Одоогоос 10 жилийн өмнө 2006 онд 26 Хадгаламж зээлийн хоршоо дампуурсныг уншигч та санаж байгаа болов уу. Тэгвэл тэгж олноороо дампуурсны цаана улстөрийн бүлэглэлүүд хоорондын тоглоом явагдсан байж болохыг үгүйсгэх аргагүй байдаг. Тэгвэл ийм үндэслэлтэй холбогдон нэр заагдан яригдаж байсан нэгэн бол “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны эзэн Ц.Түмэнгэрэл агсан юм. Санхүүгийн хүнд байдалд орсон тэрээр СЗХ-ны дарга асан Д.Бадраагийн амийг хөнөөж, улмаар цаазаар авахуулсан гэдгийг манай уншигчид мэдэх биз. Гэхдээ түүний цаазын ялыг гүйцэтгээгүй гэх мэдээлэл ч сүүлийн жилүүдэд гарч байсныг бас энд дурдая. Ямартай ч, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир түүнийг хэрэг үйлдсэний дараа “Түмэнгэрэл өрсөлдөөн дунд хөл алдаад, сэтгэл санааны тэр ачааллыг дааж гарч чадалгүй одоо энэ Содбаатар, Зориг эд нарын талын хүнийг л алчихсан байхгүй юу. Бадраа агсан бүлэглэлийнхээ хувьд нөгөө талын хүн байхгүй юу. Тэгэхлээр дургүй болчихсон. Өс хонзон санацгаасан. Тэгэхээр энэ маргаан тэртэй тэргүй бүгд ил болно. “Цаг хугацаа гэж сайхаан” гэж Баабар ярьж байна лээ. Энэ үнэн. Цаг хугацаа үзүүлнэ… хэмээн ярьсан л байдаг юм. Ийм маягаар харвал Хадгаламж зээлийн хоршоодын хавтгайрсан их дампуурал нь эдийн засгийн сахилга бат сул, дархлаагүй байсан гэхээсээ илүүтэй бүлэглэл хооронд явагдсан тэмцлийн үр дүн ч байж болох.
Өмнө нь өгүүлсэнчлэн Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны мэдээллээс үзэхэд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 26 хадгаламж зээлийн хоршоодод холбогдох 8301 хохирогчтой 72,4 тэрбум төгрөгийн төлбөртэй гүйцэтгэх баримт бичигт “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” хууль болон бусад хууль эрх зүйн актуудын хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа юм. “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” хуулийн дагуу улсын төсвөөс нийт хүлээн авч, 26 хадгаламж зээлийн хоршооны 7731 хохирогчтой зохих гэрээг байгуулан 35.8 тэрбум төгрөгийг олгож эргэн төлөгдөх нөхцөлөөр хохирлын мөнгө олгох ажил өнгөрөгч оны сүүлээр 99.2 %-тай байна гэсэн мэдээлэл байсан. Тэгвэл 2013 оны нэгдүгээр сарын байдлаар хохирсон иргэдэд мөнгө олгох ажил 99,5 хувьтай байсан.
Харин хоршоодын учруулсан хохирлыг нуруундаа үүрч ирсэн төрийн зүгээс эргээд тэрийгээ олж авна гэдэг асуудал бүрхэг байгаа юм. Учир нь Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулахаар ХЗДХЯаманд олгосон зээлийн гэрээнд зээлийг буцаан төвлөрүүлэх хугацаа буцаан төлбөрийн хэмжээг тодорхой заагаагүй.
За харин одоо 1875 хохирогч “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-нд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой мэдээллийг хүргэе.
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007оны 04-р сарын 27-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Ц.Түмэнгэрэл, У.Энхжаргал, Д.Дүүрэнбаяр, С.Бадрах нараас 11.630.989.549 төгрөгийг гаргуулж хоршооны нэр бүхий 1875 хохирогч нарт олгохоор тогтоосон 308 тоот гүйцэтгэх хуудас материалыг ШШГЕГ хүлээн авсан аж.
Улмаар хохирогч нарт хохирлын мөнгө олгох ажиллагааны хүрээнд 1875 хохирогчийн хохирлын 50 хувьд Төрийн сангаас олгосон 5.814.904.914 төгрөгнөөс 1709 хохирогчтой гэрээ байгуулж хохирлын 50 хувь болох 5.730.290.092 төгрөгийг зохих дансанд шилжүүлж гэрээ байгуулаагүй 155 хохирогчийн 78.600.822 төгрөгийг шилжүүлээгүй байгаа аж.
2011 оны 11 дүгээр сард 1875 хохирогч хохирлын үнийн дүнгийн 13 хувийг хувь тэнцүүлэн олгохоор зар гаргаж 702 хохирогчид 876,696,344 сая төгрөгийг олгосон байна.
Төрийн өмчийн хороо төлбөрт тооцон авсан 575,320,000 төгрөгийн үнэлгээтэй 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийг 3,005,000,000 төгрөгөөр худалдан борлуулжээ.
Дээрх хөрөнгийн худалдан борлуулсан орлого 3,005,000,000 төгрөгөөс хөрөнгийн үнэ 575,320,000 төгрөгийг хасч зөрүү 2,429,680,000 төгрөгийг тус албаны дансанд шилжүүлэн авч хохирлын 13 хувийг авсан хохирогч нарын хохирлын 20 хувь 1,341,245,707 төгрөгийг нэмж олгон, хохирлын 13 хувийг аваагүй хохирогч нарын 33 хувийг холбогдох материалыг бүрдүүлэн авч 312 хохирогчийн 683,476,588 төгрөгийг тусын дансанд нь шилжүүлэн нийт 2,901,418,639 төгрөгийн хохирлыг барагдуулан ажиллаж байгаа гэж Шийдвэр гүйцэтгэгч, Ахлах дэслэг Я.Батгэрэл өгүүлсэн байна.
Түүнчлэн Битүүмжлэгдсэн эд хөрөнгө хүлээн авах ажлын хүрээнд: 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 12 өдөр хүртэл цагдаагийн байгууллагаас тус хоршооны 30 ширхэг 5.581.849.200 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, зээлдэгчийн 2 ширхэг 11.318.400 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө нийт 32 ширхэг 5.593.167.600 төгрөгийн эд хөрөнгийг хүлээж авчээ. 26195 ширхэг 1.535.465.054 төгрөгийн хөдлөх эд хөрөнгө хүлээн авахаас 23.844 ширхэг 1.408.283.489 төгрөгийн хөдлөх эд хөрөнгө, 99.277.500 төгрөгийн 16 ширхэг автомашиныг тоо ширхэг, марк дугаар, үнийн дүнгээр нь гүйцэтгэх хуудастай тулган фото зургаар баримтжуулан эд хөрөнгө нэг бүрийг тоолж хүлээн авсан гэсэн байна.
Цагдаагийн байгууллагаас 2.335 ширхэг 27.905.000 төгрөгийн хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй байгаа аж. Харин хүлээн авсан эд хөрөнгийг худалдан борлуулах ажлын хүрээнд Үл хөдлөх эд хөрөнгө албадан нийт дуудлага худалдаагаар 19 үл хөдлөх хөрөнгийг 5.193.245.680 төгрөгөөр, 19.244 шихэг дагалдах хөдлөх хөрөнгийг 676,076,229 төгрөгөөр тус тус худалдан борлуулж захиргааны134.936.051 төгрөгийг шилжүүлж дуудлага худалдааны ялагч нарт хүлээлгэн өгчээ.
Хөдлөх эд хөрөнгийн үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар 3 ширхэг автомашиныг 21,330,000 төгрөгөөр худалдан борлуулжээ.
Дэлгүүрийн журмаар худалдан борлуулах 8072 ширхэг 171.170.410 төгрөгийн хөдлөх хөрөнгөөс 795 ширхэг 16,911,510 төгрөгийн эд хөрөнгийг худалдан борлуулж нийт 5,907,563,419 төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.
Төлбөр төлөгч нараас төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд: Нийт 10 зээлдэгчийн 22,498,300 төгрөгний үнийн дүнтэй гүйцэтгэх хуудас материалд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж 16,283,300 төгрөгний үнийн дүнтэй 6 гүйцэтгэх хуудас материал хааж, 3 гүйцэтгэх хуудасны 1.865.000 төгрөг хурааж нийт 18.148.300 төгрөгийн төлбөрийг бодитойгоор биелүүлсэн. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч нараас төлөгдсөн 186,724,151 төгрөгийг шилжүүлэн авсан байна.
Төрийн өмчийн хороонд эд хөрөнгө шилжүүлэн өгөх ажиллагааны хүрээнд: “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5,2 дах хэсэг, Монгол Улсын Засгийн газрын баталсан “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах” журмын 10 дугаар зүйл 10,1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн өмчийн хороонд нийт 1,415,588,200 төгрөгийн үнэлгээтэй 4 үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн хүлээлгэн өгчээ.
Харин Төрд төвлөрүүлсэн мөнгөний тухайд: Тус хадгаламж зээлийн хоршооны хохирлын 50 хувьд Төрийн сангаас олгосон 5.814.904.914 төгрөгнөөс “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” Монгол Улсын хуулийн дагуу төрийн санд шилжүүлж, “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5,2 дах хэсэг, Монгол Улсын Засгийн газрын баталсан “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах” журмын 10 дугаар зүйл 10,1 дэх хэсэгт заасны дагуу 1.415.588.200 төгрөгийн үнийн дүнтэй 4 үл хөдлөх хөрөнгийг Төрийн өмчийн Хорооны тогтоолоор Төрийн өмчид бүртгэж шилжүүлж 4.399.316.714 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2011 оны 3 дугаар сарын 4-ны өдөр бүрэн барагдуулж эргэн төлөлт 100 хувьтай гарчээ.
Төлбөр барагдуулах ажиллагааны тухайд: Эд хөрөнгө худалдан борлуулж, төлбөр төлөгч нараас төлбөр төлүүлж нийт 5,907,803,419 төгрөгийг төвлөрүүлж, Төрийн өмчийн хороонд 1,415,588,200 төгрөгийн үнэлгээтэй 4 үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн хүлээлгэн өгсөн. Төрийн өмчийн хороо төлбөрт тооцон авсан 575,320,000 төгрөгийн үнэлгээтэй 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийг 3,005,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Дээрх хөрөнгийн худалдан борлуулсан орлого 3,005,000,000 төгрөгөөс хөрөнгийн үнэ 575,320,000 төгрөгийг хасч зөрүү 2,429,680,000 төгрөгийг тус албаны дансанд шилжүүлэн авсан.
“Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны нийт хохирол 11,629,809,829 төгрөг бөгөөд төлбөр барагдуулах ажиллагаа 2013 онд 83 хувьтай явагдаж байсан юм. Тухайн үед худалдан борлогдоогүй 6 ширхэг 983,424,900 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө, 3767 ширхэг 642,185,136 төгрөгийн үнэлгээтэй хөдлөх эд хөрөнгө байсан. Мөн дээрх эд хөрөнгүүд чанар байдал муудсан, хийц загвар хоцрогдсон, хэт өндөр үнэлэгдсэн сэлбэг хэрэгсэл ховордсон зэрэг шалтгааны улмаас худалдан борлуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа талаар албаны эх сурвалж хэлж байсан юм.
Эх сурвалж: Б.Итгэлт, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (August 26, 2016 9:36:34 pm )
Түмэнгэрэл Аглид амьд байгаа гэдгийг гэрчлэх хүн байгаа.Энэ тухай телевизий мэдээгээр нэг удаа гарсан боловч маргааш өдрийнх нь мэдээний давталтын дугаараар тэр хэсгийг нь хасаж гаргасан
-
Ченж байхын л мэднэ (August 27, 2016 8:24:04 am )
Түмэнгэрэл гэж жирийн л нэг амьдралаа хөөж явсан ченж калууг Энхбаяр, МАХНы машин хоёр д сүйрүүлж байгаа юм даа.
-
2016 (August 27, 2016 8:40:47 am )
амьд бвал болох нь тэр.
-
Anonymous (August 27, 2016 8:10:46 pm )
яахаара төрөөс төлдөг юмбэ?
-
Anonymous (August 27, 2016 8:14:13 pm )
хараал идэж байхдаа таарсан адгийн луйварчид хулгайчид л энэ намуудаар дүүрэн бна гэсэн үг ш дээ, бас болоогүй өөрсдийгөө ултөрчид гээд нэрлэчихсэн, та нарын үр удамыг хараал иднэ дээ гайгүй
-
BI (August 28, 2016 10:29:30 am )
HZH-g bodlogoor suiruulj asar ih hemjeenii mungu dund ni buleg humuus zavshsan. Uuniig heregjuulehed ter horoonii darga baisan zaluu ch ih tenegtsen. Tumengereliig tiim baidald oruulj zoliosloson. Nyalh huuhedtei ehner ni zurh shimshrem zahia bichij amiig ni guigaad ch nemer boloogui, Enhbayar urshuuguugui, tuuniig mash hurdan tzaazalj, idsen munguu nuuj sanaa ni amarsan baihaa. Ueiin yed yarigdah buzar bulai yavdal bolson doo.
-
Anonymous (August 28, 2016 11:47:19 am )
чоно борооноор гэдэг шиг хураагдсан хөрөнгийг үнгүйдүүлэн дундаас нь хулгайлсан хүн хуулийхан шүү дээ
-
Бичээч (August 28, 2016 2:08:09 pm )
ХЗХ-ны хохирогчдын болон тус хоршоодын хохирлыг барагдуулах ажлыг НЯМДОРЖ Хууль зүйн сайд байхдаа намынхан болон ойр дотныхонтойгоо будлиулан залилж завшсан байх мгадлалтай. Хэрэв үгүй байсан бол тэр хүн энэ сэдвээр маш их шударга царайлан олон мэдэгдэл хийх байсан юм.Энэ сэдэв яригдангуут НЯМДОРЖ дуугаа хураадаг нь учиртай. Анхаарах л асуудал шүү.
-
Зика (August 28, 2016 3:16:08 pm )
МАН-ын хийсэн санаатай үйлдэл шүү дээ. Тэр мөнгийг одоогийн ханшаар тооцож МАН-аас гаргуулах хэрэгтэй
-
Зочин (August 29, 2016 6:19:45 am )
Ер нь бол Түмэнгэрэлийг амьд байгаасай гэж бодож байна. Энэ бол бизнесийн бүлэглэлүүдийн хоорондх сөргөлдөөнөөс нэгэн албан хаагч залуу амь насаараа, нөгөө бизнесмэн амьдралаараа хохирсон түүх. Хүн чанаргүй, мөнгөний төлөөх толхилцоон эцэстээ хүмүүсийг амьдрах аргагүй болгодогийн жишээ. Түмэнгэрэл амьд байгаа бол эхнэр хүүхэд нь ч хамтдаа байгаа байлгүй. Хүний орчлонд нэг нь ч гэсэн амьд явбал болж л байна.
-
Anonymous (August 29, 2016 8:07:55 am )
бизнэссийн бүлэглэл гэж нэрлэх нь ч хаашаач юмб, мөнгөний төлөө ямарч булай юм хийхээс буцахгүй болтлоо улайрчихсан хулгайчид, луйварчид, дээрэмчидийн бүлэглэл гэвэл зөв болох байлгүй
-
-
IRGENIRGEN (August 29, 2016 10:11:52 am )
BUSSINESMAN ZALUUUUG TOR HUCHINDEEED BHGUI BOLGOSON YM SHIG BGAAAM DAAAA
-
Anonymous (August 29, 2016 5:31:57 pm )
хулгайч алуурчин луйварчин нарын төр монголд 26 дах жилээдээ яваж байна
-
Zochin (August 29, 2016 9:25:45 pm )
Turiin ergelt l hiihgui Bol ta bid uhlee shdee Ed nariig zailuul uya ergelt gargah ni etchsiin zuv songolt uur gartch alga
-
Хоролбадам Хөвсгөл (August 30, 2016 5:56:03 am )
“Улс төрч нэр зүүсэн “АН МАН -ынхний төрөөс төрсөн “ТЭР БУМТАН”-ууд улсаас ямар ял завшиж ханах биш Ядарсан ард түмэн , хувийн хэвшил хоёр ялаа үүрсээр элгээрээ яг хэвтлээ дээ ,зайлуул Ичих ч үгүй “хүүхдийн мөнгө ” “оюутан ” хоёроор оролдож ханахгүй юм даа Төрийн луйварчид
-
лха (August 30, 2016 10:31:01 pm )
Тэр маш сайн хүн байсан.хүн алах хүн байгаагүй.амьд байгаасай.Англид байна уу шоронд байна уу хамаагүй ээ.Тэр үргэлж цагаан гутал өмсдөг цэмцгэр залуу байсан.
16 Comments