antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2016 2 comments

Д.Сумъяа, Д.Отгондалай хоёрыг байраар шагналаа

нийтлэсэн Admin

52a80eb956e52243eddc82d372eb1cbb_1200

Рио-2016 олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа, хүрэл медаль хүртсэн  Д.Отгондалай нарыг өнөөдөр Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт,  Хил Хамгаалах Ерөнхий газрын удирдлагууд  хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрчлэн олимпийн наадамд эх орныхоо нэрийг гаргаад ирсэн хоёр тамирчнаа байраар шагнаж байгаа тухай сайхан мэдээг дуулгалаа.  Д.Сумъяаг гурван өрөө байр, Д.Отгондалайг хоёр өрөө байраар шагнаж байгаа юм байна.

ХХЕГ-ынхан тамирчид нь ийн амжилт гаргаад ирсэнд магнайгаа хагартал баярлацгааж байгаагаа хэлж байгаа. Ахмад Ч.Өлзийсайхан  бичихдээ  “Дэлхийд чансаагаар нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа “Хилчин” спорт хорооны тамирчин, ахмад Доржсүрэнгийн Сумъяа “Рио 2016” олимпийн наадмын гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн жүдо бөхийн төрөлд мөнгөн медалийн эзэн болж Монголын ард түмэн, мянган мянган хилчдийнхээ баярын магнайг тэнийлгэсэн. Тэрбээр олимпийн наадмын эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 57 кг-ийн хэсгийн барилдаанууддаа учраа бүхнээ, ялж, түүн дотроо өмнө нь таван удаа таарч барилдаж байсан Японы алдарт бөх Каори Мацумотог 22 секундэд цэвэр ялснаар хэсгийнхээ аварга болсон юм. Ийнхүү “Рио-2016” олимпийн наадмын медалийн анхны салхийг хагалж, Монголын эмэгтэйчүүдийн жүдогийн түүхэн дэх олимпийн анхны медалийн эзэн, хилчдийн дундаас төрсөнд эх орноо хамгаалан суугаа хилчид баяртай байна.” гэсэн бол Д.Отгондалайгийн талаар  “Монголын багийн хоёр дахь олимпийн медалийг “Хилчин” спорт хороо, Хилийн 0168 дугаар ангийн тамирчин, ОУХМ, Ази тивийн болон Азийн наадмын аварга, дэслэгч Доржнямбуугийн Отгондалай эх орондоо авчирлаа. Тэрбээр олимпийн тэмцээний шөвгийн дөрөвт үлдэх тулааныг Алжирын боксчин Реда Бенбазизтай хийж 3:0-ээр буулгаж авсан юм. Ийнхүү “Рио-2016” олимпийн наадмын медалийн салхийг “Хилчин” спорт хорооны тамирчин, ахмад Доржсүрэнгийн Сумъяа хагалж, олимпийн хоёр дахь медалийг мөн адил хилчин тамирчин Д.Отгондалай түүчээллээ.
Ийнхүү бэлгэдэл бүхэн биеллээ олж хилчдийн буян заяа, цог золбоо үргэлж өөдөө байдаг гэдгийг бататган хилчин тамирчид тэр бүр хүссэн аавын хүү, ээжийн охин өвөртөлдөггүй олимпийн медалийн эзэн боллоо. “Хилчин” спорт хороо нь олимпийн арав гаруй төрлөөр тамирчдыг бэлтгэж улс тив дэлхий, олимпийн наадамд тогтмол амжилттай оролцуулж буй манай улсын томоохон спорт хороодын нэг гэж хэлж болно. Энэ ч утгаараа хилчдийн дундаас Монгол Улсынхаа шигшээ багт орсон олон арван тамирчин байдаг юм. Хил хамгаалах байгууллагаас спорт хорооныхоо тамирчдыг дэмжиж ажилласны үр дүнд спортын олон төрлөөр тамирчид маань амжилт гаргаж, ард олныхоо хүндэтгэлийг хүлээн, эх орныхоо нэр алдрыг дэлхийн дэвжээнээ цуурайтуулж байгааг энэ өдрүүдэд хүн бүхэн ам уралдан бахдаж байна. Тамирчдын амжилт, хилчин дайчдын хувьд сэтгэлийн дэм, асар их урам зориг болж байдаг билээ. Хилчдээ төлөөлж хүн төрөлхтний их наадам Рио-2016 олимпод амжилттай оролцсон зургаан тамирчиндаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөж дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсэе.” хэмээсэн юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Иргэн (August 29, 2016 11:39:39 am )

    Байр гэдэг хэрэгцээтэй бөгөөд сайхан бэлэг байна.

  • зочин (August 29, 2016 1:07:03 pm )

    САЙХАН УРАМШУУЛСАН БАЙНА, ТАНАЙ ХАМТ ОЛОНД БАЯР ХҮРГЭЕ, УЛАМ ИХ АМЖИЛТ.

antalya rent a car