antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2016 11 comments

Орхон голд алт олборлодог компаниудын үйл ажиллагааг зогсоожээ

нийтлэсэн Admin

8dbee1ba067b6bb2b97aafe275c2873f_large

Орхон голд алт олборлодог компаниудын үйл ажиллагааг зогсоосон гэх мэдээллийг  БОАЖЯ-наас өгч байна. Ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанаас болж Орхон гол сүүлийн жилүүдэд хэрхэн бохирдоод байгаа талаарх мэдээллийг хэвлэлийнхэн бичиж нийтлэж өнөөг хүрсэн. Тэгвэл ямарч байсан холбогдох байгууллага нь ийн анхааралдаа аваад байгаа аж. Албаны мэдээллийг хүргэхэд, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, УУЯ, МХЕГ-ын хамтарсан баг өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллав. Орхон голын эхэнд“Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” компаниуд лиценз эзэмшиж, тэд гэрээлэгч 16 компаниар олборлолт хийлгэж байна. Эдгээр компаниудын 14 нь хууль ёсны дагуу ТЭЗҮ-гээ хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ зэрэг заавал бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүрдүүлээгүй өдий хүрчээ. Ингээд газар дээр нь шуурхай ажиллаж, хууль зөрчиж буй дээрх компаниудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан.

Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа.

Орхон голыг бохирдуулж байгаа компаниудад хариуцлага тооцох тухай хэлэлцүүлгийн үр дүнд ямар шийдвэрт хүрсэн бэ?

-УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, иргэд, уурхайн эзэд, ажилтан гээд бүх талын төлөөллийг оролцуулан Орхон голын бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орхон голын бохирдлыг шалтгаан болоод бусад асуудалтай газар дээр нь танилцлаа.

Үнэхээр хариуцлагагүй, хууль, дүрэм журам зөрчсөн олборлолт явагдаж байгаа нь маш тодорхой байна. Лицензтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа ТЭЗҮ-ээ батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүйгээс үүдэлтэйгээр Орхон голыг бохирдуулах хэмжээнд хүртлээ ажиллажээ. Тиймээс бид уул уурхайн компаниудыг нэгдүгээрт, хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах хүртэл лиценз ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдлээ. Хоёрдугаарт, нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийх ёстой. Нөхөн сэргээлт хийхийн тулд нөхөн сэргээлтийн барьцаа төлбөр улсын төсөвт байршуулах ёстой. Үүнийгээ бүрэн байршуулахыг шаардаж байна.

Гуравдугаарт, лиценз эзэмшигчдийг талбайдаа олон компани гэрээгээр оруулахыг хориглоно. Хамгийн ихдээ таван аж ахуйн нэгж байхаар заах хэрэгтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар нэг талбайд 14 компани зэрэг ажилласан нь замбараагүй, хариуцлагагүй нөхцөл байдал үүсгэж, гол бохирдуулахад хүргэж байна.

Дөрөвдүгээр, одоогийн байдлаар хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол Орхон голыг дахиад бохирдуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Бид ирээд, хэлэлцүүлэг хийснээр Орхон гол цэвэр, тунгалаг урьдын адил болчих юм биш. Тийм учраас уурхайн компаниуд гадаргын усыг ашигладаг байдлаа зогсоох хэрэгтэй байна.

Усыг дахин ашиглах арга технологиудыг нэвтрүүлэх, бий болгох хэрэгтэй. Мөн далан шуудуугаа зориулалтын дагуу барих шаардлагатай. Найман аймаг 53 сумаар дамжин Байгаль нуурт цутгаж байгаа Орхон голыг бохирдуулахгүй байх нь бидний үүрэг.

Хэн нэгэн хүний эрх ашгийн үүднээс ийм байдалд хүргэчихээд байгаа учраас энд үйл ажиллагаа явуулж байгаа бичиг баримтыг бүрдэл дутуу бүх уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Харин тухайн компани авах ёстой арга хэмжээ, хийх ёстой зүйлүүдээ хуулийн дагуу бүрдүүлж, хийчихээд үйл ажиллагаа үргэлжүүлэх боломжтой.

-Одоогоор ямар хариуцлага хүлээх вэ. Үйл ажиллагааг нь зогсоосноор Орхон голын бохирдол арилж, хохирол барагдахгүй

-Уул уурхайн салбар, түүний ашиглалттай холбоотой чанга хууль нэлээд бий. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Их хурлаар батлуулсан. Одоо удахгүй Засгийн газрын хуралдаанаар төлбөрийн тухай хуулийн захирамж, шийдвэрийг гаргуулна. Нэг шоо метр хэмжээний ус бохирдуулбал ямар хэмжээний нөхөн төлбөр төлөх стандартыг олон улсын жишгээр бий болгоно. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжсэнээр хариуцлагагүй уул уурхай гэж байхаа болино.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр компанид удаа дараа лац лобмо тавьж, үйл ажиллагааг нь зогсоодог ч албаныхныг уул даваад явангуут нь үйл ажиллагаа үргэлжлүүлдэг гэж байна. Тиймээс одоо гаргаж байгаа шийдвэрт хэн хяналт тавих вэ?

-Архангай, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд өнөөдрөөс ажиллаж байгаа.   Ирэх даваа гаригаас уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газруудад пост ажиллуулж, хяналт тавина. Одоогоор ашиглалтын лиценз эзэмшигч компаниудаас хоёрынх нь бичиг баримт бүрэн, бусад нь дутуу.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • хэцүү (September 05, 2016 2:41:07 pm )

    Хэргжүүлж чадвал чухал шийдвэр байна.

  • Ажиглагч (September 05, 2016 3:30:17 pm )

    Гайхалтай. ЯМар нэгэн зөвшөөрөл бичиг браимтгүй яаж үйл ажиллага явуулдаг байнаа. Нөгөө хяналтын байгууллагын айхтар байцаагч нар юугаа харж хэдэн жил эднийг ажиллуулдаг байнаа. Ам руугаа алт чихүүлчихсэн юм болов уу?

  • deer chin ard tumen (September 05, 2016 4:54:54 pm )

    Uul ni yadarch yavaa ch gesen uuh ustaigaa bj nud anihsan daa tur,zasgiin erh medeltenguud ee!

  • jw (September 05, 2016 5:13:52 pm )

    хуадлаа шоудаад л … орон нуитгийн сонгууль орйтсоны шинж. бодит байдал дэр шар шалбааг л байна лээ . Нутгийнхан мэдэж байгаа

  • Hulk (September 05, 2016 8:01:49 pm )

    Ardchilsan nam yu hiij bsn bnaa.ardiin nam garaad l neg zohitsuulah n dee

  • зочин (September 05, 2016 8:53:46 pm )

    Маш зөв шийдвэр байна. Баяр хүргэж амжилт хүсье. Орхон гол үнэндээ нүд халтирмаар, сэтгэл эмтэрмээр болсон байсан шүү.

  • зочин (September 05, 2016 9:55:26 pm )

    Алтныхныг шантаачилж 60 тэрбумаа л босгох гэж байгаа биз,Худлаа шоудаад

  • Anonymous (September 05, 2016 10:06:32 pm )

    ТҮРҮҮЧИЙН ЗАСАГ ДАРГА БАТ-ЭРДЭНЭ, ЦАГДААГЫН ДАРГА ХОЁРЫН Л ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ ЭД НАР НЬ ТЭДЭНДЭЭ МӨНГӨ ТӨЛДӨГ НЬ НУУЦ БИШ. ХАРИН ОДОО АРДЫН НАМЫН ТАЛЫН ХҮМҮҮС ЮМУУ АРДЫН НАМЫНХАНД МӨНГӨ ТӨЛӨХ НЬ УХАХ НЬ БИД ЭЭЖЭЭСЭЭ ТӨРСӨН ШИГ ҮНЭН.

  • Иргэн (September 06, 2016 1:32:16 pm )

    Туул голыг яах гэж байна. УИХ-н гишүүн болсон гарамжавын компани мөн ч их бохирдуулсан даа.Уул уурхайн нийт компаний ус ашиглалтыг шалгах хэрэгтэй байх.

  • зочин (September 06, 2016 2:21:05 pm )

    зогсоогоод яав Эзэд д нь тэгээд ямар нэг хариуцлага хүлээлэгсэн үү, жирийн манийг САМАР түүвэл барьж хорихоос эхлүүлээд торгох хүртэл хариуцлага хүлээлгэнэ шүү дээ, Наадуул чинь САМАР түүхээс илүү Гол ус, байгаль орчин нэн ихээр БОХИРДУУЛЖ сүйтгэсэн байна ш дээ, Хууль хяналтын байгууллага, Байгаль орчныхон энэ дээр тэр нөхдүүдэд хариуцлага ТООЦСОН УУ, тэгээд ,

  • tz (September 06, 2016 3:47:15 pm )

    ЭНЭ АЖЛЫГ ХИЙХ БОЛСОН

antalya rent a car