Засгийн газар бүрэлдэн байгуулагдснаасаа хойш хуралдах болгондоо томилгоо хийж байгаа. Тэгвэл өчигдрийн хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг томилж, ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвааг тус газрын даргаар томилж, за мөн Эрдэнэс-Монгол ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилж, тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулахаар боллоо гэх албан мэдээллийг хэвлэлийн албанаас нь өгөөд байгаа юм. Тэгэхээр эндээс анхаарал татаж байгаа томилгоо бол ШӨХТГ-ын даргынх юм. Учир нь тус газрын экс дарга Б.Лхагваа нь хуулийн байгууллагад шалгагдаж байна гэх мэдээллийг өнгөрсөн жилүүдэд уншигч танд хүрч байсан болов уу. Албан мэдээллээс үзэхэд шүүхийн шийдвэрийг үндэслэн түүнийг даргаар томилж байна гэж байгаа юм.
Эргэн сануулахад, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга асан Б.Лхагваа болон тус газрын зөвлөлийн гишүүн асан зургаан хүнийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж байгаа талаарх мэдээлэл 2012 оны 10 дугаар сард анх гарч байсан юм. Тэднийг нефтийн компанийн удирдлагуудад оноосон шийтгэврийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуйвалдах замаар цуцалсан гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байсан. Мөн оны нэгдүгээр сард ШӨХТГ-аас нефть импортлогчдыг үгсэн хуйвалдаж шатахууны үнийг литр тутамд 200-300 төгрөгөөр нэмснийг тогтоон, нийт 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гарсан ч ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва үүрэгт ажлаа авмагцаа энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон байдаг.
АТГ-т Б.Лхагвагаас гадна зөвлөлийн орон тооны гишүүн С.Ганбаатар, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт бодлогын газрын орлогч Б.Алтанцэцэг, Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын дарга А.Эрдэнэпүрэв, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нар шалгагдаж байгаа талаарх мэдээлэл байсан билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (August 25, 2016 9:16:15 am )
Б. Батбар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болсон.
-
Zochin (August 25, 2016 10:01:39 am )
AN-iin amishaanuudiig odoo oorsdiig ni sain shalga. Oorsdoo sanuulaad bn. 2012 ond oorsdoo ih uls torjij humuusiin uiliig uzsen.
-
Zochin (August 25, 2016 10:07:07 am )
Uls ornii ediin zasgiig unagasan humuus ih yum hiij 2012 onoos gaarch tuildaa hursen. Eniig zasag sain sanah heregtei. Urid ni tord ajillaj baisan humuusiig hudlaa helmegduulj 2012 ond ih yum bolson doo. Ter humuus buruugui baisan ni shuuhees togtoogdood naad hun chini ergeed tomilogdoj bgaa yum
-
нарантуяа (August 25, 2016 10:20:44 am )
намаас төрийг салгах хэрэгтэй, шалгагдаж байсан зөрчилтэй, шуналтай, чадваргүй, мэргэжлийн бус дарга нараар энэ засаг дүүрэхнээ. Мөнхтөр залуу хүн гэхэд сайн ажилласныг ард түмэн бид харсан бас мэдэрсэн. уг нь төрд чадвартай шудрага хүн л ажиллаж байж улс орноо ард түмнээ хөгжүүлж чадна. Б. Лхагваа мэтийн хүмүүс хэрэггүй ээ. Томилгоо нь эзнээ олоогүй байна. Энэ хүн хэрэглэгчдийн төлөө юу ч хийж чадахгүй эээээ.
-
njut; (August 25, 2016 10:31:03 am )
Шалгагдаж байсан нь байтугай ял эдлэж байсан нь дарга болох гээд мацаж маргаж явааг яах вэ?ийм л цаг үе ирж ийм л эрх мэдэл тогтсон байна шүүдээ.
-
Anonymous (August 25, 2016 12:24:55 pm )
ATG yu hiigeed baidgiin yasan ch udaan hugatsaagui shalgadag yum Olimpin horooni darga gishuud said darga narin hereg garaas garahgui heden jiliin nuur uzej baina. Hudlaa tsalin avaad hevteed baidag gazriig tatan buulgaachee tsagdaa shalgaj bolno shuudee novsh gej
-
gbold (August 25, 2016 12:25:34 pm )
Sain hun bolson bna, ydaj buirtai hun shuu !!!
-
иргэн (August 25, 2016 12:27:40 pm )
энэ улс төрд дандаа шоронгийн хулгайч зартай луйварчид гардаг ёс тогтож энэ улс мөхөлийн замруугаа орлоо???????
-
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. (August 25, 2016 2:16:35 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай
-
sanal (August 25, 2016 4:07:48 pm )
Шалгагдаж байсан нь ямар хамаатай юм. Ял аваагүй бол. Бүгд л шалгагдаж байсан байлгүй.
-
zochin (August 25, 2016 8:52:09 pm )
ХУЛГАЙЧ НАРТ ХУЛГАЙ ХИЙХ АЖИЛ НЬ ҮРГЭЛЖ ОЛДОХ ЮМ ДАА АРГАГҮЙ ДЭЭ ХУВААЛЦДАГ БОЛОХООР Л ЮМ БАЙХ ДАА
-
zochin (August 26, 2016 7:26:13 am )
OLON SALBART CHONOND HONIO IHCH SAHIULAH YUMDAA
-
5112 (August 26, 2016 3:37:41 pm )
ЭНЭ МАН ДАМПУУ БОЛЖЭЭ… ЯАНАДАА МОНГОЛЧУУДАА. ЦААНА ЧИНЬ ХОВДХГ, ХАНАЖ ЦАДАХАА МЭДДЭГГҮЙ УЛС Л ТӨР ТОЛГОЙЛОХ НЬ….
13 Comments