Монголын чөлөөт бөхийн холбоо байгуулагдаж, манай тамирчид олимпийн наадамд оролцсон үүх түүх хагас зуунаар хэмжигдэнэ. Тиймээс ч угтах олон жилүүдэд олимпийн наадамд алгасалгүй оролцож, уламжлал түүхээ хадгалахын сацуу амжилтаа ахиулах нь чухал гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа биз ээ. Дэлхийн бөхийн нэгдсэн төрлүүдийн холбооноос Монголын тамирчдын олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлнэ гэсэн агуулгатай албан бичгийг ирүүлж, улмаар манай талаас хариу шаардаад байгаа энэ үед МЧБХ яаралтай, зайлшгүй шийдвэр гаргахгүй бол болохгүй болоод байгаа нь тодорхой болоод буй. Хэрэвзээ МЧБХ шийдвэртэй байж, шийд гаргахгүй бол олон жилийн туршид энэ спортод амьдралаа зориулж, хөлсөө дуслуулж ирсэн олон тамирчин, багш, дасгалжуулагчдын хөдөлмөр энэ намраас эхлэн талаар болох гээд байна. Хамгийн эхний шаардлага бол Монголын чөлөөт бөхийн нэр хүндийг олон улсын тавцанд шороотой хутгахгүй байх, оролцож ирсэн тэмцээнүүдэд тамирчдаа илгээх явдал юм. Манай тамирчид олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцох бүрт чөлөөтийн түүх тасралтгүй бичигдэж байдаг билээ. Ерөөс Дэлхийн бөхийн нэгдсэн төрлүүдийн холбооноос манайд ирүүлээд байгаа албан бичиг хийгээд манай талаас ямар хариу илгээх вэ, дараа нь ямар үр дүн гарах вэ гэдэг нь хэдхэн хүнд хамаатай асуудал биш. Дэлхийн бөхийн нийт хүрээ, ертөнцөд монгол бөхийн нэр төрийг сэвтээхгүй авч явж ирсэн, ахмад тамирчдынхаа амжилт, өвлүүлж үлдээсэн өв уламжлалыг цааш нь хадгалж, урагшлуулах түүхэн үүргийг Д.Дагвадорж аварга болон МЧБХ-ны бусад удирдлагууд нуруун дээрээ үүрч байгаа юм. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг харж байхад Монголчууд бидэнд нэг олимп, нэг медаль чухал ч гэсэн түүнээс илүү үнэ цэнэтэй зүйл цаана нь байгаа юм шүү гэдгээ хаа хаанаа ойлгох хэрэгтэй байна. Энэ намраас олон улсын тэмцээнүүд болно. Ирэх жил ази, дэлхийн аваргын тэмцээнүүд болно. Энэ тэмцээнүүдэд монголын бөхчүүд тасалдахгүй орж, түрүүн өгүүлсэнчлэн үүргээ биелүүлэх учиртай. Тэдгээр тэмцээнүүдэд орох гэж хэчнээн жилийн турш бэлдэж байгаа тамирчид болоод шавь нараа бэлдэж байгаа олон багш дасгалжуулагчид бий. Тэдний боломжийг хааж болохгүй. Тэгэхээр бид зөвхөн өнөөдрийн энэ дуулиан шуугиан болоод байгаа асуудал дээр төвлөрч, улам өдөөж яриад байх биш ирээдүйгээ харах хэрэгтэй. Тэгэхийн тулд холбооны зүгээс хатуу ч гэсэн зөв шийдвэр гаргаж ажиллах хэрэгтэй. Тэр үүднээс л МЧБХ шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд ороод буй харагдаж байгаа юм.
Тэрнээс биш МЧБХ багш, дасгалжуулагчдаа шийтгэе гэсэн сэдэл агуулгаар шийдвэр гаргах гээд байгаа хэрэг биш юмаа. Нэгэнтээ Дэлхийн бөхийн нэгдсэн төрлүүдийн холбооноос зүй зохисгүй үйлдэл гаргасан дасгалжуулагчдадаа хариуцлага тооц гэсэн агуулгатай сануулсан бичиг ирүүлсэн тул манай холбоо тодорхой хэмжээний шахалтад орсон харагдаж байгаа. Тус холбоог удирдаж байгаа Монгол түмний хайртай аваргууд олны өмнө толгой гудайлгаад зогсоцгоож байхыг өөрсдөө хүсэхгүй нь лавтай. А.Сүхбат аварга хэлэхдээ “Манай хоёр дасгалжуулагч бөхийн дэвжээнд танхай явдал гаргасанд миний хувьд их харамсаж байна. 2016 оны олимпийн наадамд төр засгаас 8 тэрбум гаруй төгрөг шийдэж өгсөн нь урьд өмнө байгаагүй их хөрөнгө. Тамирчдыг амжилт гарга гэж энэ хөрөнгийг гаргаж өгсөн. Саяхан Олон Улсын Бөхийн Нэгдсэн Төрлүүдийн Холбооноос бидэнд бичиг ирээд, есдүгээр сарын 1-нд хариу ирүүл гэсэн. Үүнээс хойш МЧБХ-ны удирдлага хоёронтаа хуралдаж, шийдвэр гаргаж байна. Монголын ард түмэн болон төр засгаасаа бид уучлалт гуйж байна. Энэ зохисгүй явдлыг гаргасан хоёр дасгалжуулагчтай хариуцлага тооцох ёстой. Г.Мандахнарангийн хувьд олимпийн өмнө Риод олимпийн наадмыг зохион байгуулагчид барилдааны дүрмийн тухай маш тодорхой ярьж өгсөн. Тэгэхээр бид ард түмнээсээ уучлалт гуйж байна. Цаашдаа Монголын чөлөөт бөх хөгжих үү, эс хөгжих үү гэсэн асуудал үүсээд буй болохоор арга буюу энэ хэвлэлийн хурлыг хийлгэж байна.” гэсэн бол Д.Сумъяабазар гишүүн “Мандахнарангийн хувьд маш сайн барилдсан. Г.Мандахнарангийн асуудал бол тусдаа. Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбооноос албан тоот ирэхдээ Монгол дасгалжуулагчдын үйлдэл дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүндийг гутаасан. Тиймээс танай бүх тамирчныг бүх төрөлд энэ асуудлыг шийдэгдтэл бүх тэмцээнд оруулахыг түдгэлзүүлж байна гэсэн байна. Есдүгээр сарын 1-н гэхэд ЧБХ байр сууриа илэрхийлж явуулах эрхтэй. Дараа нь олон улсын спортын арбитрын шүүхэд хандах эрхтэй” хэмээн хэлсэн байгаа.
Тэгэхээр МЧБХ шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд байгааг дээрх эрхмүүдийн үгс харуулж байгаа юм. Гэтэл уг асуудлыг улам дэвэргэж, хэрүүл, хов живийн өнцгөөс харж, хэвлэлээр шалдар булдар үгсээр холбооны удирдлага руу дайрч байгаа нь зохисгүй харагдаад байгаа юм. Яаж ч бодсон, ямар ч Монгол хүн тэр хүрэл медалийг Монголынх байгаасай л гэж хүсч, хүлээж, догдолж байсан гэдэгт эргэлзэх шаардлага ёстой байхгүй болов уу. Ялангуяа Монголын чөлөөт бөхийн холбоог удирдаж байгаа хүн Г.Мандахнаран биш Узбекийн бөх тэр хүрэл медалийг авчихаасай гэж хүсэхгүй шүү дээ. Гэтэл зарим нэг хүмүүс холбооны удирдлага руу тийм агуулгаар дайрч давшилж байгаа нь зохисгүй муухай харагдаж байгаа юм.
Г.Мандахнарангийн барилдаанд шүүгчийн луйвар орсон эсэхийг А.Басхүү, Б.Сэрээтэр нарын олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, олимп дэлхийн хэмжээний тэмцээнийг шүүж байсан шүүгчдээр шалгуулах үйл явц явж байгаа гэдгийг холбооны зүгээс мэдэгдсэн шүү дээ. МЧБХ чөлөөт бөхөө дэлхийд чөдөрлүүлэхгүйн тулд л шийдвэр гаргаж байгааг уг нь манай тамирчид, дасгалжуулагчид ойлгох учиртай. Гэтэл Г.Мандахнаран хүртэл Д.Дагвадорж удирдлага руугаа элдэв үгс чулуудаж байгаа нь уг үндсээ бодоод үзсэн ч, зохисгүй л хэрэг баймаар. Д.Дагвадорж аварга бол өөрөө бөхийн гэр бүлд төрж, өссөн бөх хүн. Тиймээс ч бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж яваа гэж Монголын ард түмэн хардаг аа. Том түүхтэй том холбоог удирдаж яваа залуу хүний үйл ажиллагааг тал талаас нь харах, санаа оноогоо хэлэх, шүүмжлэх өнцөг гарч байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Д.Дагвадоржийн хувьд чөлөөт бөхийн холбоог удирдах үйл ажиллагаагаа зоосны нүхээр харах хэмжээний хүн биш гэдэгт монголчууд эргэлзэхгүй биз.
Чөлөөт бөхийг муухан мэдэх хүний нүдээр харахад тэрбээр олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээний эрхийг эх орондоо өөрийнхөө алдар нэрээр авчирсан гэдгийг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Мөн тэрбээр өсвөрийн бөхчүүдэд зориулсан том тэмцээнийг зохион явуулдаг. Энэ нь түүнд чөлөөт бөхийн ирээдүйн төлөө алхам хийх сэтгэл байгааг нь харуулж байгаа хэрэг болов уу. “Женко” Х.Баттулга нэгэнтээ “спорт холбоодыг удирдах маш хэцүү байдаг. Энэ зовлонг Д.Дагвадорж болон Э.Бадар-Ууган нар өөрийн биеэр үзэж яваа” гэж хэлсэн байдаг аа.
Монголын чөлөөт бөх нэг хэсэг уналтад орж, хөрөнгө мөнгөгүйдэж, дасгалжуулагч нартаа цалинг нь өгч чадахгүй хэцүү хүнд үе бол байсан. Хэдийгээр Д.Дагвадорж өөрөө ганцаараа холбоог босгоод ирээгүй ч гэсэн тус холбоонд орж ажилласнаар олон хөрөнгө оруулагчдыг холбоо руугаа татаж, хөгжлийн замыг нь зөв гольдирол руу оруулсан харагддаг. Ер нь эрчүүд хов жив хөөцөлдөөд, хоорондоо ширүүхэн ярьсан үгээ хаа хүссэн газар руугаа цацаж нулимаад явах нь зохистой зүйл биш гэдгийг чөлөөтийн зарим нөхдүүд ойлгож ухаарах цаг болсон л байх учиртай. Энгийн үгээр хэлбэл “Толгой хагаравч малгай дотроо, тохой хугаравч ханцуй дотроо” гэдэг шиг, асуудлаа дотооддоо эв эеээ хичээж шийдэх нь, нийтлэг эрх ашигт л тустай л даа.
Ер нь асуудалгүй, маргаангүй байдаг холбоо гэж байхгүй. Тэр болгоныг зарим үед хатуу гараар барьж, зарим үед өөрийнхөө хүсээгүй шийдвэрийг гаргах үе удирдлагуудад байдаг байх. Уг нь МЧБХ-ны нөхдүүд, тэрдундаа эрчүүд нь асуудалдаа буурьтай хандвал Монголын чөлөөт бөхийн ирээдүйд л хэрэгтэй. Нэг асуудал үүсэхэд нэг багш нь нэг шавиа авч гүйгээд хэрүүл зарга үүсгээд байвал асуудал угаасаа мундахгүй. Дэлхийн бөхийн нэгдсэн төрлүүдийн холбоо гэдэг өөрөө дүрэм журамтай, олимп гэдэг бол хамгийн олон сая хүн үздэг дэлхийн өнцөг булан бүрт хүрдэг тэмцээн. Олимпийн медаль маш үнэ цэнэтэй байдаг шигээ, хариуцлага дагадаг эд. Алдаа гаргасан бол зохих ёсны шийтгэл хүлээх болдог. Тэгэхээр энд нэг монгол хүн нэгнийхээ мууг үзэх гээд байгаа хэрэг ерөөсөө биш. МЧБХ бол хэдэн аваргын холбоо биш. Тэдний ард Монголын чөлөөт бөхийн түүхийг бичиж ирсэн олон тамирчид бий гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Л.Энхбаяр, Б.Болд гээд дэлхийн хэмжээнд монголын нэрийг дуурсгаж явсан хүчтэнүүд холбооны зүгээс хэвлэлийн хурал хийхэд оролцсныг уншигч та харсан байх. Ер нь бол МЧБХ-нд үүсээд байгаа харагдах уг асуудлыг түр зуурын үл ойлголцлын асуудал гэж харж байна. Нэг ёсондоо хөгжлийн төлөөх үйл явц гэж харах нь эрүүл өнцөг байх болов уу. Дотоод асуудлаа сайхан шийдээд, хүчээ нэгтгээд явбал монголын бөх дэлхийд үүнээс илүү хүчтэй болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Ингээд асуудал ярьж байх зуур Токиогийн олимп наашилж байна. Газар нутаг ойр, цагийн зөрүүгүй, Монголчуудын харьцангуй таньж мэдэх оронд дараагийн олимп болох гэж байна. Бид шинэ түүх бичнэ. Тэгэхэд бид тулга тойрсон юм яриад сууцгааж болохгүй байх. Асуудлаа шийдээд, дараа дараагийн тэмцээнүүддээ амжилт гаргахаа, улсынхаа нэрийг гаргахаа бодсон нь зөв биз ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
KEN MEDCHEEELEE (September 01, 2016 9:34:05 am )
ZA BUU MED YUUCH BOLOOD BGAAN KEN MEDCHEELEE
-
Zochin (September 01, 2016 10:08:30 am )
Nuuts zahia gej bdag yum bh daa ergelzeetei l zuil yariad bgaa yum
-
Zochin (September 01, 2016 11:04:22 am )
Parist delhiin zaluuchuudiin avargad oroltshoor yavsan zaluuchuudiig orolchuulsangui muu sagsuu hunii balag gej zaluus maani nudendee nulimastai nutag butslaa daa
-
battogtoh (September 01, 2016 11:22:36 am )
dagvadorj ooroo devjee baiguulaad ajillaa.hunii hiisen buteesneer bitgii huudegne.tokiogiin olimpod ooriig ni hooj yavuulsan yaponchuudin omno manai cholootiinhoniig avch ochson hun bolj ongiroh gej bui um.
-
Намтай (September 01, 2016 11:34:48 am )
Энэ Дагвадорж чөлөөт бөхийн холбоо байтугай Монгол улсыг өөрийн мэдлийн юм гэж андуурч тэнэгтээд байгаа юм биш үү. Өөрийгөө авч явж чадахгүй байнга хэрүүл зодоон хэл аманд өртөж явж яаж тэр чөлөөт бөхийн хобоог удирдах юм бэ.Тэгээд бас сахилга бат, ёс зүй гэсэн юм яриад байх юм.Арай өөр, хэвийн эрүүл хүн энэ холбооны удирдлагад хэрэгтэй болжээ.
-
Zochin (September 01, 2016 11:52:25 am )
Chuluut buhiin sportoos tatgalz mohgolchuudaa uur mash olon zub hugjij baigaa buhiin sport bna
-
Зочин (September 01, 2016 11:52:59 am )
Дагвадорж, Сумъяабазар, Сүхбат 3 одоо болио. Зайгаа тавьж өг
-
зочин (September 01, 2016 11:59:08 am )
Шударга шүүлттэй бол олон улсад орох л хэрэгтэй. Шударга биш бол тийшээ орно гээд яах юм бэ…Барилдааны зөв бурууг дэнслээд өгөх шүүгч, мэргэжилтэн байвал үгээ хэлээч ээ. Шүгэл дуугарсны дараа торгосон бол яах ёстой байдаг юм. Тэр дүрмийн эх, албан ёсны орчуулга нь хаа байна. Бас тэр ирсэн гээд байгаа бичиг нь эхээрээ хаа байгаан. Үзсэн хүн байна уу.
-
Anonymous (September 01, 2016 12:33:16 pm )
захиалгат бичлэг байна, хариуцлага тооцох эхний үйлдэл нь МЧБХ-ны удирдлагыг өөрчлөх, УИХ гишүүдээс энэ холбоог холдуулах нь зүйтэй шүү дээ. ах дүү хоёр зэрэгцэж суугаад хурал хийх нь ашиг сонирхол байгаа нь илэрхий харагдаж байна. Одоо Арбитрын шүүхэд гомдлоо гаргах нь зөв шийдвэр яаж гарах нь хамаагүй дараа дараагийн тэмцээнд энэ 2 дасгалжуулагчийн үйлдэл сургамж болсох нь ялалт шүү.
-
аз (September 01, 2016 12:50:53 pm )
ЦОГТБАЯРЫГ БИДНИЙ ҮЕИЙНХЭН ДЭНДҮҮ МЭДНЭ 40-50 НАСНЫХАН,ЦАГТАА ЧӨЛӨӨТИЙН ЦОГТБАЯР ГЭЖ МОНГОЛЫН НЭРИЙГ ГАРГАЖ ЯВСАН ХҮН, 2 ДАСГАЛЖУУЛАГЧ ГАЙХАЛТАЙ ТЭМЦСЭН,АМЖИЛТ ХҮСЭЖ БАЯР ХҮРГЭЕ. ДАВГАДОРЖОО ДҮҮ ХҮҮ ДАРУУХАН БАЙ, ЧИНИЙ ХАЖУУД ЦОГТБАЯР ОЛОН ШАВЬ БЭЛДСЭН ХИЙСЭН ЮМТАЙ, МОНГОЛЧУУД ЧАМААС ИЛҮҮ НААД ЦОГТБАЯРТ ЧИНЬ ИЛҮҮ ХАЙРТАЙ ХҮНДЭТГЭЖ ЯВДАГ ЮМ ШҮҮ.
-
Зочин (September 01, 2016 1:25:57 pm )
Тэр Басхүү бичлэг үзсэн юм бол яагаад саналаа хэлэхгүй байгаа юм болоо? Нэгэнт Спортын арбитарт зарга үүсгэхгүй байгаа юм бол энэ холбооны удирдлага солигдох ёстой? Монгол эх орныхоо төлөө Монгол тамирчдынхаа төлөө тэмцэхгүй юм бол бүгдийг нь огцруулах хэрэгтй дээ? Уулаасаа ашиг сонирхолтой удирдлага байгаа нь тэр хурал хийж байгаа байдлаас нь илт харагдаж байсан шүү дээ? Холбоог удирдахад ямарч үүрэггүй нөхдүүд хаанаас сонгогдоод орчихдог юм болоо? Хамт олон удирдах гэдэг чинь авгай хүүхэн эргүүлэхтэй дүүцэхгүй том ажил байдаг гэж мэддэг болчисон баймаар юм?Гэр орондоо авгай хүүхэндээ томорпдог шиг харьцаагаар холбоог удирддаг гэж боддоггүй байлтай? Үүрэгт ажлаа л хиймээр юм?Заргаа авч чадсан эсэхээр чинь ажлыг чинь ард түмэн үнэлэнэ гэдгийг сайн ойлгоосой доо?
-
Zochin (September 01, 2016 1:56:25 pm )
Davga zugeer l zailaach yund hi horogdood bga yum be bolovsrolgui muu gudamjni huligaan
-
Anonymous (September 01, 2016 4:12:04 pm )
Дагвадоржийг холбооноос болиулмаар юм характер харьцаа муутай хүнд юм зааж зөвлөх чадвар муутай хүн
-
монгол (September 01, 2016 4:32:04 pm )
Долгорсүрэнгийн хоёр мангар монголын чөлөөт бөх, улс төр 2-ыг ч баллаж байна даа. Дээр нь тэнэг Сүхбат бас юу ч билээ дээ. Тэнэгтээд УИХ-даа унтаад байж бай.
-
Anonymous (September 01, 2016 5:38:49 pm )
Шийдвэрээ тэгээд гаргаад хариу өгөөч. Бид шудрага бус шүүлттэй эвлэрэхгүй манай дасгалжуулагч нарын зөв гээд хариу өгөөд явуулаач. Ард түмэн үүнийг л хүсч байгаа шүү дээ. 2 жил тэмцээнд орохгүй л байна биз . Харин 2020 онд сайн бэлдээд тэсрэлт хийх хэрэгтэй. Хэрвээ энэ удаа бид бууж өгвөл 2020 онд дахиад л зальдуулна
-
Zochin (September 01, 2016 7:18:46 pm )
Teneg mandahnaragaas bolj zaluuchuudiin delhiin abargad manai buhchuudiig orolchuulsangui zugtaj barildaj baigaa gants buh ni mongol
-
зочин. (September 01, 2016 7:31:37 pm )
Тэр олон улсын холбооны нөхдөд мөнгө төгрөг өгч найраанд нь орж явахгүй бол болохгүй гээд Дагваа өөрөө хэлсэн байсан шүү. бүр бичлэг нь байсан. Тэгэхээр манай 2 дасгалжуулагчийн тэмцэл зөв юм шиг.
-
зочин (September 02, 2016 12:43:41 am )
дагвадорж чөлөөт бөхийг чөдөрлөхөө боль.чөлөөтийнхнийг чөлөөл.
-
Anonymous (September 02, 2016 4:38:14 am )
Dasgaljuulagch gej yu ve delxiin Olympic deer xuurai agsan tavial. Iimerxuu l sulxan setgexuitei baigaagaa oilgo. Chaavaas daa exnertei ter uuraa gargaj xevtexgui. Ulsiin ner nuur, busad xumuuseee xoxiroogood. Ter bux batsaan ch gesen. Yalaagui baij yundaa xuurdgiin. Tsagaa duusgachaad bayarla.
-
зочин (September 02, 2016 7:13:16 am )
дагваа монголд сумо бөхийн холбоо байгуулөө тэгээд хэдэн махан бөмбөөхэй цуглуулаад гэрийн буурин дотороо тэднийгээ дарамталж кайф авч бай.чөлөөтөөс зайлөө лай болохоор зайлж зай бол дагвадоржоо.
-
zochin (September 02, 2016 12:46:23 pm )
Dagvaa choloot bohiin ner toriig ungaaj bna daa hoorhii, deeree suudalaa olohgyu bol dooroo guidelee olohgyu gej ….
-
Зочин (September 02, 2016 9:46:37 pm )
Ер нь бол ДБНХ-ы талаар болчимгүй юм донгосчихоод ямар юмаа хийж холбоондоо байх гээд баЙГАА ЮМ БЭ? Тэр бичлэг чинь аваргыг хөлдөө чирэх вий дээ? Аргаа олсон нь дээр дээ? Юм эвгүйгээ хүрхээр хэцүү л гэдэгсэн?
-
zochin (September 03, 2016 5:02:39 pm )
haanaas iim shudraga daldgar dolignuur garaad irvee uuriiguu mindag uhaantan gej bodoo im bolov uu huurhiiduu
23 Comments