Мэргэжлийн сумод үндэсний бөх, жүдогийн хөл мэхээрээ өрсөлдөгчдийнхөө зүрхэнд шар ус хуруулсан Токитэнкү буюу Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул улсын начин Ж.Алтангадасын хүү А.Хүчитбаатар сүүлийн жил орчмын хугацаанд тунгалгийн булчирхайн хоргүй хавдартай тэмцсээр байгаа юм.
Жил гаруйн өмнө буюу 2015 Нагоя башёгийн үеэр Токитэнкүгийн баруун хавирган тушаа өвчин мэдрэгдэж байжээ. Харин есдүгээр сарын башёгийн үеэр өвчин улам нэмэгдсэний улмаас эмнэлэгт хандахад, дээрх өвчний онош тавигдсан юм.
Гэхдээ А.Хүчитбаатар өвчинтэйгээ шаргуу тэмцэж, улмаар эргээд мэргэжлийн сумогийн дэвжээнд гарахыг хүссэн ч жин багасч, бэлтгэл байнга хийх боломж тааруу болсон тул мэргэжлийн сумогоос зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Токитэнкү А.Хүчитбаатар мэргэжлийн сумод туслах оякатагаар үргэлжлүүлэн ажиллах ажээ.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
-
irgen (August 30, 2016 11:28:41 am )
buhniig yalan diileh setgeliin tenhee huchtei bj turgen edgeerei
-
Gegee (August 30, 2016 12:28:32 pm )
Nas bol too gedeg shig uvchin bol setgeleeree edgej boldog uhamsartai holbootoi huchirheg baij yalan diileerei amjilt
-
Saraa (August 30, 2016 12:50:32 pm )
saihan eej aaviin sain huu. eruul enhiig hisie.
-
gandan buurakhgui (August 31, 2016 9:12:25 am )
Жинхэнэ эр хүн чамб ялан дийлэх чадал тэнхээ бий. битгий давгаа шиг байгаараа урагшаа
4 Comments