antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2016 1 comment

Гол горхи, рашаан булгийг тоолж байна

нийтлэсэн Admin

147303403557ccb733b0b7e

Улсын хэмжээнд усны тоо бүртгэл явуулж эхэлжээ. Энэ хүрээнд Туул голын сав газарт хамрагдах, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай сумын нутаг дахь гол горхи, булаг шандыг тоолжээ.

Уг ажлыг Туул голын сав газрын захиргааныхан гүйцэтгэсэн байна. Баяннуур, Дашинчилэн сумын нутаг дэвсгэр бүхэлдээ Туул голын сав газарт хамаардаг аж.

Тооллогын дүнд урьдчилсан байдлаар Баяннуур суманд нийт дөрвөн гол горхи, гурван булаг, найман нуур тойром, нэг рашаан, 131 худаг байгааг тогтоожээ. Тэгвэл Дашинчилэн суманд долоон гол горхи, 13 булаг, 18 нуур тойром, нэг рашаан, 79 худаг, услалтын хоёр систем, газрын доорх усны нэг орд бий аж. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрийн 57.9 хувь нь Туул голын сав газарт, үлдсэн нь Орхон голын сав газарт хамаардаг. Тиймээс Орхон голын сав газрын захиргаа болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхантай хамтарсан ажлын хэсэг байгуулж, тус суман дахь 46 гол горхи, таван нуур тойром, 84 булаг шанд, хоёр рашаан, 85 худгийг тоолж бүртгэжээ.

О.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • G (September 05, 2016 6:44:51 pm )

    HOTSORCH MODGUI USGUI BOLHOOSOO UMNU SER!!! UDAHGUI US ALTNAAS UNETEI BOLOH TSAG IRNE!!! SAMAR ALT NINJA NARIIG TER GAZAR NI ALAAD BULCHIH HEREGTEI SHU!!!

antalya rent a car