antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 24, 2016 2 comments

Фелпсийг ялсан сингапур залуугийн содон түүх

нийтлэсэн Admin

sku

Домогт Майкл Фелпсийг Риогийн усан замд ардаа орхиж чадсан ганц тамирчин нь Сингапурын Жозеф Скулинг байсан билээ. Тэрбээр домогт тамирчны хамгийн сүүлчийн хувийн гараандаа алтан медаль хүртэх боломжийг хаасны зэрэгцээ өөрөө олимпийн дээд амжилтыг тогтоож, мөн Сингапурын түүхэн дэх олимпийн анхны аварга болж бичигдсэн.

Тэгвэл нэгэн сонирхолтой түүх байдаг гэнэ. Жозеф Скулинг 13 настай байхдаа буюу 2008 онд Майкл Фелпстэй уулзаж, хамтдаа зураг даруулахыг гуйж явсан ажээ. Бээжингийн олимпийн өмнөхөн Майкл Фелпс Сингапурт очиж бэлтгэл хийх үеэр тэд нэг бассейнд таарсан юм байна.

Үүний дараагаар Жозеф Скулинг АНУ-ын Флорида руу гэр бүлийнхнийхээ хамт одож, тэндээ усан спортоор үргэлжлүүлэн хичээллэжээ. Харин Риогийн усан замд тэрбээр найман жилийн өмнө хамтдаа зураг даруулахыг гуйж явсан домогт тамирчинтайгаа уралдаж, улмаар түрүүлж чадсан юм.

Р.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Монгол (August 24, 2016 8:05:17 am )

    Зорилготой амьдрах гэж энээ

  • зочин (August 24, 2016 11:20:22 am )

    өмнөө тавьсан зорилготой, олон жилийн цаадахыг харсан мундаг хүү байна, гэтэл манайхан өнөө маргаашаа харж сонгуулиас соннуулийн хооронд сэтгэж амьдрах нь өрөвдөлтэй,

antalya rent a car