь манайд өгч, дээшээ орон сууц оффисс барих шийдвэр гарсан юм билээ.
Гэтэл асуудал үүсч, эмнэлэг, орон сууц хоёр нэг дор байж .болохгүй гээд шийдвэр буцаагдсан. Ингээд 2016 оны зургаадугаар сард Дэнжийн мянгын ойролцоо бас л газар олгож Нийслэлийн архивын газартай хамтад нь барихаар болсон ч бүтээгүй. Ингэсээр байгаад цаг хугацаа алдаж, одоо эмнэлэг хаана баригдах нь тодорхойгүй болсон. Бид Хотын шинэ удирдлагуудтай уулзаж бодит байдлын талаар тодорхой ярьсан байгаа. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг зөвлөхөөрөө дамжуулж эмнэлгийн асуудлыг яаралтай анхааралдаа авч шийднэ гэж хэлсэн.
Сайд эмнэлгийн хамт олонтой уулзах гэж байгаа. Уг нь дөрвөн жилийн өмнө концессын гэрээгээр барилга бариулна гэж шалгаруулалт явуулж, нэг компанийг сонгосон гэсэн. Ингээд нөгөө компани концессын гэрээгээр барих эрхээ авчихаад хөрөнгө, санхүүгүй гэсэн учраас 2014 онд шийдвэрээ цуцалсан юм билээ.
Зарагдсан тухайд гэвэл манай эмнэлэг гурван удаа дуудлага худалдаанд орж 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хоёр тэрбум төгрөгөөр зарагдсан. Одоо танай байгууллагын газар хувь хүнд шилжсэн учраас танайтай тооцоо дууссан хэмээн хотын удирдлагууд бидэнд хэлсэн. Уг нь эмнэлгийн газар Нийслэлийн “Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн газар мөн гэсэн газрын гэрчилгээ нь хүртэл байсан.
Гэтэл одоо энэхүү гэрчилгээг бас л хураагаад авсан, Энэ эмнэлэг иргэдэд үнэхээр хэрэгтэй. Хувийн эмнэлгүүд маш өндөр төлбөртэй. Ард иргэддээ хэрэгцээтэй зүйлд одоогийн төр анхаарал хандуулж нааштай шийднэ гэдэгт иргэд төдийгүй эмч ажилчид бид итгэж байгаа шүү. Өөрөөр хэлбэл, Шүд эрүү нүүрний өвчлөл маш өндөр байгаа энэ цаг үед нарийн мэргэжлийн эмнэлгийн газраа алдана гэдэг үнэхээр харамсалтай байна.
Бид маш олон албан тоот, хүсэлт, шаардлага хүргүүлсэн боловч бидний санапыг тухайн үеийн хотын удирдлагууд хүлээж аваагүй. Эцэст нь хэлэхэд тус эмнэлэг ганц Нийслэлийн асуудал биш Монгол Улсын эрүүл мэндийн салбарын томоохон асуудлын нэг гэдгийг хотын өмнөх удирдлагууд ойлгоогүй нь харамсалтай”.
Хотын “А” зэрэглэлийн газрын нэг нь 24 тэрбумаар, нөгөө нь хоёрхон тэрбумаар үнэлэгдсэн шударга явдал уу?
Ямартай ч тус эмнэлгийнхэн нийтийн эрх ашгийн төлөө эцсээ хүртэл тэмцээд эрх мэдэлтнүүдийн өмнө хүчгүйджээ. Жишээ нь, “Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн газрыг зарна гэдэг шийдвэрийг НИТХ-аас гаргачихсан гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат өнгөрсөн оны наймдугаар сард манай сонинд ярилцлага өгөхдөө дурдсан байдаг юм.
Угтаа бол эмнэлгийн газрыг дуудлага худалдаанд ороогүй байхад нь Ш.Энхбат дарга хотын хуучин удирдлага Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга Д.Баттулга нартай уулзаж эмнэлгийн асуудлыг шийдэж өгөхийг олонтаа хүссэн ч хана мөргөжээ. Аргаа барсан тэрбээр “Хотын дарга нарын шүд өвдөхөөр л ойлгоно” гэх харууслын үгийг хүртэл чулуудаж байсан юм.
Үнэн хэрэгтээ 2012 оноос эхэлж хотын “А” зэрэглэлийн газрууд бүгд эрх мэдэлтэй эрхмүүдийн гарт очиж өндөр, өндөр шилэн оффис, тансаг зэрэглэлийн орон сууцууд ар араасаа сүндэрлэн боссон.
“Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн газрын хувь заяа яг энэ жишгээр орсон ба газрыг хотын хуучин удирдлагууд 2016 оны УИХ-ын сонгууль болохоос зургаахан сарын өмнө дуудлага худалдаа нэрийн дор хоёрхон тэрбумаар зарчихсан нь анхаарал татахгүй байхын аргагүй. Хэрвээ уншигчид санаж буй бол 2015 оны арваннэгдүгээр сарын 30-нд хотын “А” бүсэд байрлалтай 2698 м.кв талбайтай “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газар дуудлага худалдаанд орж 24 тэрбум төгрөгөөр зарагдаж байсан. Гэтэл хотын удирдлагууд яагаад улсдаа ганц “Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн газрыг хэн нь ч үл мэдэгдэх нууцлаг хүнд хоёр тэрбум төгрөгөөр зарчихаад, асуудлыг чанд нууцлах болов оо.
Аль нэгэн оффисын барилга босгох хөрөнгийг шуурхай шийдээд өгчихдөг байсан дарга нарт эмнэлгийн барилгыг яаралтай бариулах сэтгэл яагаад дутсан бэ?. Юуны тулд улсдаа ганц эмгэг судлалын төвийг золигт гаргачихав. Ийм олон олон асуулт дагуулсан сэдэв анхаарал татахгүй байхын аргагүй. Манай сонин тус эмнэлгийн газар хийгээд албаныхан нийтийн эрх ашгийн төлөө хэрхэн шийдвэр гаргахыг цаашид мэдээллсээр байх болно.
Р.Саруул
Эх сурвалж:”Өглөөний сонин”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • зочин (September 06, 2016 12:51:45 pm )

    Ямар ч хэцуу юм бэ дээ. Монголын ард тумэнд хэрэгтэй энэ эмнэлгийг хотын зах руу нуулгэчихээд еерсдее хотын тевд тансаглах юм уу энэ чинь юу болж байгаа юм болдоо. 2 тэрбумаар зарсаныг нь мэдэж л байгаа юм бол яагаад асуудал болгож тавиагуй юм бэ. Мэдээж зарсан албан тушаалтан, авсан эзэн нь тодорхой байгаа балиар юмнуудыгАТГ нь егч шалгуулаад тэр байраа буцааж авах талаар доривтой хеецелдеечээ.

  • zochin (September 06, 2016 12:58:05 pm )

    zawaan hogiin garuud yumaa ezniig ni olj togtoogood olon niited medeeleechee

  • nemo (September 06, 2016 1:03:03 pm )

    М. Энхболдын үеэс улбаатай

  • ИРГЭН (September 06, 2016 1:52:26 pm )

    БАТТУЛГА ГЭЖ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ, БАТҮҮЛ ГЭЖ АВИЛГАЧИН 2 П….г ЭРҮҮГИЙН ХУГА ЦОХИОД ӨГӨХ ХҮН БАЙНА УУ?

    • Зочин (September 06, 2016 10:48:40 pm )

      Нүгэл нь нүдээ олоод эрүү толгой нь өөрөө салаад ирэх байх өө.

  • Mongol (September 06, 2016 2:50:49 pm )

    Shalgaj hariuzlga hyleelgeech, emnelgiig bitgii oroldood baigaach.!!!!!!!!!

  • Anonymous (September 07, 2016 8:10:36 am )

    Ухээсэй

  • Zochin (September 07, 2016 8:52:28 am )

    Shine emnelgiin bairiig gazar deer n 5 davhar bolgoj shinechilj bariulah ajliig umnuh zahiral Purevjav anhnii zurag tusliig n gargaj baisan ch udalgui genetiin ul medegdeh shaltgaanaar ajlaas n chuluulsun buguud daraagiin darga boloh Chuhal emnelgiin bairiig sullaj tureesiin bairand Odoo hurtel uil ajillagaa yavuulah nuhtsuliig burduulsen. Ehneesee gazart n shunaj dargiin halaa selgeeg zohion baiguulalttai hiisen shde

  • Anonymous (September 07, 2016 8:56:03 am )

  • Anonymous (September 07, 2016 11:12:38 am )

    bugdeeree hulgaich luivarchid torgejnhhguib shudargbyosbgejbbhgui mongol suirsen

antalya rent a car