Яг үнэндээ бол засгийн бодлого зээлээс ангид байх уу үгүй юу гэдэг дээр засгийн тэргүүн хийгээд салбарын сайдын хэн хэн нь бүрэн дүүрэн тов тодорхой хариултыг өгөхгүй байгаа. Өнгөрсөн засгуудын үед гадны банкуудаас авсан зээл гэж нэлээд юм бий. Тэгвэл энэ удаад МАН “Bank of china”-аас зээл авах уу гэдэг асуудал яригдаж байгаа юм. Хятадын төв банкны тухайд Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээгээд гурван ч жил болчихож байгаа юм. Төлөөлөгчийн газраа нээсэн ч, үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа “Bank of china”-д Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ерөнхийдөө боломж олгох магадлал өндөр байгаа гэж болно. Манай Засгийн газартай томоохон төсөл хөтөлбөрүүд дээр санхүүжилт хийх хүсэлтэй гэгдэх тус банктай өнгөрсөн жилүүдэд бол засаг түншлээгүй. Мэдээж үүнд тал талын байр сууриуд нөлөөлсөн байх. Харин засаг төр өөрчлөгдсөний дараачаас Хятадын төв банкны зүгээс хууль тогтоох дээд байгууллагын 76 гишүүн рүү хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн албан бичгийг ирүүлсэн байгаа. За мөн засгийн тэргүүн ч өмнөд хөршөөс манайд суугаа элчин сайдтай уулзаж ярилцсан гэхчлэн харвал талуудын харилцаа ерөнхийдөө ахицтай харагдана. Тэрчлэн “Bank of china” Монгол дахь замаа зассан алхмуудыг бас нэлээдгүй хийж ирж. Тухайлбал, “Монгол-Хятадын нийгмийн хөгжлийн сан”, “Монгол-Хятадын хэл соёл боловсролын сан”-г байгуулан, санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж иржээ. Тэгэхээр гурван жилийн өмнөхөө бодвол Монголчууд руу чиглэсэн юм бас ч гэж хийсэн гэж хэлж ярих үгтэй байхаа тэд тооцсон бололтой юм. Яваандаа тэгээд Монголд үйл ажиллагаа явуулах замруу орж магад. Тэрнээс өмнө манай засаг тус банктай харилцаа холбоогоо ахиулан зээл авах асуудал бас яригдаж болно.
Түүнчлэн УИХ-ын гишүүд ч Монголд гадны банкууд үйл ажиллагаа явуулах тал дээр дэмжсэн өнгө аястай дуугарах болж. Г.Занданшатар гишүүн гадны банкуудыг оруулж ирснээр өрсөлдөөнийг зохицуулна гэх асуудалтай холбоотойгоор хэлэхдээ “Либералчлалд энэ асуудлыг нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж байдаг. Өнөөгийн нөхцөлд гадаадын банк орж ирж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зөв. Үүнээс үүдэж бизнесийн орчин сайжирна. Нөгөө талаас манайд татварын ачаалал биш, татварын байцаагчийн дарамт их байдгийг хэлэх хэрэгтэй. Азидаа манай улс бага татвартай улсын тоонд орно. Татвар ногдуулах, хураах арга нь буруу. Татварын байцаагч очиж дарамталдаг, торгууль бичдэг. Өнөөгийн нөхцөлд гадаадын банк орж ирж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зөв. Энэ нь татвараасаа илүү ачаалал болдог. Кадастрын аргад шилжиж, электрон бүртгэлээр бүртгэж, татвараа төлөөд явж болно. Хураах аргаа оновчтой болгож, ногдуулах арга дээрээ өөрчлөлт хийхэд энэ хэцүү биш. Монголбанк зохицуулалтаа зөв хийж чадвал сөрөг тал гэх зүйл байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт гэх мэт шүүмжлэл гардаг нь манайхан ажиллахгүй байгаагийнх.” хэмээн хэлж ярьжээ.
Ер нь бол Г.Занданшатартай ойролцоо байр суурьтай хүмүүс нэлээд байгаа. Ер нь бол хямралтай нүүр тулсан цаг үед “Bank of china”-г Монголд нутагшуулах тал дээр эрх баригчид алхмууд хийж магадгүй байна.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Иргэн (September 05, 2016 1:44:08 pm )
Ер нь тэгээд үндэсний юм гээд энэ хэдэн банкуудыг бид хэт давраажээ?! Ард олноо шулаад улс эх орны эрх ашиг хол хөсөр хаягджээ. Одоо бүүр ард олноо шулж олсон мөнгөөрөө улсынхаа амин зуулга болсон эрдэнэтийн хувьцааг хүртэл луйварчидтай нийлээд худалдаад авсан байна. Арай л хэтэрч байна. Үүнээс гэрах арга зам нь гадны банкуудыг оруулах явдал шүүдээ?!түргэхэн шиг шийдээсэй?!
-
зочин (September 05, 2016 1:44:32 pm )
Ер нь тэгээд үндэсний юм гээд энэ хэдэн банкуудыг бид хэт давраажээ?! Ард олноо шулаад улс эх орны эрх ашиг хол хөсөр хаягджээ. Одоо бүүр ард олноо шулж олсон мөнгөөрөө улсынхаа амин зуулга болсон эрдэнэтийн хувьцааг хүртэл луйварчидтай нийлээд худалдаад авсан байна. Арай л хэтэрч байна. Үүнээс гэрах арга зам нь гадны банкуудыг оруулах явдал шүүдээ?!түргэхэн шиг шийдээсэй?!
-
Зочин (September 05, 2016 1:52:32 pm )
Одоо яая гэхэв оруулхаас биш,Гэхдээ үндэсний гэх банкууд ард түмнээ хэтэрхий шулдаг шүүдээ .
-
Өлзий (September 05, 2016 8:12:19 pm )
UNEN UNEN
-
-
Хуучин монгол (September 05, 2016 3:32:06 pm )
Оруулсан нь дээр шүү дээ яагаад гэвэл манай энэ банкнууд бүр даварч гүйцэж байна манай хэдэн өндөр настанууд тэтгэврийн зээлээ авах гэхэд хамтран зээлдэгч нь заавал ажил хийдэг албан байгууллагт ажилладаг ндш төлдөг байх ёстой ч гэх шиг. Нөгөө төрийн албаны хэдхэн төгрөгний цалинтай албан хаагчид нь зээл авах гэхэд тиймч барьцаа ийм ч барьцаа хамтран зээлдэгч гэх мэт. Малчны зээл яаж байна овоо сайн малчин хөтөлбөр хэрэгжээд малчидад хүүгийн дарамт гайгүй болсон байсан чинь төр гэдэг нь солигдоод байхгүй болсон малчидыг бол дээрлхэж байгаа маа муусайн арилжааны банкууд
-
Балт (September 05, 2016 4:06:05 pm )
Монголд олигтой юм бүхэн гадныханд худалдагдсан ..өөриин юм гэж байхгүй ..ХУЖАА БАНКИИГ ОРУУЛ ЦАГ НЬ БОЛСОН ..ХҮҮ БАГАТАЙ УРТ ХУГАЦААТАЙ БОЛ ЯАДГИИН ОРУУЛ .МОНГОЛД БГАА ХЭДЭН БАНКИИГ ДАМПУУРУУЛЖ КАйф авяаа
-
Mongol (September 05, 2016 5:48:41 pm )
Ene chin baih estoi hamgiin chuhal asuudal shyydee, bidend ashigtai bolohoos gaitai um bish shyydee, Hogjiltei ornuudad heden zuun jiliin omno l baisan asuudal shdee,,,Mongol dendyy hozrogdmol oron, darga nariinh ni tolgoi ajilladaggui,,,
Mongol bankind yag zov ajilladag hymyys hovor , jinhen utgaar ni ajilladaggui um baina lee shyydee,,,Surahgui bol gadniihan neg ih udaan guihgui baih shyy..!!!!!!!!!! -
Mongol (September 05, 2016 5:53:08 pm )
Teneg um shig hyamral dagaad nutagshdaggui um mal mini,,,Hogjiltei ornuudiin jiriin uzegdel Gadnii nertei bankuud shil daraalan bairlasan ornuudiin hogjil deed zeregtee hyrdeg,,,mal shig yasan olon jil shaardaj bainaa iim um oilgohgui,,,,Odoogoor hyatad l manaihiig tooj baigaa baih, oor hench tiim hurdan bankaa neehgui ee, ene bolomjiig aldval dahiad hezeech oldohgui,,,Mongold hench bankaa oruulahgui
-
irgen (September 05, 2016 8:06:47 pm )
Hyamarla geed ingej bolohgu.zorilgotoi bna shuu hujaa
-
Anonymous (September 05, 2016 8:45:28 pm )
Hvv bqgatatai hugatsaa urt tabih shaardlaga baga bl hyatad blaa geed yadgiin yahiin tegeed hujaagaas mungu abch blhgui geed shoroo idh yum u hyataduuas uur yamarch uls manaid mungu uguhgui ni tdrhoi
-
зочин (September 06, 2016 2:48:07 pm )
Би их эсэргүүцдэг байсан юм, одоо оруулахаас өөр замгүй юм байна аа, дан монголын арилжааний банкууд байгаад байвал монголд хэзээ ч бизнес хөгжихгүй юм байна аа, банкууд ямар их шулж байгааг мэдэж байна уу
-
Anonymous (September 06, 2016 5:01:57 pm )
Mash zuv alxam! demjij bnaaaa
-
зочин (September 06, 2016 5:05:16 pm )
Бүгд л нэр нь Монгол болохоос гадны хөл гар банкууд л ажиллаж байгаа ш дээ. Албан ёсны банк нь арай л хяналттай байх болов уу
-
zochin (September 07, 2016 10:09:59 am )
manai bankniihan ulsin auylgui bdlaar ailgaj PR hiideg n zovhon oorsdiinhoo erhi ashigig bodsoniih.jijig ,dund biznessinhen hol deeree bosoj chadahgui,bankni huunii daramtandnaas tsaash garahgui bna
-
Anonymous (September 08, 2016 7:13:56 am )
manaihaniig huu bagatai munguur l urihdana shuu dee hunii yumaar huudegneh durtai garuudaa ingej l zaligdag bhgui yu daa
15 Comments