Д.Хаянхярваа: Хос хөдөлгүүрт автомашины онцгой албан татварыг нэмэхгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хос хөдөлгүүрт автомашины онцгой албан татварыг нэмэхгүй, Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой албан татварыг нэмэх Засгийн газрын саналыг бүлэг дэмжсэн байна.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Улсын төсвөөс болон төсвийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр оруулсан хөрөнгө оруулалтыг дотор нь хэд ангилж үзсэн. Төсөвт өртөг нь нэмэгдсэн объектуудын дахин нэмэгдсэн хөрөнгийг олгохгүй, шинээр нэмэгдсэн зарим объектын санхүүжилтийг төсвийн тодотголоор хасах шийдвэр гаргалаа. Харин хүн амын орлогын албан татварын талаар Засгийн газраас оруулж ирсэн төсөл хэвээр үлдсэн. Оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудлыг үндсэндээ 90 тэрбум төгрөгийн тэтгэлгийн сангийн бонд бий болгоод сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох замаар шийдэхээр болсон. Хүүхдийн мөнгийг 60:40 харьцаагаар олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, нийт хүүхдүүдийн 60 хувь буюу зорилтот бүлэгт олгох, үлдсэн 40 хувьд нь олгох мөнгийг хуримтлал үүсгэн гурван жилийн дараа өгөхөөр шийдвэрлэсэн. Төсвийн ерөнхий тэнцлийг тодорхой төвшинд сайжруулах чиглэл өглөө. Энэ чиглэлээр төсвийн алдагдал тодорхой төвшинд буурна гэж тооцож байгаа” гэв.
Тагнуулын байгууллагад хандлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хаалттай хуралдааны мэдээллийг “Ардын эрх” сонины 2016 оны есдүгээр сарын 2-ны өдрийн дугаарт “МАН-ын бүлэг хаалттай хуралдааны хаалганы цаана юу ярив” гэсэн гарчигтай нийтэлсэн асуудлыг Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар хандсанаа энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ. Ингэхдээ төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагааг ханган ажиллах чиг үүрэгтэй УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн үйл ажиллагаа болон мэдээлэл хэрхэн алдагдсан талаар зохих шалгалт хийж, хариу ирүүлэхийг хүссэн байна.
Холбоотой мэдээ
-
Иргэн (September 02, 2016 4:07:59 pm )
Эд нарын хууч өвчин нь сэдэрч байгаа юм байна даа. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэж яасан үнэн үг вэ???
-
Барсболд (September 02, 2016 4:20:27 pm )
угаасаа эд нар цагдаа тагнуулыг өөрийн компани гэж боддог болоод удаж байна очиж очиж энэ хаянхярвас
-
иргэн (September 02, 2016 4:27:32 pm )
Сонин,ТВ,мэдээгээр монголчууд маань нэг нэгнийгээ дайрсан,харлуулсан,хар бараан мэдээ,намын шинж чанартай талцсан маягийн хэрүүлийн чанартай үг өгүүллбэр бичиж хэлэх болжээ.Энэ нь улс гүрэн доройтож буйн шинж биш байгаа гэж айх юм.Залуучууд ч мөн адил оюуны хоосролд орсон мэт талцсан маягийн юм ярих болж яаж улс орноо авч явах юм болдоо.Анх ардчилал гарч ирэхэд ёс зүйгүй улсууд ихээр ардчилсан намд орсоноос боллоо гэж үзэж байна.Учир нь тэгээгүй бол ардчилал монголд өдийд бодит мөн чанараа олчих байсан байх
-
555 (September 02, 2016 4:35:29 pm )
Төр шиг төртэй, улс шиг улс байх юмсан.Аль ч нам эвслүүд хоорондоо эвтэй зөвлөлдөн урагшлаасай.Азийн бусад улс орны хөгжсөн жишээг хараасай, шударга байгаасай.Хөдөө орон нутаг л хэцүү байна.Дандаа ах дүүсээрээ сүлбэлдэж албан тушаал горилоод,,хотынхныг ч мэдэх биш эрх биш арай дээр байгаа байлгүй дээ,,
-
иргэн (September 02, 2016 4:42:57 pm )
Хаалттай хуралдахгүй бүх юм ил тод баймаар байна шүү
-
Mongol (September 02, 2016 4:56:01 pm )
Ulsiin nuuztai holbootoi asuudal bol nuuz baina shdee,,,,harin ulsiin nuuztai holboogui asuudliig nuuj baigaa bol huuvildaan ,,,yalgaj salgah ni zov l doo
-
ИРГЭН (September 02, 2016 4:58:20 pm )
КОММУНИСТ ДАРАНГУЙЛАГЧИД ЦАГДАА ШҮҮХЭЭР АРД ТҮМНИЙГЭЭ АЙЛГАЖ АТГАДАГ АМЫ НЬ БАРЬДАГ АРГАА ХЭРЭГЛЭЭД ЭХЭЛЧИХЛЭЭ ДЭЭ.ЭД НАР 12 ОНД ЯРГЫН САНДАЛ ОРУУЛЖ ИРЖ БАЙСАН ОДОО ТАГНУУЛ ЦАГДАА ШҮҮХЭЭР ДЭЭР НЬ ШОРОНГООР АРД ТҮМНЭЭ АЙЛГАЖ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ.ЗА ЯАХАВ ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙ ЭРГЭЭД ТОЛГОЙ ДЭЭРЭЭС ЧИНЬ БЯЦ ДАРНА ДАА.ХАЯНХЯРВАА ГУЙ АРД ТҮМНИЙГ АЛЖ ХОРЬЖ ДУУСДАГГҮЙ ЮМ ШҮҮ.МАН-ЫНХААН ТА НАРЫГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ
-
Eegii (September 02, 2016 6:50:48 pm )
1990 onoos umnuh neg namiin daranguilliin togtoltsoond ergej orloo hoid solongos hytad venesuel shig buh ym komnist namiin haraan door zuvhun MAN-g magtan duulj bichih heregtei bolhondee
-
ZOCHIN (September 02, 2016 10:40:00 pm )
ene haynhyrvaa gedeg tenegiig ter darhanruu n yvuulaa ch
-
MGL irgen (September 03, 2016 1:25:21 pm )
Энэ хаянхярваа гэж нилээд сумтай нөхөр байна шүү. Мэдээжийн буруу санал оруулж ирчихээд нөгөөхөө татлаа ч гэх шиг. Өөрийнхөө толгойд байгаа хоосноо харуулж байна.
Бас 25 хувийн татвар авах шийдвэрээ мөн адил татах хэрэгтэй. Адил тэгш эрхтэй хүмүүсийг татвараар ялгаварлана гэдэг байж болохгүй. -
Зочин (September 03, 2016 9:09:16 pm )
Хаянхярваа олны дунд мөн их нэр муутай юм. МАХ -ын нэр хүндэд сэв суулгах хүн бололтой.
-
Зика (September 04, 2016 7:54:02 am )
Энэ новш удахгүй газар доор орно
-
Anonymous (September 04, 2016 10:55:22 am )
Зуун эрхэм нэвтруулэгт оролцох боломжоо нэмэгдуулэх хэрэгтэй ….
-
Зочин (September 04, 2016 10:58:22 am )
МАН-ы хурлын протокол нууцын зэрэглэлд орно гэж ямар хуулинд байдаг юм бол доо хөөрхий зайлуул . ҮАБ -д нөлөөлөхүйц зүйл л жинхэнэ утгаараа нууцын зэрэглэлд орно
-
MGL (September 04, 2016 10:11:46 pm )
хаянхярвааг цагаан хэрэм давуулж шидье
-
Зочин (September 05, 2016 12:23:53 am )
Хаянхярвас гэж зөв нэрлэжээ.Энэ нөхөр хуучны Коммунист намын дээд сургуулийг оройгоор төгссөн байхаа.Оройгоор төгссөн юмнууд л ийм дүнхүү байдаг даа.Улаан хярвас ханхлуулсан нөхрийнхөөр бол ард түмнээсээ их л зүйл нуудаг байжээ.
-
зочин (September 05, 2016 11:35:14 am )
Хаалттай хуралдааны цаана л жинхэнэ идэж уух, хулгай зэлгий элдэв юмаа ярьдаг байх тэгдэггүй л юм бол юуг нь ард түмнээсээ нуудаг нь сонин байна.
17 Comments