Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаж, 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд мөн 2016 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжсэнгүй
Тус байнгын хорооны өмнөх хуралдаанаар уг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс завсарлага аваад байсан юм.
Хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2015 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн чуулганы хуралдаанаар батлагдсан. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус хуульд өөрчлөлт оруулсан юм.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор төсвийн орлого ихээхэн нэмэгдсэн. Гэвч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, түүнийг дагаад экспортын биет хэмжээ, уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хүндрэлийг үүсгээд байгааг Сангийн сайд онцлов. Түүхий эдийн үнэ өндөр байсан жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа юм байна.
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого ихээхэн хэмжээгээр буурч, төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнд хүрэхээргүй байна. Улмаар дунд хугацаанд өсөх хандлага ажиглагдахгүй, ирэх жилүүдийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтүүд одоогийн төсвийн хүрээний мэдэгдэлд тооцсон хэмжээнээс буурахаар байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгожээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,344.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.1 хувь, төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,741.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -18.2 хувьтай тэнцэхээр байгаа талаар Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Мөн төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах чиглэлээр боловсруулсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 5,666.4 тэрбум төгрөг, 2018 онд 6,177.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 10,021.6 тэрбум төгрөг, 2018 онд 10,299.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2017 онд 4,355.2 тэрбум төгрөг, 2018 онд 4,121.5 тэрбум төгрөг болохоор уг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага санхүүжилтийг бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар тооцож, холбогдох өөрчлөлтийг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, З.Нарантуяа, Ч.Хүрэлбаатар. Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Н.Амарзаяа, Ш.Раднаасэд нар хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаан даргалагчийн зүгээс өөрчлөлт оруулж буй хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулсан юм. Ийн санал хураах үеэр гишүүд хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс тодруулга авч, саналаа хэлж байсан.
Ийнхүү хуулийн төсөл тус бүрээр санал хураах явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, өргөн барьсан багц хуулийн төслүүдээс татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхтэй холбоотой хуулийн төслүүдийн өөрчлөлтийг дэмжих шаардлагагүй гэсэн саналын томъёоллоор санал хураалгах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжиж, нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулахаар шийдвэрлэв. Харин татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээс бусад хуулийн төслүүдийн өөрчлөлтүүдийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.
2016 оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв
Үүний дараа 2016 оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хэлэлцүүлгийн явцад тус байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд ингэхдээ уг хууль, тогтоолын танилцуулга, өөрчлөлтөөр гарах үр дагаварын талаарх мэдээллийг тухай бүрт хуралдаанд оролцсон гишүүдэд танилцуулж байсан юм.
Ингээд нийт 28 хуулийн төсөл, дөрвөн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хурааж дууссаны дараа дэмжсэн болон дэмжигдээгүй саналуудыг нэгтгэж, байнгын хорооноос гарах санал, дүгнэлтэд тусган чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух болон үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд тус байнгын хорооны гишүүн Ц.Даваасүрэн зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй юм.
Дараа нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжиж, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Холбоотой мэдээ
-
сарангэрэл (August 31, 2016 9:28:30 am )
Ашгүй дээ. Татвар НДШ-ийг нэмбэл сөрөг үр дагавар ихтэй нийгэм, эдийн засгийн хөгжилд эсрэг үр дүн үзүүлэх аюултай.
-
Иргэн (August 31, 2016 10:14:55 am )
Боломжтой хүмүүс Монголынхоо төлөө нэг удаа гараа сунга л даа.
-
Зочин (August 31, 2016 12:16:31 pm )
Татвар ,цалин гэдэг хууль нь батлагдвал нэг удаа гэсэн юм байхгүй бандан тас гэсэн үг,та насан туршдаа төлнө гэсэн үг.
-
-
Иргэн (August 31, 2016 10:15:40 am )
Тэр хүмүүс түүхэнд тэмдэглэгдэж л таараа ш дээ.
-
IRGENIRGEN (August 31, 2016 11:32:37 am )
YAAY ARDIIN NAMIIHAN IRGEDEEEEEE GAZAR HEVTUULEH DOHLOOO SHUUUUUU
-
Иргэн (August 31, 2016 1:55:01 pm )
Баяжих тутам хун харамч нарийн болдог нь муухай яа. Уг нь ухамсраараа толоод явсан бол хэмнэгдсэн монго нь ядарсандаа тус болох байсан юм л даа. Дэлхийн бух оронд л чинээлэг хэсгээс нь ахуйхан татаж ядарсаныг нь чирч явдаг шуу дээ. Амиа хичээсэн монгол оо гэж…
-
irgen (August 31, 2016 5:55:42 pm )
nigmiin daatgaliin shimtgel bolon tatvariin hemjeeg nemehgui baih ni zuv.ard tumnee yadarsan deer ni yadraah hereggui.
-
ЗОЧИН (August 31, 2016 8:58:58 pm )
МАШ САЙН ХҮРЛЭЭ САЙН Б.А ТАТВАР НЭМЖ БОЛОХГҮЙГ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД БАРАГ МЭДЭНЭ ШҮҮ. МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХЭМҮҮДҮҮД ЭДИЙН ЗАСАГЧДАА. ЧАДАХГҮЙ БУРУУ ЗАМААР ЯВЖ БАЙГАА ЗАСГАА ОГЦРУУЛААЧЭЭ.
-
irgen (August 31, 2016 9:08:11 pm )
Ulsaas hulgai hiisen humuusees bas ulsiin mungiig heregleed uguugui humuusees, mun ofshorshoos munguu abaa. Bid nariin tatbariig ta nar hulgaildag bizde
-
Иргэн (September 01, 2016 2:29:57 pm )
Цалингийн хувьд зөвхөн өндөр албан тушаалтай, өндөр цалинтай хүмүүсийн татварыг нэмнэ гэж ойлгосон. Тийм бол яахав дээ түр зуур. Дундаж хүмүүс нь чардайгаад л амьдрах гээд л байна. Хамт л тэгээд чардайя л даа
-
MAH (September 01, 2016 3:41:48 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
-
иргэн (September 01, 2016 5:23:43 pm )
тэтгэвэрийн насыг л нэмэхгүй байвал боллоо тэтгэвэрт гарах насаа борц болтлоо хүлээж сууна даа
-
Anonymous (September 01, 2016 6:25:20 pm )
tatvarin urshuul garlaa gesen odoo garaagvi gne yu bolod bgaa yum.
-
zochin (September 01, 2016 6:52:20 pm )
Hervee tatvar nemsen bol ene uls chin ajilguidleer duureh blaa..baiguullaga bolgon tsomhotgol hiih bsanda..eniigee neg yum oilgoo yum bga bize ene 76
-
irgen (September 02, 2016 12:20:10 pm )
odoo bol AN g harluulah ajil l yavj bgaa zuv zuitei uymiig ni avaachee teneg uymuu bug; l buruu baihgui shuu dee yamar hachin uym be
-
иргэн (September 02, 2016 3:24:06 pm )
энэ 76 улсын ажил хийх гэж улсаар утсны төлбөр, унааны мөнгө гээ л авах юм доод бид чинь төрийн алба хийх гэж түрийвчээ хоослоол унаанд суугаал нэгжээ аваал байж байхын
-
Инженер (September 03, 2016 5:57:50 pm )
Хотоор дүүрэн байгаа өндөр сс тэй тансаг машин, уулын ам болгонд байгаа тансаг хаустай хүмүүсээсээ ав, мянгат малчин гэгдээд ханхалзаж явдаг хөдөөний баячуудаасаа татвараа ав. 3 сая төгрөг авах хэмжээнд сурч, хөдөлмөрлөөд 10-20 ядуу ах дүү нараа чирдэг жирийн инженерүүдээ дарамтлах хэрэггүй. Тэдэнд том машин, хаус байхгүй ш дээ
-
zochin (September 04, 2016 12:54:34 pm )
Ul hudlukh tureesluuldeg luivarchdaasaa av,
18 Comments