antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2016 20 comments

Р.Амаржаргал: Энд нэг “но” байгаа

нийтлэсэн Admin

maxresdefault

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Төв банк шинэ удирдлагатай болоод ширүүхэн шийдвэр гаргасан нь бодлогын хүүг 15 хувьд хүргэж өсгөсөн явдал. Энэхүү шийдвэрийг эдийн засагчид талцан хүлээж авч байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал “Ийгл” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Монголбанкны уг шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ. Мөн Сангийн яамны үйл ажиллагаатай холбоотой үгсийг ч хэлэв. Тэр хэлэхдээ “Монголбанкны үйл ажиллагааны хувьд хоёр гурван зүйл ажиглагдсан. Нэгт шинээр томилогдсон Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд өмнө нь Сангийн сайдын албыг хашиж байсан хүн. Сүүлийн 8-9 жил энэ тэрүүгээр явсан. Тэр ч утгаараа мань нөхөр жаахан холдсон байх. Баяртсайханд суурь байх ёстой. Түүнийгээ бүрэн ашиглаж чадаж байна уу гэдэг нь нэг асуудал. Саяны авч байгаа арга хэмжээ их л бачимдсан асуудал боллоо гэж би бодсон. Бодлого гэхээсээ илүү нөхцөл байдлыг дагаад ямар ч байсан нэг арга хэмжээ авсан болж, ажил хийсэн болж харагдах хэрэгтэй гэдэг үүднээс авчихсан юм болов уу гэсэн бодол надад төрсөн. Яагаад гэвэл мөнгөний бодлогын хүүг 15 хувь болтол өсгөнө гэдэг бол үндсэндээ бодит эдийн засгийн сектор санхүүгийн эх үүсвэргүй болгож байгаатай адилхан зүйл. Урт хугацаанд бол шүү дээ. Зүгээр богино хугацаанд бол энэ үр дүнгээ өгнө гэж тооцоод байгаа юм. Энд нэг “но” байгаа. Тэр нь мөнгөний бодлого, бодлогын хүү гэдэг чинь монголын эдийн засгийн салбарт өөрөө хэр зэрэг нөлөөтэй зүйл билээ гэдэг нь асуудал. Богино хугацаанд нөлөө үзүүлнэ гэж би бодохгүй байна. Урт хугацаанд аваад үзэх юм бол бодит эдийн засгийн секторыг нэлээд хүнд байдалд оруулна. Яагаад ийм арга хэмжээ авав гээд бодохоор үндсэндээ Оросоос хуулчихав уу гэж. Оросын төвбанкны ерөнхийлөгч хүүхэн 2-3 жилийн өмнө ийм байдалтай тулаад авсан арга хэмжээ нь иймэрхүү л байсан. Тухайн үедээ хүмүүс шүүмжлээд явсаар байгаад өнөөдөр хоёр жил хагасын дараа ОХУ-ын рубль тогтворжин эдийн засаг нь одоо л нэг гайгүй болох болов уу гэсэн шинж тэмдгүүд ярьж байгаа. Тэр чинь ОХУ-ын эдийн засаг шүү дээ. Дотроо үйлдвэрлэх зүйлсээ үйлдвэрлээд авч явах юмнуудаа аваад явдаг. Манай монголын эдийн засаг ямар билээ гэдэг чинь их сонин. Тэр утгаар нь бол Монголбанкны нөхдүүд цаашид анхаарах байлгүй дээ. Үүнд арай илүү цэгцтэй замбараатай өнөө маргаашдаа биш алсыг харсан бодлого явуулах байх гэж горьдож байна. Сангийн яамны хувьд авсан арга хэмжээ нь хэд хэдэн зүйлс нь нүдэнд өөрийн эрхгүй тусаад байгаа. Нэгдүгээрт үүссэн нөхцөл байдлыг зангидаад авъя гэсэн бодол байна уу гэж бодсон. Хэрвээ тэр утгаараа явж байгаа бол энэ зөв зүйтэй. Үүнд ярих зүйл, шүүмжлэх юм байхгүй. Ямар ч байсан байдал ямар байна улсын төсвөө нэгтгээд тарж бутарчихсан байгаа зүйлсийг нэгтгээд нэг тоо гаргаж авъя гэсэн бол би зөв л гэж хэлнэ. Тэр дүнгээр ерөнхийдөө нэг макро удирдлагын түвшинд урсгал тэнцлээ л харах ёстой. Урсгал тэнцлээ хараад төлбөрийн балансаа хараад явахад богино хугацаандаа бол болоод явдаг. Тэр утгаар нь аваад үзвэл саяны төсөв маань урсгал зардал дээр нь нээх хүн амьтан уулга алдаад шагшраад байх зүйлгүй. Ерөнхийдөө 6 хувиар л өсөж байгаа. Гэхдээ зардлыг нь бүхэлд нь аваад үзэхээр маш том тоо гарч байгаа. “ гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • мөнх (August 31, 2016 2:56:54 pm )

    амаржаргалыг ЕС-ийн зөвлөх болго

  • зочин (August 31, 2016 3:20:01 pm )

    Ийм мундаг эдийн засагчдаа намын харьяалалгүйгээр үгийг нь онссох хэрэгтэй шүү манайхаан. хамаагүй ерөнхий сайд ч юмуу ерөнхийлөгчийн зөвлөх ч юмуу. монгол банкны ерөнхийлөгч ч юмуу чаддаг ажлыгнь өг лдөө

  • мн (August 31, 2016 3:23:45 pm )

    энэ хүн амиа бодсон хүн шүү

  • Туйлийн үнэн (August 31, 2016 4:22:32 pm )

    Өрсөлдөгчөөсөө айсандаа тойрогоо хаячихаад залуу үеээ дэмжлээ гэдэг Шан харамжаа голоод УИХ гишүүнээ өгнө гэдэг Албан тушаал горьдоод огцруулан гэж айлгаж байснаа яг найраанд оронгуутаа хэлсэнээсээ буцдаг Ухаантай эдийн засагч уу гэхээр аль ашигтай тал руу зайчиж чаддаг их хувиа бодогч хүн юм уу даа. зөнж дээ хөөрхий дөө.Чаддаг ажил нь Бямбасүрэнтэй адил тав гурван төгрөг тавгийн чихэр аваад их мэдэгчийн дүрэнд ганц нэг ярилцлаг өгсөн шиг суух л ажил таарна даа.

  • Mongol (August 31, 2016 4:36:34 pm )

    Ene tord er ni ulsaa gesen hyn baidag bolov uu,,??????

  • Mongol (August 31, 2016 5:47:49 pm )

    Цаана чинь урд хөршийн их мөнгө орж ирэх гэж байна. Миеэ, Ж.Эрдэнэбат бүгд л эрлийз юм байхаа. Тэгж л ярих юм байнашдээ. Монголыг өрөнд өгчөөд нуруугаа үүрээд урагшаа алхаад явчихад сийхгүй гэж байна.

  • MAH (August 31, 2016 5:54:00 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.

    • Anonymous (August 31, 2016 11:23:10 pm )

      2уулаа адил чи магтах хэрэггүй Ан бантанг Ман цааш ин гүйцээх байх

  • Амаржаргалд АН намд (August 31, 2016 9:34:04 pm )

    Амаржаргал та АН намын дарга болоорой ерөнхийлөгчид өрсөлдөөрэй таныг дэмжинэ шүү АН-с өөр хүн санаанд буухгүй байна та л ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж магадгүй одоо бол жирийн ард түмний амьдрал хүнд байгаа шүү

  • zochin (August 31, 2016 9:37:06 pm )

    toriin omchit zarim kompaniig huvchilmaar baihiin aldagdaltai ajillaad l baidag, aimag burt zamiin jijig jijig kompaniud hurtel bna zardal hemnemeer yum

  • zochinirgen (August 31, 2016 9:45:29 pm )

    Bas ih sonin nuhur duu AH iin gishuun murtluu namaa ih horloson durak daa

  • иргэн (August 31, 2016 10:02:25 pm )

    зассссс. энэ нэг ухаантан тэр үедээ л “ухаан”-аа гаргаад улсаа хөгжүүлчихгүй. асуудлын гадна л гонгиноод байхын . ядаргаа

  • Anonymous (August 31, 2016 10:55:57 pm )

    Hajuunaas shuumjlehed hariutslaga huleehgui uchir amarhan. Buruu geed baigaa bol todorhoi yarih heregteishd. Ingeheer namaig MAN iin nohor baina geh baih daa.

  • Anonymous (September 01, 2016 4:28:07 am )

    Peklamnii Paul

  • Ачу (September 01, 2016 4:33:35 am )

    Урдаас мөнгө авхаа одоо болио шоохуузууд минь.Хатуу хэллээ шүү!!! Урдаас мөнгө оруулдаг л юм бол урвагчид шүү та нар!!!Маш их мөнгө зүгээр өгөөд байгааг би хужаад эзлэгдчхээд нөгөөдүүл нь ард түмнийг тайтагруулж урвагч улс төрчдыг худалдан авч байна уу???? гэж харддаг.Тэгснээс эх орноо худалдсан газар шороогоо зараж баяжсан одоо баячууд цолтой болсон Баярцогт Барсболд М.Энхболд чамаас эхлээд Монгол улсын хамаг мөнгийг гадаад дотоодгүй нуусан хулгайчуудаас улсынхаа хөрөнгийг хурааж авч чадах юм бол тэр шудрага зоригт баатар эх оронч хүмүүсийн түүхэнд нэрээ үлдээж 3-хан сая хүнтэй энэ улс сарын дотор зүгээрл ханглуун амьдралтай улсын тоонд орно.МАНгарууд ингэж чадхуу?!!! Гөлөлзмөрүүдээ!! Багабандиасаа эхлээд газар баялгаа зарсан дотоодын дайснууд гэдгээ хэзээч бүү марахтүн!!”

  • Bolowsrol saitai mundag hun shuu Ene huniig demjdeg humuus ih baigaa (September 01, 2016 7:36:56 am )

    Tand amjilt husie taniig hundetgedeg humuus ih bdag shuu Ediin zasagiin unaltaas garahad ta ene humuustei hamtarch ajillaj boloh u?

  • Anonymous (September 01, 2016 9:12:40 am )

    Зээлийн хүү нэмэгдэх нь эдийн засагт муу нөлөө үзүүлнэ Хувийн үүлдвэрүүд зогсоно ард иргэд ажилгүй орлогүй болно улам л их хэцүү болж эдийн засагын хямрал улс төрийн хямрал болж хувирна

  • хүн хүн (September 01, 2016 9:17:21 am )

    Зээл авхаа бол Ганий банкыг Монголд орууль энгэж зээлийн хүүг эрс багсаг Оросын шатгуун түхээх цэгүүдийг Монголд оруулаж шатгууны үнийг буулаг Энэ арга хэмжээ ард түмний амьдарлын өөд нь татна

  • Монгол хүн (September 01, 2016 10:04:32 am )

    Амаржаргал бол Элбэгдоржийн АН-ыг хувьдаа нэг хувилбар. Засгийн газрыг унагаж, АН-ын нэр нүүрийг барах ажлын далд зохион байгуулагч. Элбэгдоржийн нууц баруун гар, нэг нутгийнх Цагааны нөгөө хувилбар.

  • zochin (September 01, 2016 2:09:46 pm )

    mergejliin bus meregchdiin zasag baiguulsan mangar namiin manarsan aldar badartugai

antalya rent a car