antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 1, 2016 2 comments

Макро эдийн засгийн шинэ загвар, мөнгөний шинэ бодлого гаргах шаардлагатай

нийтлэсэн Admin

 7deb73a85cf3d21d22603006c6706b68

Засгийн газраас 2016 оны улсын төсөвт тодотгол хийх хүрээнд зарим татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьж байгаатай холбогдуулан МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргаж, байр сууриа илэрхийлэхдээ “Монгол улсын засгийн газраас эдийн засаг, санхүү, валютын нөөцтэй холбоотой бодитой тоо мэдээг албан ёсоор зарлаж, эдийн засгийн хямралаас гарах гарцыг хайж, зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг бид харж байна. Эдийн засгийн хямрал 2013 оноос хойш гурван жил гаруй үргэлжилж, аж ахуйн нэгжүүд эцсийн нөөцөө шавхтал дуулгавартай, хүлцэнгүй байдлаар хүндрэл бэрхшээлийг туулж татвараа төлж ирлээ. 2016 оны “Бизнес итгэлийн индекс”-ийн үр дүнгээс харахад бизнес эрхлэх орчинд өгөх бизнес эрхлэгчдийн үнэлгээ буурсаар байна. Тухайлбал 2012 онд бизнесийн орчинг “сайн” гэсэн бизнес эрхлэгчид, иргэд 14,7 хувь байсан бол 2016 онд 8,4 хувь, “дунд” гэсэн нь 61,1 хувь байснаа 42 хувь болж буурсан ба харин “муу, маш муу” гэж үзсэн бизнес эрхлэгчид 13,1 хувь байсан бол 42,7 хувь болтлоо өсчээ.

2015 онд батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулиар 33 мянган аж ахуйн нэгжийн 34.2 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ, хөрөнгө ил болсон. Мөн 2016 оны 1-р сарын 1-нээс “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээр өнгөрсөн хугацаанд кассын машины тоо 1700-аас 40 000 болж, татварын бааз суурийг 23 дахин нэмэгдүүлсэн. Үүнийг татварын орлого 99.5 хувиар буюу бараг 100 хувь биелсэн сүүлийн статисикийн мэдээнээс харж болно. Эдийн засаг зогсонги байдалд орчихсон, эргэлт байхгүй ийм үед татварын орлого ийм дүнтэй биелнэ гэдэг нь цаад утгаараа бид зах зээлийнхээ 60 хувиас авч чаддаггүй байсан татвараа шинэ системийн үр дүнд авдаг болоод байгааг харуулж байна. Ийнхүү орлого олж байгаа аж ахуйн нэгж, хувь хүн бүгд татвараа төлөх нөхцөлийг бүрдүүлэн, татварын бааз суурийг өргөжүүлснээр татварын хувь хэмжээг нэмэхгүйгээр, татварын орлогыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Ийм үед хүн амын орлогын албан татварыг 25 хувь хүртэл нэмэгдүүлэх асуудлыг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх болсон нь маш буруу алхам гэж үзэж байна.

Сүүлийн өдрүүдэд огцом буурч байгаа төгрөгийн ханшийг тогтоохын тулд Монгол банкнаас бодлогын хүүг огцом нэмлээ. Энэ нь валютын зах зээлийг зохицуулах нэг механизм мөн боловч үнэн хэрэг дээрээ арилжааны банкууд зээл олгохгүй болох, ингэснээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орох, улмаар унах тал руу л түлхсэн бас нэг алхам боллоо.

Өнөөдөр татварын хувь хэмжээг нэмэх биш харин татварын тогтолцоог өөрчлөх чиглэлээр хийсэн ажлаа үргэлжлүүлэн үр дүнг нь үзэх чухал байна. Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудыг УИХ-аар батлуулах, эдгээр хуулиудыг дагалдах журмуудыг гаргаж батлах, улмаар 2017 оны 1 сарын 1-нээс татварын шинэ тогтолцоог хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Татварыг нэмэгдүүлэх, тэтгэмжийг бууруулах замаар бизнес эрхлэгчид, иргэдийн нуруунд ачааг үүрүүлэх нь эдийн засгийн хямралаас гарах зөв гарц биш юм. Макро эдийн засгийн шинэ загвар, мөнгөний шинэ бодлого гаргах шаардлагатай бөгөөд мэдлэгтэй туршлагатай баг бүрдүүлэн эдийн засгийн өнөөгийн байдлаа зөв оношлон шинэ загвар, шинэ бодлогоо тодорхойлъё. Нийт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг илэрхийлэгч дуу хоолой, өмгөөлөгчийн хувьд МҮХАҮТ нь УИХ, Засгийн газар, Монгол банктай хамтран ажиллая. Бид тус тусдаа байснаар Монгол Улс, Монгол хүн бүр, Аж ахуйн нэгжүүд хямралаас гарч чадахгүй, хамтдаа хямралыг даван туулж чадна.” гэсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (September 01, 2016 1:52:19 pm )

    С.БАЯРЦОГТ НАРЫН ХУЛГАЙЛСАН ОФФШОР ДАНСАН ДАХЬ 17 ТЭРБУМ $-ЫГ Л ОРУУЛААД ИРЖ ЧАДВАЛ ХЯМРАЛ ҮҮРД БАЯРТАЙ БОЛНО.

  • Anonymous (September 01, 2016 2:54:05 pm )

    toriin tusheediig ugend orohgui bol taigan bolgoh yumsan

antalya rent a car