Ашигтай тосыг шинэлэгээр нь…
Даяаршиж буй дэлхийн хүн ам нэмэгдэхийн хэрээр хүнсний хэрэглээний соёл даган өөрчдөгдсөөр байна. Өмнө дэлхий нийт цадах гэж хүнс хэрэглэдэг байсан бол орчин үед эрүүл байхыг илүүд эрхэмлэн хүнсний сонголтоо хийдэг болоод байгаа. Монголчууд бидний өвөг дээдсүүд “Гурван цагаан хор” буюу давс, сахар, өөх тосыг бага хэрэглэхийг сургаж үлдээсэн байдаг. Энэ дундаа тосыг онцолж авч үзье.
ӨӨХ ТОС ГЭЖ ЮУ ВЭ?
Өөх тос нь бие махбодийн зарцуулах илчлэгийн хэрэгцээг хангах үүрэгтэй үндсэн шимт бодис юм.
Өөх тос нь хүний биеийн эсийн бүрхүүлийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Ялангуяа хүүхдийн тархи, мэдрэлийн эсийн өсөлт хөгжилтөнд шийдвэрлэх үүрэгтэй.
Бүтэц:
Өөх тосны төрөл | Ханасан өөх тос | Нэг ханаагүй өөх тос | Олон ханаагүй өөх тос |
Төлөв байдал | Хатуу, царцмаг | Шингэн | Шингэн |
Тосны хүчил | Ханасан тосны хүчилт | Нэг ханаагүй тосны хүчил | Олон ханаагүй тосны хүчил |
Хүнсний бүтээгдэхүүн | Мал, амьтны гаралтай хүнс: мах, сүү, тахиа, шувууны махны хальсан дор, цөцгий, цөцгийн тос, өөхөн тос | Ургамлын гаралтай хүнс: олив, газрын самар, чидун жимсний тос, канолын тос, газрын самрын тос, далдуу модны тос | Загас, загасны тос, ургамлын гаралтай хүнс: шар буурцгийн тос, эрдэнэшишийн тос, наранцэцгийн тос |
Эрүүл мэндийн нөлөө:
Өөх тосны төрөл | Ханасан өөх тос | Нэг ханаагүй өөх тос | Олон ханаагүй өөх тос |
Эрүүл мэндийн нөлөө | Сөрөг нөлөө ихтэй: Цусан дахь нийт холестерины түвшинг нэмэгдүүлж, ялангуяа судасны хатууралд нөлөөтэй | Эрүүл мэндэд тустай: Судасны хатуурлаас сэргийлнэ | Сөрөг нөлөө бага: Цусан дахь холестериныг бууруулахгүйгээр, судасны хатуурлаас сэргийлэх магадлалтай |
ЯМАР ТОС ХҮНИЙ БИЕД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Өөх, тосонд агуулагдах ханаагүй тосны хүчил, ялангуяа нэг ханаагүй тосны хүчлийн агууламжаар түүний эрүүл мэндийн ач холбогдол тодорхойлогддог. Нэг ханаагүй тосны хүчлийн агууламж өндөртэй өөх тос нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй.
Ургамлын тос нь мал, амьтны гаралтай тостой харьцуулахад ханаагүй тосны хүчлээр илүү баялаг боловч эрүүл мэндэд тустай нэг ханаагүй тосны хүчлийн агууламжаараа харилцан адилгүй байдгийг хүснэгтээс харж болно.
Та ханаагүй тосны хүчлээр баялаг, ялангуяа нэг ханаагүй тосны хүчлийн агууламж өндөртэй ургамлын тосыг сонгон хэрэглээрэй.
Зэрэглэл | Өөх, тосны төрөл | Ханасан тосны хүчил | Ханаагүй тосны хүчил | Үүнээс | |
Нэг ханаагүй тосны хүчил | Олон ханаагүй тосны хүчил | ||||
1 | Канолын тос | 6 | 94 | 62 | 32 |
2 | Наранцэцгийн тос | 12 | 88 | 19 | 69 |
3 | Эрдэнэшишийн тос | 13 | 87 | 25 | 62 |
4 | Шар буурцгийн тос | 15 | 85 | 24 | 61 |
5 | Чидун жимсний тос | 17 | 83 | 72 | 11 |
6 | Газрын самрын тос | 18 | 82 | 50 | 32 |
7 | Яргай, Хулд загасны тос | 20 | 80 | 55 | 25 |
8 | Хөвөнгийн үрийн тос | 27 | 73 | 19 | 54 |
9 | Гахайн өөх, тос | 41 | 59 | 47 | 12 |
10 | Далдуу модны тос | 51 | 49 | 39 | 10 |
11 | Цөцгийн тос | 66 | 34 | 31 | 3 |
12 | Дал модны үрийн тос | 86 | 14 | 12 | 2 |
13 | Наргил модны самрын тос | 92 | 8 | 6 | 2 |
ТОСОНД ЧАНАСАН БООРЦОГ…
Монголчууд гурилан бүтээгдэхүүнийг тэр дундаа гэрийн боорцог гэгддэг чаналгын төрлийн нарийн боовыг хэрэглэсээр ирсэн. Өмнө гэртээ хиншүү хярвасаа тавиад л тосонд боорцог хайрдаг байсан айлууд саяхан.. Гэтэл зах зээлийн өрсөлдөөнт амьдралын хэмнэлд төдийлөн зав цаг гарган боорцгоо хайрч иддэг цаг нэгэнт ард хоцорчээ.
Боорцог болон хуушуурыг хайрсан тосондоо олон дахин хайрсаар тос нь харлаж бохирддог. Бохирдсон тосонд чанасан бүтээгдэхүүний үнэр амт хуршсан, ханасан тос буюу хүний биед удаан шингэх тосны хэмжээ нэмэгдсэн байдаг. Иймээс тосыг байнга шүүж тунгалагаар нь байлгах шаардлагатай тулгардаг. Энэ асуудлыг шийдвэрлэсэн чаналгын нарийн боовны шугамыг Итали улсаас монголдоо анх удаа суурьшуулан бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлсэн нь ТАЛХ ЧИХЭР ХК юм.
ТОС ШҮҮХ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ
Монголдоо анх удаагаа бас цорын ганц байгаа технологи бол “Тос шүүх” дэвшилтэт технологи. Талх Чихэр ХК үйлдвэрлэлдээ чаналгын төрлийн нарийн боовны автомат шугамыг Итали улсаас захиалан оруулж ирэхдээ чанаж буй тосыг байнгын тунгалагаар нь байлгах дэвшилтэт технологийг зорин зорин оруулж ирсэн байдаг.
Энэ нь нэг талаасаа шугамын үйлдвэрлэлийн эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэх боломж нөхцөлийг, нөгөө талаасаа хэрэглэгчийнхээ эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг нь хангаж өгч байгаа хэрэг юм.
Нэмж хэлэхэд, 2015 оноос эхлэн Талх Чихэрийнхэн бүтээгдэхүүнийхээ давс, чихэр, тосны хэмжээг тодорхой хувиар бууруулж, зарим төрөлд хэрэглэж байсан транс тосоо үндсээр нь халсан юм. Энэ нь Монголынхоо ард түмнийг өөрийн бүтээгдэхүүнээр дамжуулан эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг дээшлүүлж байгаа буянтай ажлуудын нэг юм.
Холбоотой мэдээ
-
zochin (August 27, 2016 12:42:04 pm )
HUN ARDIINHAA ERUUL MENDIIN TULUU AJILLAJ BGA TALH CHIHER XXK ii HAMT OLOND BAYARLALAA AJILIIN UNDUR AMJILT HUSIE
-
ЗОЧИН (August 27, 2016 7:26:57 pm )
Sain bainaa
-
Гана (August 28, 2016 9:04:50 am )
Манай улс төрчид УИХ-д нэр дэвшихийн өмнө олны сонирхлыг татах,өөрийгөө ард иргэдэд танил болгох,тэдний төлөө маш их санаа зовж байдаг хүн гэдгээ харуулахын тулд ямар нэгэн сэдэв сонгон авч шуугиан дэгдээдэг. Үүний нэг жишээ нь оны эхээр Амарсанаа гэдэг товарищ “Транс масло”-ийн тухай баахан бүлтэрсэн.Сонгууль өнгөрсөн,транс масло таг болсон. Дээрх нийтлэлд “Транс масло”-ын тухай огт дурьдсангүй.
3 Comments