“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшлийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны охин компани гэх “Монголын зэс” компанид шилжүүлсэн тухай мэдээлэл сонгуулийн өмнөх өдөр тодорхой болж, шуугиан дэгдээсэн билээ. Тэрчлэн шинээр эмхлэгдсэн засаг гэнэтийн хувьчлалын асуудлыг нягтлахаар ажлын хэсэг байгуулаад буй. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөнөөс мэдээлэл хийхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлж, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хувьцааг нь нээлттэй арилжах шаардлагатай гэлээ. Тус хөдөлгөөний зүгээс Орхон аймгийн 15 мянга гаруй иргэдээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ард түмний мэдэлд авах эсэхэд нь хариулт авч, гарын үсэг цуглуулж байгаа юм байна.
Тэд “Эрдэнэт” үйлдвэрийг төр, ард түмэн, хувийн хэвшлийн хамтарсан өмч байх нь зүйтэй гэж үзэж буй бөгөөд Улсын Их Хурал, Засгийн Газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан дараах асуудлуудыг тавьсан ч, одоог хүртэл хариулт аваагүй учраас, яаралтай албан тайлбар хийхийг шаардлаа. Тодруулбал, -Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшил 49 хувийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрэм, хамтын үйлдвэрийн эрх зүйн баримт бичгийн хүрээнд “Монголын Зэс” ХХК худалдан авсан эсэх, ОХУ-ын эзэмшиж байсан хувийг худалдаж авсан 400 сая ам.долларыг “Монголын Зэс” ХХК ямар эх үүсвэрээс хэрхэн бүрдүүлж гаргасан, Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулагчдын талаар албан ёсоор олон нийтэд мэдээлэл өгөх зэрэг асуулгуудыг тавьсан юм.
Холбоотой мэдээ
-
Иргэн (August 26, 2016 2:27:57 pm )
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
-
Иргэн (August 26, 2016 2:28:31 pm )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
-
Иргэн (August 26, 2016 2:29:06 pm )
Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Иргэн (August 26, 2016 2:33:01 pm )
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/
-
Иргэн (August 26, 2016 2:34:08 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
-
zochin (August 26, 2016 2:42:27 pm )
ZAA DAA ALICH NAM N YALGAAGUI AN GEED BH YUMGUI MAN NAMAAS HAIWAL IH OLON BULHAI GARAH BLGUIDE MONGOLIIN TURD ERH ASHIGIIN ZURCHILGUI HUMUUS GARAH YOSTOI
-
zochin (August 26, 2016 4:33:01 pm )
shalga shalga bas shalga,AH barag l holbogdokh biz dee
-
Anonymous (August 26, 2016 7:25:08 pm )
Ардчтлагчид еерсдее л ард тумний олон жилийн хеделмереер бий болгосон бух баялгийг хувьдаа хувааж авсанаар одоо хоорондоо баялгаа гадныхантай нийлж булаацалдаж нуурсчний нам гэсэн нэрийг авталаа л ханаж цадахаа мэдэхгуй л Эрдэнэтийг хуртэл яаж авсан нь тодорхойгуй болгочихоод байцгаана шуухийн хуулийн емне бугд тэгш эрхтэй байхгуй бол Улс орон хегжихгуй
-
Зочин (August 27, 2016 7:56:57 pm )
Эрдэнэт 100% төрийн өмчит байх хэрэгтэй . Цахилгаан станцууд бас 100% төрийн өмчит байх хэрэгтэй . Эрдэс баялагууд, уул уурхайнуудын 51% төрийн өмчит байх ёстой . Төр өмчтэй байх хэрэгтэй . Өмчгүй шалдан төр ямарч чадваргүй
-
Anonymous (August 27, 2016 10:41:39 pm )
Бүх эмнэлэг дээд сургуулиуд цахилгаан станциуд стратегийн том ордод түшиглэсэн үйлдвэрүүд улсын байх ёстой бидний капиталист гэж ойлгодог германд хүртэл ийм байгаа тэгэхлээр бүгдийг хувьчил гэсэн хулгйач нарын уриаг дахиж бүү сонсоорой Монголчуудаа ард түмний баялгийг хэдхэн хулгайч сорж амьдрах аргаа олчоод хулгайлж дууслаа ш дээ яасан цаддаггүй ходооднууд вэ
-
irgen (August 28, 2016 6:30:53 pm )
Алуурчид төрд байгаад байгаа учраас монголын төр улс хөгжихгүй байгаа юм төртэй л юм бол одоо хууль дүрэмээ мөрдөх хэрэгтэй дээ
-
хүzochinн11252312312323 (August 29, 2016 7:30:06 am )
Иргэн ТАНЫ БИЧВЭРТЭЙ санал байна,
-
zochin (August 29, 2016 11:31:41 am )
torin omchin horoo baiguulagdsan gehin odoo negyum tsegtsendee oroh bgada arai denduu muiharlaj bn shu ene 49-hon. orostoi hel amaa olotsood bolood baisan yum MGL dotroo boloh bailgui
13 Comments