antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 30, 2016 15 comments

Монгол төрийг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэхийг зөвшөөрлөө

нийтлэсэн Admin

a6e6e1a67b19c7616dca20cde7a368b4

“Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр чуулганаар хийж, гишүүдийн олонх буюу 91,1 хувь нь дэмжив.

Юмжаагийн Цэдэнбал  нь  1940-1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрбээр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд  БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар юм.

Тодотгон өгүүлэхэд, тухайн үеийн МАХН буюу өнөөгийн МАН 1990 онд Ю.Цэдэнбалыг намаас хөөж, 1997 онд намын гишүүнчлэлийг сэргээх шийдвэр гарсан байдаг.

За харин өнөөдрийн чуулганаар Монгол төрийн удирдагч асан Ю.Цэдэнбал агсны мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд санал гаргасан юм. Тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хороог цайны цагаар хуралдуулах саналтай байна. Үүний дараа өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд багтааж өгөөч. Тэгвэл өнөөдрийн дотор эцсийн хэлэлцүүлгийг хийгээд гаргачихмаар байна гэж байсан. Харин спикер М.Энхболд өнөөдөр байнгын хороогоо хуралдуулж, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд оруулж өгнө гэсэн хариуг өгсөн юм.

Юмжаагийн Цэдэнбал агсны намтраас өгүүлэхэд,  тэрбээр Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Улаангомын шинээр байгуулсан сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.

1938 онд Улаанбаатар руу буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.

1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд Маршал Хорлоогийн Чойбалсан нас барснаар ерөнхий сайд болж 1974 оны 6 сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашсан байна. 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан юм.Мөн зарим түүхийг гуйвуулагчид Ю.Цэдэнбалыг өөрийн төрсөн Давст уулыг Орост худалдсан,Орост дагаар орохоор санаархаж байсан хэмээн ярьж бичдэг ч түүх нэгэнт няцаалт өгсөн.

1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ.

Нас барсных нь дараа Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • zochin (August 30, 2016 12:28:53 pm )

    MONGOLIIN TUUHEND MUNHURCH ULDSEN HUN MONGOL ULSIIN TULUU CHIN ZVRHEEREE ZVTGEJ YAWSAN HUNDEE HUURHII MINI UURIINHUU BUHIIL AMIDRALIIG MONGOL ULSIIN TULUU ZORIULSAN HUN HERWEE BAL DARGA ODOOGIIN ENE NIIGMIIG HARSAN BOL YAMAR IH HARAMSAH BSAN BOLOO

  • zochin (August 30, 2016 12:40:02 pm )

    odoo tur barij bgaa humuus Bal dargaas tsuraltsaach Bal dargiin ued niigem taiwan amgalan bsan Ta nar bol dendvv muuhai humuus shuu awilga heel hahuuland idegdsen ard tumnii amidral doroitson ems ohid n buzartsan zugaa tsengel arhind ugjigdsan buzar niigem boljdee ene baliar gajuudliig zasah aawiin huu mongold bn u?

  • МГЛ (August 30, 2016 1:57:49 pm )

    төрсөн нутаг яг хаана аан

  • Зочин (August 30, 2016 4:00:48 pm )

    АН-ын хулгайч нар монгол улсын төлөө зүтгэсэн агуу удирдагч сүхбаатар цэдэнбал чойбалсан нарыг үзэн яддаг .

    • Anonymous (August 30, 2016 9:38:32 pm )

      Bal dargiig Choibalsan guitai bitgii zuirel chigchii huruund ni ch hurehgui shuu de

  • zochin (August 30, 2016 5:33:54 pm )

    za bugd l hulgaichda

  • Ватук (August 30, 2016 10:58:17 pm )

    МАН болон Увсынхы лобигоор тэмдэглэх болж байгаа юм уу

  • Ватук (August 30, 2016 10:59:09 pm )

    Тэмдэглээд байхаар зүйл биш дээ

  • Ватук (August 30, 2016 11:00:32 pm )

    Увс аймаг юмуу Давст сумандаа л тэмдэглэвэл зохино

  • Tsedenbal darga Mongol ulsad gawyatai hun shuu (August 31, 2016 12:34:18 am )

    Bi uwsiin hun bish Bal dargiin uws muwas nadad padgui Ene hunii Mongoliin tuluu zutgesen zutgeliig hembeguaich arilgaj chadahgui Odogiin ene turd ajillaj bgaa baliar yumnuud shig ene hun hezeech bgaagui Bal dargiin uyed awilga heel hahuul hezeech bgaagui Humuus yos surthuuntai bsan Odoo ene niigem ih soyoltoi saihan hugjchihsun gej heleh u? Yag haragdaach Humuus yos surtshuun hun chanaraa ih geesen Mungund nud n tsiidsen yumnuud l bolson shal baliar niigem bnshdee Ahidalt yanhandalt ajilguidel yaaayaa muuhai bn

  • BATUK-t (August 31, 2016 12:37:18 am )

    Batuk chi uhvel taarna. Chimuu gulug ene ih hunii baiguulsan gaviyagaar ugjij uschihuud muu gulug chi uhvel taarna

  • РРРРРР (August 31, 2016 9:00:26 am )

    хөөрхийдөө одоо мянга ойг нь тэмдэглээд ч яах юм билээдээ хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла гэдэг үгийг сайн санаж бие биедээ урам хайрламаар

  • ЗОЧИН (August 31, 2016 11:44:31 pm )

    BATUK , PPPPP – та нарын торсон одрийг овгонтийн хондийн согтуу чавганц ч тоож овгонтоо уухгуй , та нар тороогуй , хун боллгуй юм чинь

  • ЗОЧИН J&J (August 31, 2016 11:49:17 pm )

    20 – дугаар зууны МОНГОЛЫН МАНЛАЙ УДИРДАГЧ

  • Mangar Batuk (September 01, 2016 9:19:15 am )

    BATUK BAASTAI TOLGOI CHI BITGII DALDAGANAAD BAI HULDVV MAL CHI NOM SAIN UNSH MANAIH 2 TOM GURNII DUND AMIDARDAG GEDGIIG CHI MEDEH u? HARINCH BAL DARGA SAIN AJILLASAN SHUU BAASTAI TOLGOI BATUKAA

antalya rent a car