antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 24, 2016 Comments are off

Манай улс логистикийн индексээр урагшилжээ

нийтлэсэн Admin
Creative abstract global logistics, shipping and worldwide delivery business concept: blue Earth planet globe surrounded by heap of stacked corrugated cardboard boxes with parcel goods isolated on white background

Creative abstract global logistics, shipping and worldwide delivery business concept: blue Earth planet globe surrounded by heap of stacked corrugated cardboard boxes with parcel goods isolated on white background

МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдаа тээврийг хөнгөвчлөх зөвлөлөөс Дэлхийн банкнаас хоёр жил тутам гаргадаг Логистикийн гүйцэтгэлийн индекс судалгааны тайланг эх сурвалж болгон LPI-2016 Монгол Улсын логистикийн гүйцэтгэлийн индексийг танилцуулж байна.

Логистикийн гүйцэтгэлийн индекс (LPI)-ийн шинжилгээ нь тухайн улсын логистикийн гүйцэтгэлийн үр ашигтай байдлыг төлөөлөн харуулдаг.

Тайлангаас дотоодын логистикийн үйл ажиллагаа болон экспорт, импортын үйл ажиллагааны цаг хугацаа, зардлын хүндрэлүүдийн талаар чухал бөгөөд нарийвчилсан мэдээллийг харах боломжтой.

LPI -ийг олон улсын болон дотоодын гэсэн хоёр төрлөөр гаргадаг бөгөөд Олон улсын LPI -ийн гол үзүүлэлтүүдийг онолын болон туршилтын судлагаа мөн олон улсын тээвэр зуучийн байгууллагуудын логистикийн мэргэжилтнүүдээс авсан тоон мэдээлэл, практик туршлагууд дээр үндэслэн гаргадаг.

LPI 2016 тайланд 160 орныг худалдааны 6 гол үзүүлэлтээр эрэмбэлэн жагсаасан байна. Үүнд:

  • Гаалийн ажиллагааны үр ашигтай байдал болон хилийн цэгүүд дээрх гаалийн бүрдүүлэлтийн ажиллагааны талаар
  • Худалдаа, тээврийн дэд бүтцийн чанарын асуудал
  • Тээврийн үйл ажиллагааг хялбаршуулах, хурдан шуурхай зохион байгуулах
  • Логистикийн чадавхи
  • Илгээсэн барааг хянах, мөрдөн мөшгих чадвар буюу ачаа тээврийн мэдээлэл
  • Тогтсон хувааирийн дагуу нийлүүлэлт хийгдэх байдал буюу нийлүүлэлтийг угацаанд нь хийх цаг хугацааг шалгуур үзүүлэлт болгон ашигладаг.

Дотоодын LPI -ийг гаргахад 116 орныг хамруулжээ. Ингэхдээ тэдгээр улс орны логистикийн орчинг нарийвчилан авч үзсэн байна. Энэхүү судалгааг судалгаанд оролцсон логистикийн мэргэжилтнүүд өөрсдийн улс орны дотоодын логистикийн орчинг үнэлж гол үзүүлэлтүүдийг гаргадаг. Дотоодын үнэлгээнд тухайн улсын логистикийн орчны нарийвчилсан мэдээллүүд, логистикийн үйл ажиллагааны гол процесс, оролцогч талууд, гүйцэтгэх хугацаа, зардал зэргийн талаархи илүү нарийн мэдээллүүд ордог.

Ингэхдээ тухайн улсын хилийн боомт, хилийн цэгүүдийг хамруулахгүй, тэр улсын доторхи логистикийн бүхий л хязгаарлалтуудыг багтааж судалдаг.

LPI 2016 индексээр манай улс 160 орноос ерөнхий үзүүлэлтийн дүнгээр 108 дугаар байрт эрэмблэгдэв. Энэ нь хоёр жилийн өмнөх судалгаатай харьцуулахад нилээн дээгүүр үзүүлэлт буюу 27 байраар урагшилжээ.

Логистикийн гүйцэтгэлийн индекс 2016 – Монгол Улс

Улс Он LPI эзэлсэн байр LPI ерөнхий үзүүлэлт Гааль Дэд бүтэц Олон улсын тээвэрлэлт Логистикийн өрсөлдөх чадвар Ачаа тээвэрлэлтийн мэдээлэл Цаг хугацаа

Байр Үзүүлэлт Байр Үзүүлэлт Байр Үзүүлэлт Байр Үзүүлэлт Байр Үзүүлэлт Байр Үзүүлэлт

Монгол 2016 108 2.51 100 2.39 140 2.05 129 2.37 129 2.31 108 2.47 65 3.4

Эх үүсвэр: Дэлхийн банк LPI 2016

Манай улсын LPI 2016 үзүүлэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр гарахад “гааль”, “ачаа тээврийн мэдээлэл” болон “цаг хугацаа”-ны үзүүлэлтүүд харьцангуй өндөр үзүүлэлттэй байсан нь нөлөөлжээ. 2014 онд Гаалийн үзүүлэлтийн хувьд 132-р байр, ачаа тээврийн мэдээллийн хувьд 149-р байр, цаг хугацааны үзүүлэлтийн хувьд 147-р байрт жагсаж байсан бол энэ үзүүлэлтүүд бараг хоёр дахин буурсан байгааг харж болохоор байна.

Өмнөх жилүүдийн хувьд Монгол Улс далайд гарцгүйн дээр ихэнхи тээвэрлэлт нь транзитаар хийгддэг нь логистикийн гүйцэтгэлийн индекс доогуур гарахад нөлөөлдөг байсан.

Харин сүүлийн жилүүдэд дээрх нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тээвэрлэгчид, тээвэр зуучийн байгууллагууд болон худалдаа эрхлэгчид,гадаад худалдааны үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудын логистикийн талаархи ойлголт харьцангуй нэмэгдэж байгаа төдийгүй худалдаа тээврийг хөнгөвчлөх, логистикийн зардлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах оролдлогуудыг эхлүүлэн, худалдаа тээвэр логистикийн үйл ажиллагааг цогцоор авч үзэж байгаа нь логистикийн гүйцэтгэлд эерэгээр нөлөөлж байна.

Тухайлбал, Монгол Улс сүүлийн жилүүдэд гаалийн удирдлагын тогтолцоогоо сайжруулж, гаалийн үйл ажиллагаанд электрон мэдүүлгийн тогтолцоог нэвтрүүлэн бизнес болон зохицуулалтын хүрээг сайжруулахад хөрөнгө оруулалт хийсэн, гадаад худалдааны бичиг баримтуудыг цөөрүүлэх зорилгоор гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, худалдааны хуулийг батлан гаргасан, мөн ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орохоор судалгааны болон бэлтгэл ажлууд хийгдэж байгаа, гадаад улс орнуудтай худалдааг хөнгөвчлөх, чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг хийж эхлүүлж байгаа зэрэг ажлуудыг дурдаж болох юм.

Манай улсын тээвэр зуучийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг илүү чадавхижуулж, олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлснээр өөрсдийн хилийн цэгээс гаднах тээвэрлэлтийн нөхцлүүдийг хянах, импорт, экспортын дундаж хугацаагаа бууруулах чиглэлээр дорвитой ажлуудыг хийж эхэлсэн нь манай улсын LPI өндөр үзүүлэлттэй гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харьцуулан харахад:

Эх үүсвэр: Дэлхийн банк LPI 2016

Монгол Улс Он LPI эзэлсэн байр LPI ерөнхий үзүүлэлт Гааль Дэд бүтэц Олон улсын тээвэрлэлт Логистикийн өрсөлдөх чадвар Ачаа тээвэрлэлтийн мэдээлэл Цаг хугацаа

Үзүүлэлт Үзүүлэлт Үзүүлэлт Үзүүлэлт Үзүүлэлт Үзүүлэлт

2016 108 2.51 2.39 2.05 2.37 2.31 2.47 3.4

2014 135 2.36 2.20 2.29 2.62 2.33 2.13 2.51

2012 140 2.25 1.98 2.22 2.13 1.88 2.29 2.99

2010 141 2.25 1.81 1.94 2.46 2.24 2.42 2.55

2007 136 2.08 2.00 1.92 2.50 1.80 2.00 2.25

Эндээс харахад сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсын логистикийн гүйцэтгэлийн үзүүлэлт 40 орчим байраар урагшилсан дүр зурагтай байна. Энэ хугацаанд гааль, дэд бүтэц, олон улсын тээвэрлэлт, логистикийн чадавхи, ачаа тээврийн мэдээлэл, цаг хугацааны үзүүлэлтүүд ямар нэг хэмжээгээр тодорхой түвшинд дээшилжээ.

Энэ нь манай улсын хувьд худалдаа, тээвэр, логистикийн үйл ажиллагааг сайжруулахаар бага ч гэсэн хүчин чармайлт, оролдлогуудыг хийсээр байгааг харж болох юм.

Дээрх судалгаанд логистикийн гүйцэтгэлийн индексээр эхний таван байранд тэргүүлэгч улсын үзүүлэлтүүд болон манай улстай гадаад худалдаа болон тээврийн үйл ажиллагаанд хамтран оролцдог, шууд болон транзит тээвэрлэлт явуулдаг бусад түнш улс орнуудын мэдээллийг онцлон харууллаа.

Нарийвчлан харвал Монголын LPI 2.51 болсон нь дээрх улсуудын дундаж болох дөрөв байдгаас бага байгаа бөгөөд энэ нь манай улсын гүйцэтгэл нь дотоод логистикийн гүйцэтгэлээс голчлон шалтгаалсан байна. Эндээс дүгнэхэд дэд бүтэц өндөр хөгжсөн, гаалийн бүрдүүлэлтийн үйл явц тээврийн үйл ажиллагааны нарийн цэгцтэй зохион байгуулалтыг хийж чадсан, нийлүүлэлтийн гинжин сувгийн цогц шийдлийг нэвтрүүлж чадсан улс орнуудын логистикийн гүйцэтгэлийн индекс өндөр гарч байна.

Манай улсын хувьд дэд бүтцийн хөгжил сул, олон улсын тээвэрлэлт хийхэд далайд гарцгүй тул өртөг өндөр, ажиллагаа ихтэй, логистикийн мэргэжилтэн дутмаг, логистикийн чиглэлээр нэгдсэн мэдээлэл байхгүй, хууль эрх зүйн орчин бүрдээгүй, ачаа барааг тээврийн замд нь хянахад сүүлийн үеийн техник технологиор бүрэн хангагдаж чадаагүй болон гадаад улс орнуудтай нэгдсэн нэг логистикийн сүлжээнд орж чадаагүй зэрэг шалтгаан нөлөөлж байна.

Энэ оны LPI үзүүлэлтээс харахад Герман улс дахин тэргүүлсэн бөгөөд 2-4-р байруудын улс орнууд шинээр орж ирсэн байна. Эндээс дүгнэхэд дэлхийн бусад улс орнууд ч өөрсдийн логистикийн үйл ажиллагааг чанаржуулах, худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд анхааран ажиллаж байгааг харж болно. Манай хоёр хөрш БНХАУ болон ОХУ-ын хувьд LPI үзүүлэлтээрээ өмнөх жилүүдээсээ мөн урагшилсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car