antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2016 2 comments

Хүнсний гол нэрийн барааны үнэ 7 хувиар буурчээ

нийтлэсэн Admin

147286627457ca27e2cca64

Хүнсний гол нэрийн барааны үнийг наймдугаар сарын төгсгөлд өмнөх сарынхтай харьцуулахад 7.0 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.8 хувиар буурсан судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Махны дундаж үнэ: Наймдугаар сарын эцэст хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 12.3 хувь, үхрийн ястай махны үнэ 8.3 хувь, үхрийн цул махны үнэ 10.8 хувь, адууны ястай махны үнэ 6.4 хувь, ямааны ястай махны үнэ 15.4 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.4 хувь, ямааны ястай махны үнэ 8.9 хувиар буурч, бусад махны үнэ өөрчлөлтгүй гарсангүй. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 5070 төгрөг, үхрийн /ястай/ мах 6375 төгрөг, үхрийн цул мах 7900 төгрөг, адууны /ястай/  мах 4405 төгрөг, ямааны /ястай/  мах 4505 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Гурилын үнэ: Наймдугаар сарын эцэст гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.3 хувиар буурч, савласан дээд гурилын үнэ 0.4 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.6 хувиар өсч, задгай 1-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.6 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөгдсөнгүй.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Наймдугаар сарын эцэст цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 17.0 хувь, өмнөх долоо хоногийнхоос 6.3 хувиар өсчээ.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 18.4 хувь, луувангийн үнэ 47.9 хувь, байцааны үнэ 42.5 хувь, манжингийн үнэ 64.2 хувь, сонгины үнэ 4.4 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад луувангийн үнэ 17.4 хувь, байцааны үнэ 1.4 хувь, манжингийн үнэ 10.3 хувиар буурч, төмс болон сонгины үнэ тогтворжжээ.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 8.4 хувиар өсч, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.4 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.2 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.6 хувиар буурч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 4.7 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өсч, буураагүй байна.

Т.Гэрэл

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Tanhai (September 03, 2016 4:48:18 pm )

    Oboodoo neg naraach gesen. une byyrbal ard olood min cain odoo $. bagach gesen buulgabal Cain can

  • 158 (September 03, 2016 7:10:52 pm )

    Шал худлаа татвар нэмэх гэж бхад үнээ бууруулдаг философи хаана бнаа,дөнгөж сая гэрийнхээ гаднах дэлгүүрээс 1литрийн савтай сүүг 2400 төгрөгөөр авлаа,уг нь хэдхэн хоногийн өмнө 2000 төгрөг бсан шүүдээ ард түмэн мэдэж бгаа юмыг худалдагдсан эдийн засагчид,намд тал зассан төрийн албаныхан статистик,сангийн яамныхан ,сэтгүүлчид худлаа юм бичиж ярихаа болиочээ

antalya rent a car