-Д-гийн тархины суурь яс хүндэвтэр гэмтэж, үхэл сэхлийн заагт байх энэ мөчид ШШГЕГ-ын удирдлагууд энэ хэргийг мэдсэн ч мэдээгүй царайлж ийнхүү өнөөдрийг хүрчээ-
Энэ сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 401 дүгээр ангийн эмч, хянагч хоёр хоорондоо зодолдсоны улмаас эмчийнх нь бие сайжралгүй, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Болсон явдлыг сийрүүлбэл, тус хорих ангийн хамт олон 12-ны өдөр байгууллагынхаа 95 жилийн ой, олон ангийнхаа 40 жилийн ойг Төр хурахын амралтын газар тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ үеэр ажилчид сархаддаа хөлчүүрхэн хорих ангийн эмч Д-г мөн ангийн хянагч Д нь зодож гэмтээн тархины суурь ясанд хүндэвтэр гэмтэл учруулжээ. Одоогийн байдлаар эмч Д-гийн биеийн байдал хүндэвтэр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ч тус ангийн дарга хурандаа Анаргүль нь энэ хэргийг нуун дарахыг хичээж цагдаа, шүүх эмнэлгээр нэлээд явсан сурагтай.
Тэр ч бүү хэл хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн гуйлтыг танил талаараа дамжуулж яваа тухай эх сурвалж мэдээлж байна.
Нэг эмчийнх нь тархины суурь яс хүндэвтэр гэмтэж, үхэл сэхлийн заагт байх энэ мөчид ШШГЕГ-ын удирдлагууд энэ хэргийг мэдсэн ч мэдээгүй царайлж ийнхүү өнөөдрийг хүрчээ. Уг нь тэд архидан согтуурч нэгнээ гэмтээсэн хянагч Д-д болон ангийн дарга хурандаа Анаргүльд ч хариуцлага тооцох ёстой. Гэтэл ийм ноцтой хэрэг гарчихаад байхад түүнд хариуцлага тооцох нь бүү хэл алба хаагчийнх нь биеийн байдал ямархуу байгааг ч мэдэхгүй байгаа нь харамсалтай. Хэрвээ өдгөө хурандаа Анаргүль удирдлагуудынхаа татаасаар энэхүү албан тушаалд очоогүй бол аль хэдийнэ цол хэргэмээ хураалгаж сахилгын шийтгэл авсан байх ёстой. Гэтэл тэрбээр дарга нарынхаа нөмөр нөөлөгт багтсан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгөөч хэмээн цагдаа цэргээр нэр нүүрээ барж явж байна гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Энэ мэтчилэн дарга нарын татаасууд хэргийн гадна үлдэж, татаасгүй нэг нь хэрхэн хохирч байсан тухай баримтыг дурдъя.
Ялтан осол гаргасны төлөө ангийн даргынх нь цолыг бууруулжээ
Тухайлбал, өнгөрсөн сарын 29-ний өдөр Хорих 429 дүгээр ангийн ялтан А нь тус хорих ангийн “УАЗ” фургон машиныг барьж яваад авто осол гаргажээ. Ингээд ялтныг осол гаргасных нь дараа газрын даргын тушаалаар тус Хорих ангийн даргын цолыг нэг шат бууруулаад зогсохгүй анги дээрээ үүрэг гүйцэтгэж байсан ээлжийн даргын цалинг хасах шийдвэр гаргаж, мөн ялтан А-тай хамт кабин дотор сууж явсан алба хаагчид арга хэмжээ авсан байна.
Тэгэхээр ялтан А авто осол гаргасных нь төлөө гурван хүнд хариуцлага тооцож, ангийн даргынх нь цол хэргэмийг хассан мөртлөө алба хаагчдаа хараа хяналтынхаа гадуур үлдээж согтууран хөлчүүрхсэн хурандаа Анаргүлдь яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бол гэдэг нь хачирхалтай. Яг үнэндээ Анаргүль нь тус хорих ангийг удирдах чадвартай нэгэн биш гэдгийг тус ангийн алба хаагчид хэлдэг юм билээ. Тэрбээр эмч мэргэжилтэй нэгэн бөгөөд С.Билэгтийг тус газрын даргаар ирснээс хойш ийнхүү тус хорих ангийн даргаар томилогдож байжээ.
Хорих анги гэдэг хэр барагтай хүний удирдаад байдаг алба биш. Тус газар нь улсын онцгой бүсэд хамаардаг, мэргэжлийн хүмүүс удирдах ёстой онцгой газар. Гэтэл өөрсдийн танил талаа харж, хорих ангийн талаар ямар ч мэдлэг боловсролгүй, бусдыг удирдан чиглүүлэх арга барилгүй хүнийг томилсноос болж алба хаагчид хоёр хуваагдаж, ийнхүү нэгнийхээ эд эрхтнийг хүндээр гэмтээж, өдгөө БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдах болсон гэж эх сурвалж ярьж байна.
Ер нь ч өнгөрсөн хугацаанд хүчний байгууллагаас албан тушаал, цол хоёрыг хамгийн их үнэгүйдүүлсэн газар нь ШШГЕГ гэдэг юм билээ. Тус байгууллага 2014 оноос эхэлж хөл толгойгоо олохоо байж, хэдхэн хүний заавар зөвлөгөөгөөр ажил нь явагддаг болсон бөгөөд бүтэхгүй байгааг нь ил тодоор хэлсэн нэгийг нь хавчин гадуурхаж, ажлаас нь чөлөөлөх явдал өнгөрсөн хугацаанд олонтаа гарч байсан гэлцдэг. Түүнчлэн тус газрын удирдлагууд мэргэжлийн бус хүмүүсийг дээрх замаар өндөр албан тушаалд томилоод зогсохгүй цэргийн дээд цолыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар бус газрын даргын тушаалаар олон хүнд олгосон нь тус газрын алба хаагчдын дургүй, дургүйцэл хоёрыг дээд цэгт нь хүргэсэн гэнэ. Ямартай ч ШШГЕГ-т бугшсан энэ мэт идээ бээрийг зохих газрууд нь шалгавал маш олон алба хаагч гомдол гаргахаар зэхэж буй юм билээ.
Яг үнэндээ тус газрын алба хаагчид удирдлагуудынхаа энэ мэт эрээ цээргүй үйлдлийг холбогдох газруудад нь илчлэхийг хүссэн ч ажил, амьдралгүй болчихно гэсэн айдас тээж явдгаа нуусангүй. Эцэст нь хэлэхэд тус газрын даргаар томилогдон ирэх гэж буй Ц.Амгаланбаяр дарга та энэхүү бугшсан идээ бээрийг үлдэн хөөж, мэргэжлийн, ажилдаа гаршсан алба хаагчийг зохих албан тушаалд нь томилбол олон хүний нуруу тэнийж, олон алба хаагч айдас хүйдэсгүйгээр ажлаа хийх боломж бололцоо нь бүрдэх биз ээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (August 25, 2016 1:09:00 pm )
тэр ч үнэн байх шүү. Удирдлагуудын дээрэлхүү зан ч арилахгүй байх аа. 423 дугаар ангийн удирдлагууд мөн хамаарах л байх даа
-
??? (August 25, 2016 4:50:22 pm )
Өр, өвчин 2-тоо баригдсан муу энергитэй гичий……………………..
-
-
шавь чинь (August 25, 2016 1:14:23 pm )
Амгаланбаяр энд ирэх болсон юм уу? М.Энхболдын хүн гэж цагдаагийхан ярьдаг бөгөөд түүнийг ЦЕГ-ын даргаар тавиндаа гэж ярьцгааж байсан шүүхийн шийдвэрт очих болж л дээ. Шадар сайд байхдаа ОБЕГ-ын даргаар дэвшүүлж байсан. Аргагүй л ах дүү танил тал найз нөхдийн томилгоо мөн дөө.
-
Vher Mongol (August 25, 2016 1:24:59 pm )
Lalaruudaa Ajilaa hiildeeee
-
зочин (August 25, 2016 1:36:30 pm )
Анаргуль өөрөө зодчихсон гар байна л даа
-
karl (August 25, 2016 2:45:58 pm )
Anarguli dood tushaaliin ajiltnuudaa huviin sonirhloor ukh daramtaldag kazak bn lee shuu.
-
zochin (August 25, 2016 3:01:04 pm )
Gadaad orond ajiltnuudad ni burtgel buyu huviin hereg gargaad uil ajillagaag ni kamerjuuldag, tegvel kazak bn uu mongol bn uu daramt ugui bolno.
-
Gxd (August 25, 2016 3:35:29 pm )
Үнэн байх аа? ШШГЕГазараар очиход гайхалтай хурандаа нар нь хогоо шүүрдээд л 3 хурандаа хамжиж самбар янзалаад л зогсож байдаг юм байна билээ цаана нь өшөө хэдэн ч хурандаа холхилдож байсан бүү мэд энгийн ажилчид нь хараад л сууж байдаг юм байна билээ нэг дор ийм олон хурандаа байдагийг анх энд л харж их гайхаж билээ лав л цугларалт болоогүй байсан. Хийх ажилаа олж ядсан хурандаа нараа гэж …
-
hhhhh (August 26, 2016 5:03:49 pm )
tegvel ted nar chin hurandaa bish harandaa nar bna er ni ene tsergiin tsol heregleh gazar munuu hyanagch, shalgagch, nyagtlagch gesen 3 zereg bhad havaasag..
-
-
??? (August 25, 2016 5:08:32 pm )
зочин гэж нүүрээ нуусан нөхөр бол муу энергитэй, чадваргүй, хамт олонд нэр хүндгүй, өр өвчиндөө баригдсан хогын амьтан байгаадаа………..
-
Mongol (August 25, 2016 5:17:11 pm )
Zov olon niited delgehgui bol naaduul chin horigdluudiig yargalj baidag ni todorhoi, emchee zodoj baigaa hyn,,,iim bydyyleg hozrogdson asuudliig er ni shalgaj uhamsartai hymyys ajillah estoi, Ajlaa hiij ene asuudlaa yanzlaachee, hui negdliin yeiin uhamsartai umnuud
-
kkkjjjj (August 25, 2016 5:58:18 pm )
Анаргүл ene tsagdaad baisan avgai mun uu
-
иргэн (August 26, 2016 12:24:35 am )
Бишээ эгч нь тэрийг нь женисгүль гэдгийн муу хасагууд
-
-
Anonymous (August 25, 2016 7:10:06 pm )
Yu ve ene hugshin avgai odoo boltol charguutsaldsaar baigaamuu sohor said baijdee
-
зочин (August 25, 2016 7:13:24 pm )
60 chavgants yagaad tetgevertee gardaggui yum be? Xuuliaraa emegtei tsergiin alban xaagch 50 nas xursen bol ug duugui tetgevertee gardag xuulitai sh tee…
-
bt (August 25, 2016 7:57:18 pm )
ider m onx olzii monx 2 gaigui darga nar baican snyy medex ne medne ene xacag abgai xog
-
zochin (August 25, 2016 8:13:33 pm )
Turhurahad amrahaaraa huuli tsagdaagiinhan hunii amind hureh yumaa
-
Дондог (August 25, 2016 9:40:38 pm )
Сэлэнгийн ШШГБ дарга нь нярав ня бо нарыгаа дийлэхээ болсон гэнэ сүүлдээ бүр залуу няравынхаа өрөөнд ороод гарахаа больдог сурагтай. Албан хаагч нар удахгүй дарга нярав 2 нэг гэрт орох байх гэж жиг жуг хийдэг гэнэ
-
дло (August 25, 2016 9:46:37 pm )
анаргүлиййййг мэднэ дээ одоо чавганц болсоншдээ тэтгэвэртээ гараагүй юмуу албан тушаалын төлөө мөн ч олон генерал, хурандаа нарын дор өмдөө шувталж хэвтсэн дээ
-
Anonymous (August 26, 2016 3:34:43 am )
Bymbatsogt sain medej baigaa ajlaa bodohgui hun um boluu
-
ЗОЧИН (August 26, 2016 9:31:27 am )
ХЭРЭВ АМГАЛАНБАЯР ХУРАНДАА ТОМИЛОГДВОЛ ҮНЭН ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ ХҮН БАЙГАА П.ДАШ Д.ДУЛАМДОРЖ НАР ОНЦГОЙГ ОНЦГҮЙ БОЛГОСОН БААСЫГ ЦЭВЭРЛЭЖ ЧАДСАН МУНДАГ ДАРГА. ОДОО ОНЦГОЙ ОНЦГҮЙ БОЛСОН ДАРГА НАР НЬ ЗОДОЛДНО, ТЕНДЕРЭЭ ИДНЭ ЭЦЭСТ НЬ ОФИЦЕР АХЛАГЧ НАР ЗОДОЛДОЖ ХЭДХЭН ХОНОГИЙН ӨМНӨ ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА ХУРАНДАА АЛБАН ХААГЧИДТАЙГАА ЗУГААЛЖ ЯВААД НЭГ САЙХАН ЗАЛУУГИЙН АЛТАН АМЫГ НЭГ ХЭСЭГ АЛБАН ХААГЧИД НЬ БУСНИУЛЛАА.БАДРАЛ ГЕНЕРАЛ ХЭРХЭН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЮМ БОЛ ЦАГ ХУГАЦАА ХАРНА АМГАЛАНБАЯР ДАРГА БАЙСАН БОЛ ШУУД ХАРИУЦЛАГА ТООЦОХ БАЙСАН. ИЙМД АМГАЛАН БАЯР ДАРГЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
-
ЗОЧИН (August 26, 2016 9:34:51 am )
БАДРАЛ БИЛЭГТ ГЭХ МЭТ ГЕНЕРАЛУУДАА ДОРНОД АЙМГИЙН ОБГ ДАРГА БОЛОН 401 ДҮГЭЭР АНГИЙН ДАРГА НАРТАЙГАА ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ. ХААНА БАЙНА ШУДРАГА ЁС, ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЗАРЧИМ ЧИНЬ
-
nagii (August 26, 2016 9:45:27 am )
kazakuud dabraad bna daral daa
-
зочин (August 26, 2016 9:48:38 am )
Хулмастай шар авгайд их юм байгаа шүү хөөж явуулаж хариуцлага тооц
-
zochin (August 26, 2016 11:11:01 am )
Sain emch minii amiig avarsan ,Anargul emchdee ajlin ondor amjilt husie .Mongol ulsin gaviyat emch ,doktor,professor hun gedgiig ta nar medeh uu.
-
irgen (August 26, 2016 11:48:39 am )
shoron dagasan hogiin shar hasag bgaamdaa ugasa ene salbariihan hulgaich naraasaa doloon door novshiin humuus bdiimshuu darga nar ni hunii muu uzeh mon ch ih durtaida
-
эмч (August 26, 2016 3:10:55 pm )
Ажиллаж байсан эмнэлгээ Тэмүүжинд худалдаад оронд нь шоронгийн эмнэлгийн дарга болсон авгайдаа. Энэ бид 2-ын доктор гэж юу байдгийн. Мөр зэрэгцэж ажиллаж байсан мэс заслын эмч нараа хуурамч хэрэг үүсгэн цагдаад өгсөн хогийн авгай даа.
-
zochin (August 26, 2016 7:49:15 pm )
hunii amiig avarsan altan gartai emch , bitgii ataarh
-
зочин (August 27, 2016 6:31:17 pm )
Билэгтэд одоо хийх юм байхгүй л дээ Төрхурх дээр Алимаатайгаа л байна лээ.Алимаа Анаргуль хоёртой Орос явсан болохоор юу гэж Алимаагийнхаа найзыг солих вэ дээ АлтанОчир гэж хөгийн новш бас байна.Дандаа муу хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх юм даа энэ генерал өөрөө ямар тушаал гаргаж байгаагаа ч мэдэхгүй бүх эрх мэдэл Алимаа Алтаночир хоёр л өөрсдийнхөө хүмүүсийг томилж, шагнаж байгаа
-
аб (August 27, 2016 6:48:04 pm )
яг үнэн зүйлийг бичсэн байна
-
-
zochin (August 27, 2016 6:36:58 pm )
ene setguulch ih sain medeeleltei bna,Odoo shine udirdlaga ochood l solihoos ene hunees iim uhaan garahgui harin Alimaagiin durguig hurgevel soligdoj boloh yum gazriin dargiig Alimaa Altan-Ochir 2 hiij bgaag hun bur medne dee gomdmoor ch yum shig hairan Ardchilliin ner hund neg muu huuhnees bolj navs unalaa daa,
-
жирийн албан хаагч (August 28, 2016 9:15:59 pm )
төрийн ажлыг явцуу үзэл бодлоор шийддэг болж дээ төрийн албаны хууль дүрэм журам үгүй болсон гэдгийг дээрх хүмүүс хожуу ч гэсэн үнэн бичжээ. Ёс суртахуун алга даа, Төрийн албыг ингэж гутаах гэж дээ МАН цэгцлэх байлгүй дээ итгэж хүлээж харж бна даа
-
үнэн үг (August 29, 2016 8:59:45 am )
Алтаночир нь өөрийнхөө авгайг эмэгтэйчүүдийн хорихын даргаар томилоод өөрөө нууц амрагтайгаа эрх дураараа жаргаж байгаа хөгийн новш, эхнэрийнхээ хамаатны дор албан тушаал авч яваа ажлаа мэдэхгүй хог, ХЭНТИЙН шоронгийн хөрөнгийг идэж дуусгаад одоо ичдэггүй юм байхдаа, цагдаагийн хог Билэгт зайлвал таарна хүүхэндэсээс өөр юу мэдэх вэ хүүхнүүд нь толгой дээр нь гарчихсан даргаа хатдаа
-
иргэн (August 29, 2016 11:36:21 am )
ОБГ-ын даргаар дандаа мэрэгжлийн бус хүмүүс төмилоглсон байдаг. Жишээ нь: Генерал Даш Хилийн Цэргийн, Амгаланбаяр Цагдаа /хуульч/, Дуламдорж мэрэгжлийн биш, Одоогийн дарга Цэргийн мэрэгжилгүй гэж ярьдаг. Тэгэхлээр Онцгойн даргаар Жинхэнэ Иргэний хамгаалалт, Цэргийн барилгын чиглэлээр төгссөн , мэрэгшсэн цэргийн албан хаагч ажиллах ёстой. Ийм албан хаагчид Армид бий.
-
ИТГЭЛ (August 30, 2016 9:07:40 am )
Хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч ажилдаа шудрага ханддаг эсэхээс одоо бүх зүйл хамаарах болоод байна ,хэзээ ч барилдахад гавлын яс цуурахгүй тэгвэл энэ олон бөхчүүд бүгд тогойндоо гэмтэл аваад байх юм байна л даа ,хуулийг та нар эрх мэдэлтэй хүмүүст зориулж ашигтайгаар битгий гуйвуулаад бай,
-
зочин (August 30, 2016 9:14:53 am )
Төрхурахын амралтанд цуг явсан эмч нараас зодож байсаныг нь харсан гэрчүүд ажилаасаа халагдана гээд дээрээс нь дарга нь өдөр бүр өрөөндөө дуудаад бүх гэрчийн амыг тагласан шүү дээ би ч гэсэн түүний нэг адил хөөрхий д, минь хохироод үлдэж байна
-
ЗОЧИН (August 30, 2016 11:20:54 am )
ОБЕГ-ЫН ДАРГААР ГЕНЕРАЛ САЙХАН БАЯР ТОМИЛОГДОХ ГЭЖ БАЙНА
-
үзэл бодол (August 30, 2016 1:23:22 pm )
янз бүрийн ааш авиртай хүмүүс олон дунд байж л байдаг ялангуяа атаархуу зантай, хорлогчин, бэртэгчин албан тушаал булаалдсан долдой зантай нийтэд халтай хувалзнууд л хүнийг далдуур муулах , хорлох зэргээр ханддаг юм. Чөлөөтэй ардчилсан нийгэмд амьдарч байж хулгайч нохой шиг энд тэндхийн РС гээр харуй бүрий болохоор орж худлаа худлаа юм бичиж суудаг та Хүний өмнө гараад үзэл бодлоо хэлэх, нүүр нүүрээ хараад ярилцаж чадахгүй, шүүмжилж чадахгүй байж солонгосын савангийн дуурь киноны муу дүрийн баатар царайлаад. зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг дэ Хүний хийсэн муу зүйл болгон заавал хариутай л байдаг өөрт биш юмаа гэхэд…..
-
Зочин (August 31, 2016 5:51:46 pm )
Одоо эмч Д тархины мэс засалд ороод бие нь сайжраагүй байгаа гсн.Шүүгч хэр авилгал авалгүй шударга шүүж,зодсон хянагч нь хэр ухамсартай,хүн чанартай хүмүүс байдгийн бол до.ШУУРХАЙ.МН дахин мэдээлээрэй.Чадваргүй,увайгүй даргыг халах хэрэгтэй.
-
Илгээлт1 (August 31, 2016 5:53:14 pm )
Одоо эмч Д тархины мэс засалд ороод бие нь сайжраагүй байгаа гсн.Шүүгч хэр авилгал авалгүй шударга шүүж,зодсон хянагч нь хэр ухамсартай,хүн чанартай хүмүүс байдгийн бол до.ШУУРХАЙ.МН дахин мэдээлээрэй.Чадваргүй,увайгүй даргыг халах хэрэгтэй.
-
Монгол хүн (September 01, 2016 10:12:20 am )
Миний найз Билэгтийг үлдээгээрэй гэж Элбэгдорж нэг нутггийн, өөрийн талын хүн болох Бямба цогтдоо үүрэгдсэн гэсэн яриа байна. Ортой болов уу? Бямбацогт чинь Элбэгдоржийн хүн шүү дээ.
41 Comments