antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 24, 2016 Comments are off

Венгерийн үг “Арсенал”-ын фанатыг ажлаасаа гарахад хүргэв

нийтлэсэн Admin

14064165_323924497945496_6169439008897820351_n

“Арсенал”-ын ахлах дасгалжуулагч Арсен Венгерийн үгэнд эгдүүцсэн нэгэн фанат клубын дэлгүүрийн ажлаасаа өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өгчээ.

“Миний өргөдлийг хүлээн авна гэж найдаж байна. Би “Арсенал”-ын хөгжөөн дэмжигч бөгөөд клубынхээ ажлаас гарч буйгаа гүн харамсалтайгаар мэдэгдэе. Миний ажлын сүүлчийн өдөр есдүгээр сарын 9. Клубынхээ дэлгүүрт хоёр жилийг тун сайхан өнгөрүүллээ. “Арсенал”-ын хөгжөөн дэмжигч миний хувьд мөрөөдлийн ажил байлаа. Ажлаасаа гарах болсон шалтгаан маань “Лестер”-тэй тэнцсэний дараа Арсен Венгерийн хийсэн мэдэгдэлтэй холбоотой юм. Клуб шинэ хөлбөмбөгч худалдаж авахгүй байгаад “Арсенал”-ын 600 ажилтныг буруутгах нь шударга бус явдал. Би жилдээ 14040 паундын цалин авдаг. Харин Уолкотт долоо хоногт үүнээс арав дахин их цалин авдаг. 

Намайг ажлаасаа гарахаар цалингийн цэс буурч Венгерт шинэ тоглогч авах боломж үүснэ гэж найдья. Би хэрэггүй илүүдэл нэгэн шигбаймааргүй байна. Одоо клубт 600 биш 599 ажилтан үлдсэн. Харин би хөдөлмөрийн биржид хандах болно. Амжилт хүсье. Та бүхнийг надад сайн тодорхойлолт хийж өгнө гэж найдаж байна. Хийсэн бүхний тань төлөө баярлалаа” гэж хэмээх фанат бичжээ.

Харин Арсен Венгерийн хэлсэн үгийн тухайд бол “Яагаад намайг та бүхэн мөнгө гаргахгүй байна гээд байгаа юм бэ? Үүнийг ойлгохгүй байна. Та бүхний шаардсанаар би 45 сая паунд гаргалаа гээд энэ гарцаагүй зөв наймаа болно гэсэн нотолгоо бий юу? Мөнгө үрэх биш харин багаа хүчирхэгжүүлэх л чухал. Надад 300 сая паунд байвал би түүгээр ганц хөлбөмбөгч авчихмаар л байна. Гэвч “Арсенал”-д 600 хүн ажилладаг. Ажилтан бүр өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байх учиртай. Хөгжөөн дэмжигчдэд хэвлэл мэдээлэл дэндүү их нөлөөлөх юм. Харин бид зөв шийдвэр л гаргахыг хичээдэг” гэж Венгер өгүүлсэн юм.

Р.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car