antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2016 1 comment

Сурагчийн автобусны стандартыг хангах шаардлага хүргүүлэхээр болжээ

нийтлэсэн Admin

93bc2aca9393e77601d41a6f9c34d96e

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын үеэр нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн автобусанд хийсэн шалгалтын талаар танилцууллаа. 2016 оны наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн зогсоолын талбайд шалгалтыг явуулсан байна. Нийслэлийн долоон дүүргийн 43 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 103 автобус хамрагджээ.

Шалгалтад хамрагдсан автобуснуудын 38,8 хувь нь буюу 40 автобус насжилтаар тэнцсэн боловч хэрэглээний стандартын шаардлагыг (мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, ослын тэмдэг, ослын алх, галын хор, ивүүр, нөөц дугуй, эмийн сан зэргийг иж бүрэн хангаагүй, сургууль, цэцэрлэгийн лого болон бусад тэмдэг, тэмдэглэгээ, бичвэрүүд стандартын шаардлага хангаагүй гэх мэт) зөрчсөн зөрчлүүд илэрчээ.

Үлдсэн 61,2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа тул хүүхдийн автобусны үйлчилгээнд ашиглах боломжгүй байна.

Сургууль, цэцэрлэгүүд сурагчийн автобусны стандартыг баримтлахгүй байгаа нь шалгалтын дүнгээс харагдаж байгааг хурлын үеэр онцолсон юм. Насжилтаар хасагдсан тээврийн хэрэгсэлд сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл олгохгүй тул гудамж замын хяналт шалгалтаар “Хүүхдийн автобус” гэсэн бичиглэл бүхий автобусыг шалгаж, зөрчлийг арилгуулан арга хэмжээ тооцох зэрэг саналыг ЗЦГ-аас хүргүүллээ.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн автобусны стандартыг мөрдөх хугацаатай шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 214 сургуулиас төрийн 123, төрийн бус 91 сургууль, 564 цэцэрлэгээс төрийн 204, төрийн бус 360 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 55 сургууль, дөрвөн цэцэрлэг нийтдээ 132 хүүхдийн автобус ашигладаг байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Irgen (August 31, 2016 2:30:14 pm )

    odoo ingeed avtobus yvj ehleh gej bhad zarim ni margaash yvah gej bna ene zorchil hurdan arilahuuuuu belen bolson esehiig yaj medeh ve??

antalya rent a car