Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилох шийдвэрийг УИХ гаргалаа. Чуулганы хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Тиймээс Э.Батшугарыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж өгөх саналыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан гаргаснаа чуулганы хуралдаанд танилцуулсан юм.
Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онд Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.
Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналыг өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзсан үзсэн хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулгадаа онцлов.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Э.Батшугарыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжлээ.Харин Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжлээ.
Холбоотой мэдээ
-
Өвгөн (September 02, 2016 9:07:57 am )
Мэдлэг, ажлын дуршлага бүрдсэн зөв хүнийг томилсон энэ ЗГ-ын ганц зөв томилгоо юм биш үү
-
Zochin (September 02, 2016 9:10:40 am )
Batshugar uul ni mundag chadaltai zaluu bsan . Yagaad chadaltai humuusee soliod bdag um boloo! Ingeed bhaar chin ula maan yaj hugjih ve dee.
-
Za yahav (September 02, 2016 10:03:31 am )
Erunhiil medlegtei hunshdee. mongolbanknii udirdlagad ochih humuus banknii nariin mergejil sanhuu ediin zasgiin onol saitai baih heregtei baigaamdaa. Tiim hun hovordood bna daa.tiimees za yahavdee.
-
зочин (September 02, 2016 11:37:05 am )
албан тушаалын наймаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа нам даа
-
Anonymous (September 02, 2016 1:45:24 pm )
Батшугарыг яагаад сольж байгаа юм бэ,тэр 26ын 6.3 нь ямар заалт ?
-
unshigch Badamaa (September 02, 2016 1:51:38 pm )
Bayar hyrgej ajliin ondor amjilt hysii.
-
Банк (September 02, 2016 2:46:08 pm )
туршлагатай зов хун сонгожээ дандаа л ийм зов сонголт хийгээсэй дээ
-
Zochin (September 03, 2016 9:04:19 am )
Batsugar bid 2 iin chadvar gej iu bdag ium nohoin jogorhoi
-
зочин (September 05, 2016 9:30:49 am )
бөөн авилгалын уурхай биз, хэдийг өгч энэ албанд очоо бол доо
9 Comments