antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 1, 2016 15 comments

Төрд данстай бүхнийг эрх баригчид хуваан халаасладаг түүх давтагдах вий!

нийтлэсэн Admin

lekts-16-1990-17-638

Төсвийн орлого төлөвлөснөөс  дутаад байгаагийн нэлээд хэсэг нь өмч хувьчлалаас орж ирнэ гэж тооцсон мөнгө орж ирээгүйтэй холбоотой гэдгийг хэлэх эрхмүүд байгаа. Тэрчлэн хямралыг давахад чухал нөлөө үзүүлэх нэг арга нь хувьчлалын шинэ давалгааг эхлүүлэх байж болно гэдгийг хэлэгсэд байгаа. Гэхдээ манай тухайд хувьчлалыг хуудуутай хийж ирсэн түүх замналтай учир уг асуудлыгажил хэрэг болгохдоо нэлээд чамбай хандах хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй болов уу. Ер нь бол төр өөрийн харьяалалд байх шаардлагагүй өмчүүдээсээ татгалзах нь улс орны хөгжлийг урагш ахиулахад тустай талаар хэлж ярих эдийн засагчид бий. Гэхдээ энд шаардлагагүй өмчүүд гэдгийг тодотгож хэлэх ёстой юм. Тэрнээс биш төр нь хэсэг нөхдийн лоббигоор суурь хийгээд өмчүүдээ тэрдундаа өөрийн мэдлийн компаниудаа, онцгой салбаруудаа  хувийн хэвшлийнхэнд олон таван үггүй өгчихөөд, яавал ч яаг гээд орхих ёстой гэсэн үг. Уг нь засаглалын шилжилттэй зэрэгцэн их хувьчлал явуулж байсан туршлага бидэнд бий. Туршлагад нь онооноосоо алдаа нь давамгайлсныг ч одоогийн нөхцөл байдлаас харж болно. Төрд данстай бүхнийг тухайн цаг үеийн эрх баригчид хуваан халаасласны нөгөө талд улс орон, иргэдийн амьдралд бараан сүүдэр туссаныг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн хувьчилж болно. Гэхдээ аль салбар дахь аль компаниудаа хувьчилах нь зөв бэ гэдэг дээр бодлоготой хандахгүй бол хувьчилж авсан нэртэй нөхдүүд нь тухайн өмчийн газар, обьектоор илүү мөнгө хийн, үндсэн үүргийг нь гажуудуулчихдаг. Хувьчилсан л бол шинэ эзний өөдөөс илүүг дуугарах эрх төрд ч үнэн хэрэгтээ үгүй учраас, тэдний хуудууг нь үг дуугүй хараад л сууж байдаг баларсан жишиг тогтсоны бэлхэн жишээ бол Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан Гутлын үйлдвэр юм. Өдгөө энэ үйлдвэр“Номин” компанийн гараар орчихсон. Тус компани Гутал үйлдвэрийн байрыг хорин жилийн түрээсээр ашиглаж байгаа нэрээр хувь заяаг нь бүрэн дампууруулчихаад байна.

Ерөөс 1991 онд Өмч хувьчлах тухай хууль баталж, улмаар хувьчлалыг эхлүүлсэн асуудал нь сонгодог, зах зээлийн орчинд хийгддэг өмч хувьчлалтай адилтган үзэхийн аргагүй үйл явц болсныг хэлэх хүмүүс бий. 1991 онд Өмч хувьчлалын комиссын анхны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун хэлэхдээ “Тухайн үед цаг хугацаандаа баригдаад эд хөрөнгийн үнэлгээг дансны тайланг үндэслээд хийж байсан. Савхин эдлэлийн компанийн хувьцааг гаргахад 400 сая төгрөгийн хөрөнгөтэй, 40 сая төгрөгийн банкны өртэй, 10 сая төгрөгийн авлагтай. Авлагыг нь нэмлээ, өрийг нь хаслаа. Жаахан механик хандлага л даа. Аль үйлдвэр нь ашигтай, аль нь арай бага алдагдалтай гэдгийг анхаарах ёстой байсан гэж боддог. Ханын материалын үйлдвэрүүд гэхэд цул алдагдал. Бололцоо байгаад үнэлгээг нь зах зээлийн ханш руу дөхүүлж хийсэн бол иргэд үр ашиггүй үйлдвэрүүдийн хувьцааг авах ажиллагааг хаах байсан болов уу.” хэмээн ярьсан байдаг. Энэ бол өмнөх хувьчлалыг гардан хийсэн хүмүүсийн нэгнийх нь байр суурь гэдгийг дахиад хэлье.

Тэгэхээр одоо бид дараагийн хувьчлалдаа алдаж онож үзсэн юм шиг хандах хэрэгтэй байна. Төрийн өмчит компаниудын хувьцааг 2013-2016 онд үе шаттайгаар хөрөнгийн зах зээлд гаргахад анхааран ажиллаж байгаа гэх мэдээллийг өмнөх засгийн үед ажиллаж асан Төрийн өмчийн хорооны зүгээс өгч байсан. Ер нь энэ асуудлыг С.Батболд засаг удирдаж байх үед анхааран ярьж эхэлснийг хэлэх хэрэгтэй. Төр өөрийн мэдлийн компаниудаа ухаалгаар залахаар ядаж байгаа энэ үед анхаарах ёстой асуудлууд мэдээж байгаа. Тухайлбал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, тэдгээрийн үйл ажиллагаа, үр дүн, засаглалын асуудал дээр анхаарах ёстой юм. Ер нь манай Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн олонхи нь алдагдалтай ажиллаад олон жилийн нүүрийг үзэж байгаа нь төрийн өмчийн компаниудийн менежментийн хоцрогцол хадгалагдсан хэвээрээ байгааг л харуулаад байгаа  хэрэг. Тэгэхээр анхаарах ёстой асуудлууд нь юу байна вэ гэхээр,  Компанийн гүйцэтгэх удирдлагын зорилго, хүрэх ёстой үр дүнг нээлттэй, ойлгомжтой болгох ёстой. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг төлөвлөх, хянах, хэмжих, дүгнэх ажиллагааг зах зээлийн орнуудад хэрэглэж байгаа нийтлэг жишигт нийцүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн компанийн хүний нөөцийн бодлогыг өрсөлдөөнтэй, ил тод, нээлттэй байлгаж,мэргэшсэн, үр дүнтэй, шударга ажиллаж чадна гэдгээ үйл ажиллагаагаараа нотолсон, орчин үеийн менежментийн арга барилыг сайтар эзэмшсэн менежерүүдийг өрсөлдөөний зарчмаар ил тод сонгодог болгох, компанийн засаглалын орчинг нээлттэй, олон улсын жишигт хүргэх шаардлага зэрэг асуудлууд тулгараад өдийг хүрч байгаа юм.

Эх сурвалж:  Б.Итгэл, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • ЗОЧИН (September 01, 2016 8:38:38 am )

    2000 онд “Төрөө хямралаас,Түмнээ ядуурлаас гаргая”гэдэг уриатай сонгуульд орж манай гэнэн сонгогчдын хулхин дээр нь хужир,Чихэн дээр нь чихэр ургуулж байж 72 суудалтай болчихоод ямарч хяналтгүй төр 4 жил ажиллахдаа гадаад дотоодын төсөл хөтөлбөр,монголын ард түмний татварын мөнгө,уул уурхайн баялаг төрийн өмчийг ёстой хундага таюилгүй ууж,хутга тавилгүй хэрчиж идэн 72 тэрбумтан төрсөн. Одоо бол бас ялгаа байхгүй.Тэр үед сууж байсан атмануудаас, Нямдорж,Лүндээ тэргүүтэй түрээсийн байрны ядуучууд одоо хүртэл сууцгааж байна. Хяналтгүй төр яаж галзуурдгийг одоо ёстой үзүүлж байна. Эдэнд хууль хэрэггүй.Албан тушаал монголын эд баялаг мөнгө,хувьцаа бүгд байхад болно. Монголын хэдэн банк,уул уурхайн ашигтай компануудад бүгд хувьцаа эзэмшдэг.Монголын одоогийн өрийг дарж чадах хөрөнгөтнүүд одоо төрийг барьж байна. Намаа мөнгөөр тэтгэж ирсэн тэрбмтангууд,түүний үр сад энэ ядуу монголыг нэгмөсөн залгихаар ханцуй шамлан орсон.Монголд төрийн биш намын хар хайрцагны бодлого илт явж байна.Та бүхэнд санал өгсөндөө үнэхээр харамсаж байна.Гэхдээ энэ төрийн ажил /идлэг/ сайн жигдрээгүй байхад 20 он хурдтайгаар айсуу.

  • Балт (September 01, 2016 8:49:43 am )

    90 ОНООС ХОЙШ ХУВЬЧЛАГДСАН БҮХ ОБЁКТЫГ ТООЛЦГООЁ ..ЭНЭ ТООГ АРВИН МАШ САЙН МЭДЭЖ БГАА..ИХ ХУРАЛ ДЭЭР ХЭН ХЭН ХЭДЭН ҮЙЛДВЭР АЖ АХУЙ ГАЗАР БСАН ОБЁКТЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ АВСАН ЖАГСААЛТЫГ ГАРГАЖ ИРНЭ ГЭЭД ОРИЛДОГ БСАН …АНАНАРХУУД БҮГДИИГ АВСАН ШДЭЭ

  • Иргэн (September 01, 2016 8:54:26 am )

    Энэ засаглалаас сайн сайхан зөв зам эхэлнэ гэж бодоод байгаа ш дээ.

    • Anonymous (September 02, 2016 12:21:56 pm )

      хэзээ нэг хашир сууж энэ хөөрхөн гэнэн хонгор онгон байдлаасаа сална даа , хөөрхий гэж

  • хээ хээ (September 01, 2016 9:03:30 am )

    Энхбаярын хэлээр гоё сонголт хийсэн хүмүүстээ баярлалаа 2000-онд хяналт хориг байхгүй 72-онд суудал өгч дураараа дургих бололцоо олгож байсан Харин одоо 65 суудалтай юм чинь замд таарсан бүхнийг зад өшиглөөд юу дуртайгаа хийх боломжтой болсон

  • HULGAICHUUD (September 01, 2016 9:50:10 am )

    HULGAICHUUD

  • Anonymous (September 01, 2016 11:31:23 am )

    Хууль нь зевхен ард тумэнд уйлчилдэг эрх мэдэлтнууд идэж ууж цадаад гадаадад гарч амьдардаг Улс орныхоо баялгийг хувийн юм шиг зарж урдэг хумуустэй хариуцлага тооцдог болоогуй цагт 4 жилд хагарталаа баяжаад алга болдог хумуус байсаар монгол ядуурсаар байх нь дээ уг нь Нямдорж энэ асуудлыг цэгцлэх естой хуний нэг ечнеен жил их хуралд суугаад юу хийв

  • gana (September 01, 2016 1:08:13 pm )

    hiit songogchidiin 50 % ni MAN-n esreg sanal ugsun shu de eldev sanal huvaasan maluud bgagui bol AN tal huviin sanal avah l baisan ,getel buh ard tumen MAN-d sanal ugsun yum shig bodood tenegtej ugch bn da MAN-n maluud,,2000 ond AN-s bas l 40 garyi %-n sanal tuluulj suuj bga 4 huneer neg ch ug heluulehgui shoolj ineegeed l bur neg tenegtej baisan da arhivt ter ueiin bichleg bj l bga hudla gevel iim maluud bdgiin kom-stuud gj odoo jinhene idej ugnuu harj bgarai erhem songogchidoo mun saihan boloh bh da

  • аз (September 01, 2016 1:14:53 pm )

    ТӨРИЙН ӨМЧИЙГ ӨӨРИЙН ЮМ ШИГ АВЧ АШИГЛАСАН АН-ЫН ЛУЙВАРЧДЫГ ОЛОН ТҮМЭНД ХУРДАН ЗАРЛАЖ ИЛ БОЛГО, ИДСЭН УУСАН БҮХНИЙГ ТӨЛҮҮЛЖ, УЛСЫН ӨР ШИРИЙГ АН-НААР БАРАГДУУЛ, ШОРОНД 10-20 ЖИЛ СУУЛГА. 5 ЛУЙВАРЧИНГ СУУЛГАХАД БУСДЫГАА АМЬСГАА ЦАРАЙЛААД ЧИРНЭ ДЭЭ.

  • Mongol (September 01, 2016 4:40:42 pm )

    Ard tymen dahiad buruu songolt hiichihgui bol daraagiin songuuliar ard tymen shal oor zever , negch huuchin hyngui songuuli hiij baij Mongol uls hogjino , ooroor gordlogo baihgui , harin ter boltol mongolulsad um yldeh ni yy ugui yu gedeg asuudal yldej baina,,,,=0-oos ehleh boloh baihdaa

  • зочин (September 01, 2016 7:34:04 pm )

    Энэ тэнэгүүдэд өгөөш бэлдэж өгөөд бдаг ард түмний арчаагүйгийнх гараад тэмцэж ч чадахгүй мангартаад л байцгааж байдаг шүүдээ өнгөрсөн хойно хошгороод яах ч юм билээ.цэдэнбалын хиисэн болгоныг хулгайлж хумсалж авчихаад муулаад байдаг биз дээ нэг тоосгоны мөнгө ч өгөөгүй барьжч үзээгүй мөртлөө ичихч үгүй миний өмч гээд бгаа

  • Иргэн (September 02, 2016 8:09:30 am )

    АН-ынхан овсгоотой болохоороо тэр үеийн хөрөнгийг бүгдийг нь хувьчилж авсан. Бусад нь мэдлэг муу, муугаа мэдэхгүй ичмэр аядаад хоосон хоцорсон. Ялангуяа зах зээлийн эргэлтийн учрыг ойлгож амжаагүй жирийн иргэд бүр хоосон хоцорсон.

  • zochin (September 03, 2016 10:47:01 am )

    mongolchuudaa!!! Jagsaal hiij ulsiin bidnii hurunguur bayjij ulsiig elgeer hewtvvlegch nariig tdaazaar awh yaltai bolohiig zasagt shaardaj ulsaa Swarae????!!!!

  • zochin (September 03, 2016 10:48:56 am )

    zuw arduuda bosoe temtsei bid teneg bish

  • zochin (September 03, 2016 10:56:00 am )

    martsanaas oppishior danstnuud mongolin mungu mongoldoo setgeleesee ugch mongoloo awarae? ?????

antalya rent a car