УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж буй энэ өдрүүдэд төсвийн тодотголын асуудал иргэдийн анхаарлыг хамгийн их татаж байна. Өнөөдөр байнгын хороод болон намын бүлгүүдээр төсвийн тодотголыг эцэслэн хэлэлцэж өөр өөрсдийн байр суурийг төсвийн тодотголд тусгах учиртай.
Өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар хуралдсан МАН-ын бүлэг өнөөдөр татвар нэмэгдүүлэх болон төсвийн таналт, хасалтын талаар нухацтай ярилцахаар төлөвлөж буй гэнэ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн яамны зүгээс энэ оны төсөвт тодотгол хийх хуулийн төслөө нэлээд хатуу чанга бодлого баримтлан оруулж ирсэн. Харин намын бүлгүүд болон байнгын хороод эдийн засаг хямралтай энэ үед иргэдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлэхээс татгалзаж зарим саналуудыг нь дэмжихгүй байгаа юм. Намын бүлгүүд хуралдаж дууссаны дараа 14.00 цагаас байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Ямартаа ч өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг хуралдаж төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх нэгдсэн шийдэлд хүрсэн юм. Харин татвар нэмэх эсэх асуудлыг ажлын хэсэг дахин нягталж үзэхээр болсон. Тухайлбал, онцгой албан татвар, 150 метр квадратаас дээш талбайтай орон сууц, автомашины хуучин эд анги оруулж ирдэг хувь хүн, аж ахуйн нэгж, цалингийн шаталбараас хамааралтай татварын асуудлыг дахин авч хэлэлцэнэ.
Мөн Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгож, 40 хувьд нь 2-3 жилийн дараа боломжит хувилбараар өгөх, Оюутны тэтгэлгийн санг 90 тэрбум төгрөгөөр байгуулах санал оруулж ирээд байна. Үүнээс гадна иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй хос хөдөлгүүрт автомашинаас татвар авахгүй байхаар тус тус шийдвэрлээд байна.
Ийнхүү бүлгүүд болон байнгын хорооноос гаргасан саналын дагуу төсөвт тодотгол хийнэ. Ямартаа ч Засгийн газрын гаргасан зоригтой шийдлүүд хэрэгжих шатандаа явж байна. Эрхэм гишүүд өдрөөс өдөрт ядуурч байгаа иргэдийнхээ бүсийг чангалахгүйгээр дарга нарын тансаглалыг хязгаарласан тодотгол хийх хэрэгтэй болоод байна.
Ч.Ган
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
монгол иргэн (September 05, 2016 9:31:33 am )
Оюутаны тэтгэлэгийг нийтэд буюу баян хоосноор нь ялгах биш харин Монгол нэн шаарлагатай мэрэгжлээр сураж байгаа оюутанд өгдөг болооч дээ. хэрэггүй буюу илүүдэлтэй мэрэгжилээр хүүхдүүдийг сургасан нэртэй шахаахаа болиоч түүнийг төр бүү дэмжээч
-
монгол иргэн (September 05, 2016 9:33:03 am )
Оюутаны тэтгэлэгийг нийтэд буюу баян хоосноор нь ялгах биш харин Монгол нэн шаардлагатай мэрэгжлээр сураж байгаа оюутанд өгдөг болооч дээ. хэрэггүй буюу илүүдэлтэй мэрэгжилээр хүүхдүүдийг сургасан нэртэй эцэг эхийг шатаахаа болиоч, түүнийг төр бүү дэмжээсэй
-
Татвараа нэмье! (September 05, 2016 11:31:16 am )
Аль ч оронд бараг АНУ – гаас бусад татварын хувийг орлоготой нь уяж, тогтоодог. Тэгж байж, нийгмийн баян, ядуугийн хэт ялгааг барьж чадна. Тэр сард 30, 40 сая авдаг гээд байгаа төрийн өмчит компанийн захирлууд, дээр нь Монгол Улсад хэдэн мянгаараа ирж ажиллаад сарын 40, 50 сая төгрөг авдаг гадаадын мэргэжилтэнүүдийн цалингаас 35% хүртэл татвар авах хэрэгтэй. Австрали улс гэхэд жилийн 18000-37000 цалинтай бол 19%, 37000-82000 бол 32.5%, 82000-180000 бол 37%, 180000 гаас дээш бол 47% татвар ногдуулдаг. Дэргэд нь манайх татваргүй, чөлөөт бүс юм уу, хаашаа юм.
-
Зочин (September 05, 2016 2:10:47 pm )
Тэнэгээ юу яриж байгаагаа ойлгож байна уу.Татвар нэмэхээр чинь байгуулгууд орон тоогоо хасчихдаг юм байгаа биздээ,тэгэхлээр хэн хохирох юм ,жирийн иргэд хохирно.Тэгээд ч тэр гадаад гээд байгаа оронд чинь амьдралын түвшин эгэл жирийн бидэнтэй адил биш өндөр цалин авдаг,нийгмийн асуудалаа өндөр түвшинд шийдсэн байдаг,Сургууль ,цэцэрлэг ,эмнэлэг,амьдрах орчин,зам ,гээд хүний хөдөлмөрлөх хамгийн наад захын асуудлыг хангасан байдаг,харин манайд залуу хүмүүс хичнээн бэрхшээлийг туулж ажиллаж амьдарч байгаа билээдээ.Цалин хасах,татвар нэмэх цаг хугацаа нь болоогүй гэж хэлэх байна,10,20 30 саяын цалинг хэн авч байгаа билээ төрийн өмчийнхөн ,тэгэхээр тэдний цалинг бууруулах хэрэгтэй.Бас 2-оос дээш орон сууцтай иргэдээс яаж татварт хамруулахаа олж тогтоох хэрэгтэй.
-
Хөөе (September 05, 2016 5:21:55 pm )
Харин тэд чин өндөр орлоготой хүмүүсээсээ өндөр татвар авч чаддаг учраас үр хүүхдэйгээ гараад алхах цэцэрлэгтэй, ногоон зүлэгтэй, тав тухаар бүрэн хангаж чадаж байгаа юм.
-
-
-
Иргэн (September 05, 2016 11:37:54 am )
Татвар үе шатай нэмлээ гэхэд иргэдийн бүс чангалагдахгүй шүү дээ, 2,500 000 доош цалинтай хүмүүст юу ч өөрчилөгдөхгүй, харин ч ашигтай. Тэр хямралыг мэдрэхгүй амьдарч байгаа өндөр цалинтай хүмүүсээс өндөр татвар авч, тэр мөнгийг нь тэр олон хүүхэдтэй, тахир дутуу хүмүүст өгсөнөөр ард түмний хэцүү амьдралтай хүмүүсийн амьдралыг хөнгөлж чадна. Ард түмэнд таалагдах гээд 40 саяын цалинтай айлын хүүхдэд ч 20 000 өгдөгөө болих хэрэгтэй.
-
Дэмжиж байна (September 05, 2016 11:41:03 am )
Тим ээ, тамын тогооны үлгэр шиг, өөр өөрсдийгөө бодохоо болъё. Ард түмний эмзэг хэсэг нь л тэр 20 000 аваг!
-
-
Anonymous (September 05, 2016 5:06:35 pm )
хэт өндөр цалин авдаг тушаалтны цалинг хасаад зогсохгүй тэднээс авах татварыг ч гэсэн өндөр болгох Юуны өмнө янз бүрийн аргаар ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэхээ урьтал болгохоосоо өөрсдийнхээ тансаг хэрэгцээг хасмаар юм Төрийн албан тушаалтнууд бусдын нэгэн адил ажилдаа ирж очихдоо нийтийн унаагаар заларч баймаар байна Гааль татвар даатгал гээд дүрэмт хувцасаар хангадагаа болимоор байна Хувцас өмслөө гээд тэдний ажил сайжирсан нь хаана байна
8 Comments