“Мicrosoft”-ыг үндэслэгч Билл Гэйтсийн нийт хөрөнгө 90 тэрбум ам.доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. Тэрбээр дэлхийн хамгийн баян хүнээр ийн дахин тодорч байгаа бол түүний дараа “Zara” брэндийг үүсгэн байгуулагч Испанийн бизнесмен Амансио Ортега 76 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Харин гуравдугаарт 66.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр хөрөнгө оруулагч Уоррен Баффет бичигджээ.
Билл Гэйтсийн тухайд нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд мөнгөө их хандивладаг гэдгийг бид мэдэх билээ. Тэгвэл нийт хандивласан хөрөнгө нь 2015 он хүртэл 29.5 тэрбум ам.доллар болжээ. Билл Гэйтсийн хөрөнгийн хэмжээ сүүлийн нэг жилд 15 тэрбум ам.доллараар нэмэгджээ.Түүний хувь эзэмшдэг Канад, АНУ-ыг холбосон төмөр замын компани болон хүнсний эрүүл ахуйн технологийн “Ecolab” компанийн үйл ажиллагаа тун амжилттай байгаа бөгөөд эдгээр компанийн хувьцааны ханш өсөхийн хэрээр Билл Гэйтсийн хөрөнгө мөн нэмэгдэж байгааг Блүүмберг мэдээллээ.
Тэрбээр 1986 онд 31 настайдаа анх тэрбумтан болж, “Форбс” сэтгүүлээс жил тутам гаргадаг тэрбумтангуудын нэрсийн жагсаалтыг тэргүүлсээр ирсэн билээ.
Холбоотой мэдээ
-
зочин (August 24, 2016 11:24:56 am )
энэ мөнгөтэйгээ цуг үхэх биш, яалтай билээ, Монголд маань хөрөнгийн нэгээхэн хэсгийг өгдөггүй юм байхдаа
-
kkk (August 24, 2016 2:22:09 pm )
asugaad ujeech
-
-
Tanhai (August 25, 2016 8:35:46 am )
Acuuj ize haygiin ogchih
-
төгс (August 25, 2016 11:46:11 am )
Энэ мөнгөө манай орны эдийн касагт нэмэр болгож өгдөггүй юм байхдаа. Гуйж үзмээр юм. Гуйвал өгнө, хайвал олно гэдэг биз дээ.
4 Comments