antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2012 Comments are off

Олимпийн аварга Кенениса Бекелэ эрхээ хасуулжээ

нийтлэсэн Admin

Арабын нэгдсэн Эмиратын Дубайд нэгдүгээр сарын 20-нд болсон Дубайн Марафонд олимпийн аварга Кенениса Бекеле тэргүүтэй Этиопийн хөнгөн атлетикийн шигшээ багийн 35 тамирчин оролцжээ. Тэмцээн эхлэхээс өмнө Этиопийн хөнгөн атлетикийн холбооноос дээрх тамирчдыг шигшээ багийн бэлтгэлд дуудсан боловч тамирчдын нэг нь холбооны шийдвэрийг хайхралгүй Эмиратыг зорьжээ. Үүнээс үүдэн холбооны удирдлага болоод тамирчдын хооронд асуудал үүсч, улмаар Этиопийн хөнгөн атлетикийн холбооноос дээрх 35 тамирчны тэмцээн, уралдаанд оролцох эрхийг нь нэг жилийн хугацаанд түдгэлзүүлэх шийдвэр гаргасан тухай тус холбооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Эрхээ хасуулсан тамирчдын тоонд Бээжингийн олимпийн наадамд 5000 болон 10,000 метрийн гүйлтэд дэлхийн рекорд эвдэн, түрүүлж байсан Кенениса Бекелегээс гадна олимпийн багт багтсан зургаан тамирчин байгаа гэнэ. Түүнчлэн Бээжингийн олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Тирунеш Дибабагаас гадна түүний нөхөр, олимпийн хос мөнгөн медальт Силеши Сихине ч багтжээ.

Хамгийн харамсалтай нь, дээрх тамирчид бүгд Лондонгийн олимпод эх орноо төлөөлөх боломжгүй болж байна. Гэхдээ Этиопийн хөнгөн атлетикийн холбооноос хангалттай чадварлаг, нөөц тамирчид байгаа тул тэднээс сонгож, ирэх долоо хоногт багтаан шигшээ багт багтаах тухай мэдэгджээ.

Score Studio


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car