antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 23, 2016 10 comments

Хүнд суртлаас хол байхыг орон нутгийн удирдлагуудад анхааруулав

нийтлэсэн Admin

7a9597cbdd416ecbef29325b2b5d7e56

Орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах ажилд орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Засгийн газрын гишүүд орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэрээ хэлж байлаа. Тэд Засгийн газраас бүрэн эрхийн хугацаанд баримтлах бодлого, чиглэл болон бусад асуудлаар ярилцлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах гол албан тушаалтан нь аймаг, орон нутгийн удирдлагууд. Иймд төв орон нутгийн удирдлагын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог хангаж ажиллах, орон нутгийн түвшинд ИТХ-ын дарга, Засаг даргын гар сэтгэл нийлсэн хамтын ажиллагаа чухал гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.

Тэрээр мөн жил бүрийн ИТХ болон Засаг даргын үйл ажиллагааны тайланг үнэлж дүгнэнэ. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлын амжилт, үр дүн гаргасан аймаг, нийслэлийн удирдлагуудыг урамшуулж, ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүст хариуцлага тооцож ажиллана. Аймгийн удирдлагуудтай сар бүр тодорхой сэдвээр болон цаг үеийн ажлаар цахим хурал хийж, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажиллана гэлээ.

Аливаа тендер хэл ам дагуулдаг. Иймд ил тод, нээлттэй байдлыг нь сайтар хангаж ажиллах болон төрийн захиргааны ажлыг аж ахуй, үйлчилгээний ажлаас нь салгах, нягтруулах замаар захиргааны байр байшин чөлөөлөх хэлбэрээр хэмнэлт гаргах боломжуудыг судлах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, иргэдийн эрхийг зөрчиж буй аливаа үзэгдлийг таслан зогсооход анхаарлаа хандуулж ажиллахыг зөвлөлөө. Тухайлбал, нийслэл хот болон аймгийн төвүүдэд хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Төрийн байгууллагууд дотоод нөөц бололцоогоо ашиглан стандарт хангасан хүүхдийн цэцэрлэгтэй байдаг жишиг гадаад орнуудад бий. 2017 оноос оффисын зориулалтаар баригдах барилгуудад хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт мөрдүүлнэ. Эдийн засгийн хүндрэлтэй гэх атлаа өнөөдөр 200 хүүхдийн цэцэрлэгийг 200 тэрбум төгрөгөөр барьж байна. Тэгэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Гадаад харилцаа, Уул уурхайн зэрэг яамд яамныхаа барилгаас чөлөөлөлт хийж тус бүр 70-80 хүүхдийн цэцэрлэг байгуулж байна. 100 сая төгрөгөөр ийм ажил хийх боломж байна. Энд жирийн ажилчдын, жирийн иргэдийн хүүхдүүд хамрагдана. Аймаг, орон нутагт ийм ажил зохион байгуулах нь зүйтэй гэлээ.

Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч ажиллана. Төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний систем  нэвтрүүлж, үүнийг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн захиргааны албан тушаалтны иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг хоёр дахин багасгаж, шуурхай болгох арга хэмжээ авна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • зочин (August 23, 2016 10:35:26 am )

    Автилгын эцэг М.Энхболд ямар нүүрээрээ зөвөлгөө өгч анхааруулах вэ ?, ха ха ха ха

  • зочин (August 23, 2016 11:18:23 am )

    хүнд суртлаас ангид байж чадах уу, хэн хэн нь зөвлөгөө өгөөд байнааа кккк,

  • Ачу (August 23, 2016 2:08:08 pm )

    Дээд талд нь хулгайчид үүрэлцэн байхад доодчууд нь хэзээч зөвөөр гүйдэггүй юм байнлээээ.Үүнийг ардчилсан алдарт хулгайчууд мэдүүлээд өгсөн.Яг үнэндээ энэ нь хождог гэж цаагуураа ерөнхийлөгч нь егөөддөг юм бишүү?!

  • Иргэн (August 23, 2016 2:27:37 pm )

    Хүлээж авсан ч аваагүй ч иймэрхүү зөв үгийг хэлж л байх хэрэгтэй. Нэгэнт л төрийн удирдлагад гарсанаас хойш.

  • чимэг-очир (August 23, 2016 3:28:38 pm )

    хэрэгжүүлэгч салбар нэгж дээр хүнд суртал их байнаа

  • МАН-ыхан ЗҮТГЭНЭ (August 23, 2016 4:17:38 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан

  • иргэн (August 23, 2016 7:25:52 pm )

    Хүнд суртал,хээл хахуулиас хол байх хэрэгтэй

  • Төгс (August 24, 2016 8:37:30 am )

    Ажиллах хэрэгтэй. Ард түмэн ч үүнийг хүлээж авах хэрэгтэй. Дандаа хар талаас бүү хар. Улс орноо бодох цаг болсон. Харлууллаа гээд ажил явахгүй юм биш. Зоригтой хийх хэрэгтэй.

  • зочин (August 24, 2016 1:14:40 pm )

    Хүнгүй элсэн цөлд аваачих хаяхаас нааш холдохгүй наад хэд чинь.

  • санчир (August 25, 2016 4:45:36 pm )

    айх хэрэггүй ажиллах хэрэгтэй.хүн бүрт таалагдах албагүй. ямар байгааг ард түмэн ойлгох хэрэгтэй,ойлгож байгаа.иим ихээр мөнгө төсөв хүндэрсэн юм бол ард түмэн туслах хэрэгтэй. мөн өөрсдөө эхлэлийг тавих хэрэгтэй.ялангуяа сангийн сайд маш баян хүн гэж яригддаг. улсдаа хандив өргөх сэтгэл байгаа бол одоо гараа сунгах цаг болсон. та нар эхэлвэл араас чинь өгье гэвэл ганцаасаа, уйлья гэвэл сохороосоо гэж байдаг даа . юм хийх гэж байгаа хүмүүсийг битгий гоочил. болохоосоо болохгүйг хүртэл явах нь зөв шантрах хэрэггүй. урагшаа МАН чадна ухрах эрх байхгүй шүү

antalya rent a car