antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 30, 2016 1 comment

Аки башёгийн банцүкэгийн сониноос…

нийтлэсэн Admin

14188387_666477953501835_7750740431372432977_o

Мэргэжлийн сумогийн Аки башё ирэх ням гаригт эхэлнэ. Аки башёгийн банцүкэг өнгөрсөн ням гаригт албан ёсоор гаргалаа.

Банцүкэгийн зүүний магнайд ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж Нагоя башёд түрүүлсэн амжилтаараа бичигдсэн байна. Барууны магнайд ёкозүна Хакухо М.Даваажаргал, зүүний дагавар магнайд ёкозүна Какурюү М.Ананд нар бичигдлээ.

Японы хоёр озэки Котошогикү болон Гоэйдо нар кадобан буюу заавал наймаас дээш даваа авах болзолтой барилдана. Хэрвээ энэ амжилтаа үзүүлж чадахгүй бол озэки цолоо алдах юм. Гоэйдо дөрөв дэхээ, Котошогикү зургаа дахь удаагаа кадобанд орж буй нь энэ.

Сэкиваке цолыг Такаясү болон Такарафүжи нар анх удаагаа хүртэн барилдана. Наруто дэвжээнээс төрсөн дөрөв дэх сэкиваке цолтон нь Такаясү болж байна. Түүнээс өмнө Ваканосато, Такановака, Кисэносато нар тус дэвжээнээс секиваке цолд хүрч байлаа.

14212062_666478016835162_2031434534287896778_n

Харин шинэ сэкиваке Такарафүжигийн хувьд мөн дэвжээнээсээ секивакээ цолд хүрсэн дөрөв дэх бөх боллоо. Түүнээс өмнө Аминишики, Харумафүжи, Тэрүнофүжи нар сэкиваке цолд хүрсэн.

Комүсүби цол дээр Кайсэй, Точиозан буцан ирлээ. Макүүчи зиндаанаас таван бөх бууж, таван бөх оронд нь дэвшин барилдана. Үүнд, Аминишики, Тойоношима, Китахарима, Саданофүжи, Осунаараши нар Жюүрёо зиндаа руу буусан бол тэдний оронд Хомарэфүжи, Гагамару, Амаказэ, Кёкүшюүхо, Чиёшома нар дэвшин барилдах юм.

Улсын арслан Бандийн Ганбаатарын хүү Чиёшома Г.Мөнхсайханы хувьд анх удаагаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд барилдахаар болж байна. Мөн Амаказэ анх удаагаа макүүчид барилдах болзол хангажээ.

Харамсалтай нь 14 жилийн өмнө мэргэжлийн сумод анхлан хөл тавьж, эхний гурван башёдоо нэг ч уналгүйгээр 21-0 гэсэн дүнгээр гайхуулж гарч ирж байсан Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас зодог тайлж, банцүкэд бичигдэхээ болилоо.

Р.Гэгээ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • japan (August 30, 2016 7:34:47 pm )

    HUchit baatariin maani ubchin edgene .dee.setgeliin hat saitai huu bgaa uym .Songino hgairhan duuregt .maaanaihan hursh amidarch bn .11-r bair.emchilgee amjilttai bno. Harin burhandaa zalbirah heregtei

antalya rent a car