antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2012 Comments are off

Хавтгай Монгол

нийтлэсэн Admin

Хавтгай дэлхий гэх үг сүүлийн жилүүдэд дэлхийн улс төрчдийн амны уншлага болсон үг. Тэд бүх дэлхийг хил хязгааргүй мэт, мэдээллээ асар хурдан солилцдог болохоор нь ингэж нэрлэсэн хэрэг. Шувуу нь хүртэл буруу дэвчих гээд байдаг манай оронд “Хавтгай” гэх үг шууд утгаараа хэрэглэгдэж байх шиг.

Нийт ард иргэдээ ядарч зовж байгааг нь харгалзан бүх хүмүүст 21,000 төгрөгийн хувь хишгээ хүртээж эхлэв. Гэхдээ хэн нь илүү ядарч, хэн нь илүү амьдарч байгааг нь үл харгалзан халамжийг хавтгайруулав. УИХ-ын гишүүн Бат байна уу, жирийн ард Болд байна уу хамаагүй. Бүгдэд нь 21 мянган төгрөг хэрэгтэй аж. Төрийн түшээд 21 мянга руу яарахгүй байх хооронд ард иргэд нь тээр доор хэдэн цагийн турш 21-ээ авах гэж дугаарлан зогсч байна. Хэн нэгнээсээ түрүүлж авах гэж багахан хэмжээний дайн болж байгааг халамжлагч төрийн түшээд даажинтай нь аргагүй хардаг биз. Нийтэд нь тараах мөнгөний хэмжээ оюутан бүр дээр нэмэгдсэн гэж байгаа. Тэд сар бүр 70 мянган төгрөг авна. Гэхдээ муу сурсан уу, сайн сурсан уу, хичээлдээ суудаг эсэх нь үл хамаараад оюутан болбол 70 мянгийг халааслана гэж ойлгож болно. Харин үүний дараа эрүүлжүүлэхээр зогчлогсдын тоо хэдээр нэмэгдэх нь сонин.

Ард иргэд, оюутан залуус, хөгшин, залууст нийтэд мөнгө тарааж байх хооронд 76 гишүүн  бүр нэг тэрбумыг халааслах эрхтэй болов. Их, бага, том, жижиг ямаршуухан ажил хийхийг харгалзахгүйгээр гишүүн бүрт ямар нэгэн юм хийгээрэй гэж нийтэд нь тарааж орхино. Жирийн ард нь харин тэднийг юу хийсэнийг тааварлаж л үлдэнэ.

Ямар нэгэн гавьяа бүтээж, Монголын түүхэнд тодоор үлдээсэн үүрэг гүйцэтгэсэн эсэхийг нь үл хамааран шагналыг хавтгайд нь тараана. Соёлын тэргүүний ажилтнаар эхлээд Хөдөлмөрийн баатраар дуусах долоон төрлийн одон, 19 төрлийн медаль дараагийн эздээ хүлээж байна. Нэг аймаг жилдээ 17 хүн жилдээ дөрвөн удаа ямар нэг төрлийн төмөр энгэртээ хатгадаг гэж тооцвол жилдээ 68 ширхэг шагналтантай болдог гэсэн үг. Үүнийг 21 аймагтаа үржүүлвэл замбараагүй тоо гарах нь ойлгомжтой. Төрийн медальтнууд утгаа алдаж байх хооронд ямар нэгэн ТББ-ын өргөмжилдөг шилд­гийн шагналууд утгаа алдана. Монголд 100 гаруй төрлийн ТББ-ууд байдаг бөгөөд тэдгээр нь бүгд ямар нэгэн хүнийг шилдэгээр хэмээн өргөмжилж жаазтай цаас гардуулдаг уламжлалтай.

Төрийн томчуул нь бодлогоороо хавтгайруулж байхад жирийн хүмүүс нь хүртэл хавтгайрч эхэллээ. Урлаг, соёлын хавтгайрсан тоглолтууд. Сар бүр 30-31 хоногтой байхад өдөр бүр шахуу тоглолт болно. Ардын дууны, нийтийн дууны, хип хопын, Монгол попын гээд л… Соёлын төв өргөө, Үйлдвэрчний эвлэлийн ордонд нь төрөл бүрийн хошин урлагийн хамтлагуудын тоглолтууд байраа сэлгэн, ээлж дараагаараа тоглоно. Гэтэл өдөр бүр Улаанбаатарын үзэгчид үзэх нь эсэх нь эргэлзээтэй. Монгол Улсын иргэдээс бараг нэг дахин илүү Лас Вегас хотод л өдөр, бүр ямар нэгэн тоглолт зохиогдож байдаг учиртай. Яагаад гэвэл жуулчдаар хахаж, цацдаг учраас. Харин бид Улаанбаатартаа нэг сая гэж байгаа.

Мартсанаас мал мэнд үү гэгчээр. Монгол хавтгайрч байх хооронд дэлхийн улаан номонд орсон хавтгай хэмээгдэх тэмээний тоо яалаа.

Б.Болорсүх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car