Манай улсад эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээний асуудал дутуу гучуу байсаар, улстөрчид уг асуудлаар сонгуулийн шоу хийдэг байдал хадгалагдсаар өдийг хүрч байгаа гэхэд болно. Тэгвэл Хятад улсын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатарт нэгдсэн эмнэлэг барихаар болсон байна.
Хотын дарга С.Батболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминтай уулзах үеэрээ “Нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байдаг учир сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барихад анхаарал хандуулж, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг тавьжээ. Харин элчин сайд Шин Хаймин “БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр, Туул гол, Баянзүрх, Сонсголонгийн төмөрбетон гүүрийг барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнээс Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр барих ажил эхлээд явж байна. Мөн Манай улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Улаанбаатар хотод айлчлах үеэрээ гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсонг Та мэдэж байгаа байх. Эдгээр ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж ажиллах болно. Түүнчлэн БНХАУ-ын Элчин Сайдын яамнаас Улаанбаатар хотод нэгдсэн эмнэлэг барина” гэсэн байна. Мөн тэрээр Хятадын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд эрүүл мэнд, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж, Улаанбаатар хотод олон сургууль барихаар төлөвлөж байгаа гэдгээ хэлжээ.
Холбоотой мэдээ
-
зочин (August 25, 2016 9:55:54 am )
энэ хорвоод үнэгүй юм эхийн сүү ,эцгийн хайр л байдаг өөр юу ч байдаггүй юм хэзээ нэгэн цагт хятадууд тооцоогоо хийнэ хэд дахин нугалаад авна даа
-
Mongol (August 25, 2016 5:36:08 pm )
yu yariad baigaa um be, hongololttei zeeleer barj ogch baina, bid oorsdoo yuch hiihgui baina, odii boltol baigaa oligtoi emnelgiin uilchilgee haana baina,!!!
-
-
zochin (August 25, 2016 10:10:27 am )
5 толгойн өрөндөө сургууль цэцэрлэг барьж өгөх гээ юу эсвэл сургууль цэцэрлэгээр 5 толгойг сольж байгаа юм уу
-
-
IRGEN (August 25, 2016 10:14:50 am )
UNEGUI BOL BHGUI ASHIGGUI YM GEJ BHGUI SHUUUUUU.DEEDSUUS MAANI 1 BODOJ BGAA BLGUI DEE.
-
li li (August 25, 2016 10:39:25 am )
Miyee dargyn nagats nar ovoo doo.
-
зүнээ (August 25, 2016 11:00:07 am )
Хужаануудаар биш Япончуудтай хамтарч хийх хэрэгтэй шүү
-
Зочин (August 25, 2016 11:29:20 am )
Ардын намын ганц найдвар,итгэлт холбоотон гэвэл Хятадын Ардын нам шүү дээ.
-
зочин (August 25, 2016 12:07:05 pm )
хятадуудын санаа ч хэцүү дээ. хожим хойчдоо дааж давшгүй өр үлдээх вий дээ. улс орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бодолцоорой доо төр засгийн дарга нар минь.
-
зочин (August 25, 2016 1:33:54 pm )
эмнэлэгтээ өөрсдөө ажиллахгүйл бол бидний эрүүл мэндэд түй нэмэр болохгүй биз ээ
-
zochin (August 25, 2016 3:45:39 pm )
gants ardiin nam bishee ardchilsan nam ch adil hyataduudtai holbootoi l baisan odoo ch baigaa
-
Иргэн (August 25, 2016 9:44:49 pm )
ХКН =МАН
-
Иргэн (August 25, 2016 9:47:08 pm )
АЖИЛЛАХ АЖИЛЧИД БӨӨН ЦАГААЧИН ХЯТАДУУД ИРЭХ НЬ ДЭЭ ЯАНА ДАА МОНГОЛ МИНЬ
-
Anonymous (August 25, 2016 10:09:17 pm )
Ashgui dee.hyatad nuhud mine uneheer bayrlalaa hamgiin gol ni hurdhan l naad heleed bgaa yumaa ehelj uzeerei de.olon olon mongolchuud mine huleej bgaa shuu
-
Anonymous (August 25, 2016 11:31:00 pm )
Баахан Хятад ажилчид орж ирээд хорсонд ур тарьж хуйсэнд нь урээ цацна монголыг МАН хятадад нэгтгэж огно гэсэн унэн дээ
-
Бат (August 26, 2016 9:19:14 am )
Худлаа хуцах аа л болчих үүний оронд сургууль эмнэлэг барих хөдөлгөөн өрнүүлээд хүн бүр 100000 төгрөг хандивлацгаа тэгвэл өөр
-
иргэн (August 26, 2016 9:43:38 am )
МОНГОЛЫН БАРИЛГАЧИД, ЗАМЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ НАР АЖИЛГҮЙ БАЙХАД ЭХЛЭЭД МОНГОЛ ХҮМҮҮСЭЭ АЖЛААР ХАНГАХ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ БАЙНА
-
Anonymous (August 26, 2016 11:33:59 am )
Ээдээ юу болох гээдл байнадаа.Барилгачин,тариачин хятад ажилчид ирээдл хачин хачин яанадаа миний Монгол
-
Юу яириад байнаа МАН-аа (August 26, 2016 11:34:45 am )
Ээдээ юу болох гээдл байнадаа.Барилгачин,тариачин хятад ажилчид ирээдл хачин хачин яанадаа миний Монгол
-
зочин (August 26, 2016 1:07:01 pm )
манай улс барилгын материалаа өрсдөө үйлдвэрлэж эхлэж байгаа. мэргэжлийн ажилчин албан хаагч,инженер техникийн ажилчид бэлэн байна. ийм учраас заавал хятад улсаас тусламж авах хэрэг юун. билээ. үүнийгээ дагаад баахан хятад хүмүүс орж ирнэ. монгол хүмүүсээ ажлын байраар хангах хэрэгтэй. уул уурхайгаас орж байгаа мөнгөө зөв зарцуулах хэрэгтэй.????
-
Anonymous (August 26, 2016 2:35:28 pm )
tsergiin tov emneleg gej temuujin yardag baisan n toviig sahisan uls torjilt baisan erh hetreheer undserheg uzel uusdeg
-
иргэн (August 27, 2016 12:29:38 pm )
ХЯТАД улстай хамтарч ажиллаж болно л доо.гэхдээ тэд барихгүй монголчуудаар бариулаач.ХЯТАДУУДЫГ олэноор нь нутагтаа оруулж ирмээргүй бна.ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ТА анхаарч үзээрэй
-
Гана (August 28, 2016 9:19:44 am )
Улаанбаатар хотод одоо байгаа барилгын бараг 50%-ийг Хятадууд барьсан шүүдээ.40 болон 50 мянгат, 23, 24, 1-р 10 жилийн сургууль, ХУД-ийн 120 мянгат, төмөр замын шарууд, Энхтайвны болон ярмагийн хуучин гүүр,Их тэнгэрийн цогцолбор гэх мэт маш олон барилгыг маш богино хугацаанд барьсан байдаг. Үүнээс гадна аймгийн төв болгонд Хятадуудын барьсан олон олон барилга обьект бий. Өөрсдөө хийж чадахгүй байж, нөгөө л улиг болсон өмнөд хөршөө муулдаг, хардаж сэрддэг энэ зангаасаа бид хэзээ салах юм бол. Хятадын ард түмэнд баярлалаа гэж хэлэх цаг болжээ. Бас сүүлийн 26 жил Монголчууд биднийг тэжээж хувцаслаж байгаа Эрээн хотынхондоо баярлалаа гэж хэлье.
23 Comments