antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2016 1 comment

Л.Нинжжамц МҮОНТ-ийн захирлаар томилогдлоо

нийтлэсэн Admin

077b0164de5c53892ec1e1ba3b77951c

МҮОНТ-ийн шинэ захирал өнөөдөр ажлаа хүлээн авчээ. Тус телевизийн захирлаар ажиллаж байсан Д.Энхтуяагийн оронд Л.Нинжжамц томилогдсон байна.

Лувсандашийн Нинжжамц нь 53 дугаар дунд сургуулийг төгссөн. МУИС-ийг философич, “Отгонтэнгэр” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Хууль зүйн ухааны магистр. Гадаадын орнуудад олон нийттэй харилцах PR-ийн чиглэлээр сурч туршлага хуримтлуулсан нэгэн юм.

Тэрбээр Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажиллахдаа 1996-2005 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2005-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2009-2010 онд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайд С.Баярын хэвлэлийн төлөөлөгч, “Петровис” компанийн PR зөвлөх, Статистикийн хорооноос зохион байгуулсан “Хүн ам, орон сууцны тооллого”-ын PR зөвлөх, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 05, 2016 1:46:06 pm )

    НЭГ МАНыг ДАГАЖ ДАЛДАГНАСАН НӨХӨР ТОМИЛОГДЖЭЭ ПИАРЧИН ЮМ БАЙНА

antalya rent a car